Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Bohemian Rhapsody" киноны талаар СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ

"Bohemian Rhapsody" кино бүтээгдэх гэж 10 жилийг ардаа үджээ. Найруулагч болон дүр сонголт дээр тохирохгүй удсан аж.


"Bohemian Rhapsody" кино бүтээгдэх гэж 10 жилийг ардаа үджээ. Найруулагч болон дүр сонголт дээр тохирохгүй удсан аж. 

"Борат" киногоор бидний мэдэх Саша Барон Коэн Фрэддигийн дүрийн эхний сонголт байв. Гэхдээ кино бүтээгчид түүний өмнөх эрээ цээргүй хошин дүрүүд кино төсөлд муугаар нөлөөлнө хэмээн бодож, сонголтоо өөрчилжээ. 

"Liva Aid" тоглолтын тайзыг зөвхөн кинонд зориулж дахин бүтээжээ. 

"Queen" хамтлагийн гишүүд болох Бриан Мэй, Рожер Тэйлор нар кино бүтээхэд оролцсон. 

50 сая ам.долларын өртгөөр бүтсэн кино одоогоор 401 сая ам.долларын орлого олоод байна. Улмаар бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон намтарчилсан мюзикль кино болов. 

Кинонд "Queen" хамтлагийн хит дуунуудаас гадна албан ёсоор худалдаанд гаргаагүй 11 дууг ашигласан. Энэ дунд "Live Aid" тоглолтын 5 дууны бичлэг багтсан. 

"Bohemian Rhapsody" хэдий их ашиг олж, театруудад шуугиан тарьж байгаа ч кино шүүмжлэгчдийн зүгээс тийм ч сайн үнэлгээ аваагүй. Шүүмжлэгчид Фрэддигийн амьдрал болоод бэлгийн чиг хандлагыг ташаа харуулсан хэмээж буй. 

Харин гол дүрд тоглосон Рами Малек шүүмжлэгчид болон үзэгчдээс маш их магтаал хүртсэн бөгөөд Оскарт нэр дэвших магадлал өндөрт тооцогдож байгаа. 

"Veriety" сэтгүүлийн Оуэн Глэйбэрмэн "Рами Малек Фредди Меркьюригийн дүрийг тултал нь бүтээж, түүний рок-бурхан хэв маяг, ааль занг үнэхээр үнэмшилтэй гаргасан" гэв. 

"Bohemian Rhapsody" кино ирэх сард "Гэгээнтэн", "Өргөө" кино театруудаар гарч эхлэх нь. 

Энэ сайхан мэдээнд хүндэтгэл үзүүлэд эрин цагийн аугаа дууг дахин нэг сонсоцгоох уу? 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
18 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
19 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.