Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зэрлэг хүмүүсийг шашинд оруулах гэсэн Христийн номлогч алагджээ

"Намайг Жон гэдэг. Би та нарт хайртай. Исүс ч та нарт хайртай..." гэж хашгараад л зугтаасан"


Энэтхэгийн эзэмшилд байдаг Хойд Сентинел арал дээр очихыг албан ёсоор хориглосон байдаг. Энд нутгийн уугуул иргэд амьдардаг бөгөөд хүй нэгдлийн үеэс ялгагдах юм огт үгүй. Тэд гал гаргаж ч сураагүй байгаа гэж эрдэмтэд үздэг байна. 
Энэ зэрлэг гэж хэлж болохоор иргэдийг Христийн шашинд оруулахаар шийдсэн 26 настай номлогч Жон Аллен Чау зорилгоо биелүүлж чадсангүй. Түүнийг нутгийн иргэд харван алжээ. 

Чау Энэтхэгийн загасчидтай хамт аралд дөхөн ирсэн бөгөөд загасчид арал дээр очихыг хүсээгүй тул цааш ганцаараа явжээ. Эрэг дээр очин, завинаас буусан Чауг нум сумаар зэвсэглэсэн уугуул иргэд угтан авч, харвасан байна.
Жон Аллен Чау тэднийг Христийн номонд оруулах гэж хоёр дахь удаагаа оролдож байгаа нь энэ юм. Эхний оролдлогынхоо талаар тэр сэтгүүлд "Би тэр зэрлэгүүдэд бэлэг өгөх гэж оролдсон. Хөлбөмбөгийн бөмбөг, загас аваад очтол 10 орчим настай хүүхэд надруу харвасан. Сум миний цээжиндээ барьж байсан Библи дээр туссан. Бэлгээ хаяад "Намайг Жон гэдэг. Би та нарт хайртай. Исүс ч та нарт хайртай..." гэж хашгараад л зугтаасан" гэж бичиж байв.
Алуулах шахсан ч Жон хаширсангүй. Библи судраа бариад дахиад очсон байна. Түүнийг хүргэж өгсөн загасчдын хэлснээр эрэг дээр буунгуут нь уугуул иргэд харваж эхэлсэн. Дараа нь хүзүүнд нь олс углаад цогцосыг нь чирээд авч явсан гэнэ. 
Энэтхэгийн Цагдаагийн газраас Жоны цогцосыг авах гэж оролдсон ч чадаагүй байна. 
Номлогч эцэг эхдээ үлдээсэн захидалдаа "Намайг галзуу солиотой гэж хэлж болох ч энэ хүмүүст Исүс гэж хэн болох талаар ярьж өгөх хэрэгтэй гэж би бодож байна. Хэрэв намайг алчихвал тэдэнд болон бурханд битгий уурлаарай" гэж бичсэн байжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
14 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
15 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
30
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.