Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятадад баячууд Huawei, ядуучууд iPhone хэрэглэдэг

Хятадад алимны тэмдэгтэй утас барьсан хүмүүсийг ядуу, боловсрол багатай этгээд гэж тооцдог байна.


Америкийн Apple компанийн iPhone гар утас барих нь хүний нийгмийн байдал, өндөр статусыг илтгэн харуулдаг гэж дэлхий нийтэд үздэг. Харин манай өмнөд хөрш Хятадад үгүй. Хятадад алимны тэмдэгтэй утас барьсан хүмүүсийг ядуу, тэр байтугай боловсрол багатай этгээд гэж тооцдог байна. 

Яагаад тэр вэ? 
Шинэ iPhone гарахад хүмүүс хэдэн өдрийн өмнөөс дугаарлан, дэлгүүрийн гадаа хонож, дэлхий даяар бөөн юм болдог. Харин хятадууд энэ үед тэднийг хараад "тэнэгүүд" гэж боддог аж. Дээр нь нэмээд ядуу гар байна гэж дооглодог байна. Айфон Хятадад тийм хямдхан уу гэвэл бас тийм биш. Шинэ iPhone 12 мянган юань гэхээр бас ч шаггүй үнэтэй.  

Шанхай хотын "MobData" агентлагийн судалгаагаар Хятадын iPhone хэрэглэгчид бусад гар утас хэрэглэгчдээс орлого бага, боловсрол дутуу болохыг тогтоосон байна. Huawei, Xiaomi утсыг 25-34 насны чинээлэг эрчүүд, магистр, бакалаврын дипломтой, сарын 750-3000 долларын цалинтай эрхмүүд хэрэглэдэг нь тогтоогдсон байна. 450-1500 долларын орлоготой нь Oppo, Vivo-г сонгож, 18-35 насны ганц бие эмэгтэйчүүд, дунд боловсролтой, сард 450 хүртэлх долларын орлоготой хүмүүс голчлон айфон барьдаг ажээ. Энэхүү айфончдыг шинжээчид мөнгө багатайгаа нуухыг хичээдэг "далд ядуус" гэж нэрлэдэг байна. 

Хятадын гар утасны зах зээлийн 80 хувийг Huawei, Oppo, Vivo, Xiaomi эзлэдэг бол  Apple-д 9% нь л оногддог.
iPhone утас Хятадын интернет, онлайн эдийн засгийн онцлогт тохироогүй нь мөн нөлөөлжээ. AliPay, WeChat ашиглахад хятад утас ганц товч дараад л болдог бол айфон 4-7 үйлдэл хийдэг хүндрэлтэй аж.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.