Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бернардо Бертолуччи | Мөрөөдөгчдийн эцэг тэнгэрт халилаа

“Парис дахь сүүлчийн танго”, “Сүүлчийн эзэн хаан”, “1900” кинонуудаараа суу алдраа тунхаглаж, Оскар тэргүүтэй олон том шагнал хүртсэн мөрөөдөгчийн эцэг Бернардо Бертолуччи хорт хавдартайгаа тэмцэлдсээр 77 насандаа таалал төгслөө.


“Парис дахь сүүлчийн танго”, “Сүүлчийн эзэн хаан”, “1900” кинонуудаараа суу алдраа тунхаглаж, Оскар тэргүүтэй олон том шагнал хүртсэн, мөрөөдөгчдийн эцэг Бернардо Бертолуччи хорт хавдартайгаа тэмцэлдсээр 77 насандаа таалал төгслөө.

Италийн нэрт найруулагч Бернардо Бертолуччи байгаагүйсэн бол “The Dreamers” кино, “Dreamers’ Day” өдөрлөг байхгүй, кино урлаг нэгэн сод хүн, агуу бүтээл, содон мэдрэмжээр дутах байлаа. Чухам Изабель, Тео, Мэтьюгээс урам сэдэл авсан бидний хэсэг нөхөд 2009 онд анх түүний бүтээлийн нөлөөнд автан дурлаж, “Dreamers’ Day” гэж үзвэрээ нэрлэн, кино үзүүлсээр өдгөө 10 дахь жилтэйгээ золгож, уржигдархан Дардианы ахан дүүсийн “Розетта”-г үзүүлчихээд байхдаа энэхүү гунигт мэдээг сонсов.

1960-д оны үед кино карьераа эхэлсэн Бертолуччи нь Феллини, Пасолини, Антонионигийн хамтаар Италийн шинэ давалгааны голлох нэгэн төлөөлөл байв. Аажмаар Холлиудтай хамтран кино хийж эхэлсэн ба 1987 бүтээсэн “Сүүлчийн эзэн хаан” кино нь “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч” зэрэг есөн Оскар хүртэж түүхэн амжилтыг олсон юм. 

Бернардо нь 1941 онд Италийн Пармад яруу найрагч, багшийн хүү болон мэндэлсэн бөгөөд үүнийхээ үрээр утга зохиол, урлагийнхны хүрээнд өсчээ. Аав Аттилио нь зохиолч, яруу найрагч Пьер Паоло Пасолинигийн найз байсан ба 20 настай Бертолуччиг “Аккатоне” кинондоо туслах найруулагчаар авч ажиллуулан, улмаар зохиолыг нь бичиж өгсөн “La commare secca” киногоо хийхэд туслаж кино урлагийн замд оруулжээ.

Залуу Бертолуччи өөрөө зохиол бичиж эхэлсний эхлэл нь Сержио Леоны домогт “Баруунд нэгэн удаа” киноны зохиол байлаа. Найруулагчийн карьерийн үсрэлтээ 1964 онд “Хувьсгалын өмнө” бүтээлээрээ хийж, өөрийн радикал зүүний үзлийг кинондоо тунхагласан. Түүний дараах “Конформист”(1970), “Мөрөөдөгчид”-с та түүний улс төрийн чиг хандлагыг мэдэж болно. Анх удаа Хятадын Хориотой хот дотор кино хийх зөвшөөрөл авч бүтээсэн “Сүүлчийн эзэн хаан”-аа Английн продюсер Жереми Томастай хамтран бүтээж, улмаар “Нөмөрлөх тэнгэр”, “Мөрөөдөгчид” кинонд хамтран ажилласан байдаг. Хамгийн сүүлд Бертолуччи 2012 онд “Чи бидэн хоёр” киногоо хийв. 1978 онд найруулагч, кино зохиолч Клэр Пеплоетой гэрлэсэн бөгөөд хэдий хүүхэдгүй ч өдийг хүртэл хамтдаа амьдаржээ.

 

Кино хорхойтнуудыг кинондоо дүрсэлж, бүр ч олон киночдыг төрүүлсэн Бернардо Бертолуччи абугай таалал төгссөнд мөрөөдөгчид бид гүнээ харамсаж байна.

"Алтан хальс" кино холбоо.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
9 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
10 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
13
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.