Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

САПИЕНС: Хүн төрөлхтний товч түүх

"Гэрэг Болосврол" сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Сапиенс номны талаарх нийтлэлийг хүргэж байна.


"Гэрэг Болосврол" сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Сапиенс номны талаарх нийтлэлийг хүргэж байна.

Зохиогч Юваль Ной Харари

100,000 жилийн өмнөөс хүн төрөлхтөн чулуугаар элдэв төрлийн зэвсэг үйлдэх болсон хэмээн бүхий л түүхийн ном сурах бичгүүд эхэлдэг. Цаашлаад неолитын хувьсгал, эртний төрт улсуудын түүх, аугаа эзэнт гүрний мандан бадралын тухай л өгүүлдэг. Ингэхдээ дан ганц археологийн дурсгал, түүхийн сурвалж хэрэглэгдэхүүнд тулгуурлан судалж тайлбарласаар ирсэн нь нэг талаар учир дутагдалтай байсан. Тиймээс энэ бүхэн яаж хэрхэн өрнөсөн тухай буюу “Яагаад” гэсэн асуултад хариулт өгөх ном тун ховор байжээ.

Орчин үед байгалийн шинжлэх ухаан асар хурдацтай хөгжиж, судалгаа шинжилгээний багаж хэрэгсэл сайжрахын хэрээр хүн төрөлхтөн түүхээ өөр өнцгөөс олж харах боломж бололцоо бүрдээд байна. XX зуунд Л.Чижевский, Л. Н.Гумилев зэрэг судлаачид түүхийн шинжлэх ухааныг байгалийн шинжлэх ухаантай хослуулан судлах анхны оролдлогуудыг хийж байсан бөгөөд Тойнби, Латтимор зэрэг эрдэмтэд цааш хөгжүүлсэн байдаг. Гэвч эдгээр судлаачид зөвхөн аугаа улс гүрний мандал буурлыг л байгалийн шинжлэх ухаанаар тайлбарлах оролдлогууд хийж байв. Тийм ч учраас ихэнх хүмүүс түүхийг дан ганц түүхийн шарласан хуудас, эзэнгүй орхигдож үлдсэн хот, булш бунхны үлдэгдлээс л эрж хайдаг гэх ойлголт бат нот тогтоод байна.

2014 онд Израйлын түүхч Юваль Ной Харарийн “Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх” бүтээл англи хэлнээ хэвлэгдэн гарсан нь дээрх уламжлалт ойлголтыг өөрчилсөн юм. Хэвлэгдсэн даруйдаа л олны анхааралд өртсөн тус бүтээл 50 орчим орны хэл дээр орчуулагдан гараад байна. Тус бүтээлийн тухай Forbes сэтгүүлд “Стивен Хокингийн Цаг хугацааны товч түүх номоороо физикийн шинжлэх ухаанд хийсэнтэй адил зүйлийг Юваль Ной Харарийн Сапиенс ном хүн төрөлхтний хувьслын түүхэнд хийсэн” хэмээн дүгнэжээ. Үнэхээр түүхийн шинжлэх ухааныг үзэх олон хүний хандлагад энэ бүтээл нөлөөлсөн нь дамжиггүй.

Зохиогч тус бүтээлээ хүн төрөлхтөний түүхэн дэх гурван гол хувьсгал болох Танин мэдэхүй, Хөдөө аж ахуй, Шинжлэх ухааны хувьсгалд тулгуурлан бичжээ. Ингэхдээ байгалийн шинжлэх ухааны ололтоор баяжуулан тайлбарласан бөгөөд хүн төрөлхтөний түүхийг логик, учир зүйгээр нь тайлбарласан юм.

Түүгээр ч барахгүй эх дэлхийн эко системд хүн төрөлхтний хувьслын үзүүлж байгаа нөлөөг судлахаас эхлүүлээд эзэнт улсуудын хүчирхэгжилтийг жагсаан, түүнчлэн түүх болон шинжлэх ухааныг хослуулснаар хүлээн зөвшөөрөгдсөн түүхийг дахин эргэн харж, өнгөрсөн дэх хөгжлийг орчин үеийн үзэл баримтлалтай холбон, тодорхой үйл явдлыг илүү өргөн хүрээгээр судалсан юм. Доктор Харари биднийг ирээдүй рүү харахыг хүссэн. Учир нь өнгөрсөн хэдэн арван жилийн турш хүн төрөлхтөн өнгөрсөн дөрвөн тэрбум жилийн турш захирсан байгалийн шалгарал гэдэг хуулийн өмнө бөхийж иржээ. Бид бүхэн биднийг хүрээлэн байгаа байгаль дэлхийгээс гадна өөрсдөдөө зориулж загварчлах аргад суралцаж байна. Энэ нь биднийг хааш нь хүргэх вэ, бид юу болохыг хүсч байна вэ?

Түүнээс гадна зөвхөн ялагчдын түүх буюу хаад ноёдын түүх л бичигдэн үлдэж харц дорд хүмүүсийн түүх, өдөр тутмын амьдрал төдийлөн мэдэгдсэн тэмдэглэгдсэн зүйл байдаггүй. Харари эртний хүмүүсийн өдөр тутмын амьдарлын хэв маяг тоглоом наадгай, хайр дурлалын тухай өгүүлсэн нь дан ганц түүхийн бус угсаатны зүйн бүтээл болохыг нь илтгэнэ.

Үндсэндээ тус бүтээл нь түүх, археологи, угсаатны зүй, биологи, химийн шинжлэх ухаан зэрэг шинжлэх ухаануудын уулзвар дээр бичигджээ

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.