Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

“ГЭРЭГ: КООСЭН” сэтгүүлээс санал болгох 6 нийтлэл

Үсрэнгүй хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан инженерүүдээ бэлтгэж ирсэн Япон улсын 56 жилийн туршлага, ноу-хауг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж буй Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон КООСЭН тогтолцоогоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа гурван сургуультай хамтран бид энэхүү дугаараа эрхэллээ.


“Гэрэг” сэтгүүл энэ сард уншигчдадаа “Гэрэг: Боловсрол” дугаараас гадна Японы КООСЭН сургалтын тогтолцооны талаарх “ГЭРЭГ: КООСЭН” тусгай дугаараа өргөн бариад байна. Аж үйлдвэр, технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй Япон улсын хөгжлийн нууц нь чадварлаг боловсон хүчин, бүтээлч инженерүүд гэгддэг. Тэгвэл үсрэнгүй хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан инженерүүдээ бэлтгэж ирсэн 56 жилийн туршлага, ноу-хауг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж буй Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон КООСЭН тогтолцоогоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа гурван сургуультай хамтран бид энэхүү дугаараа эрхэллээ.  

Та дараах нийтлэлүүдийг шинэхэн дугаараас маань бүрэн эхээр нь уншаарай.

  1. Ц.Байгалмаа: Монгол бол КООСЭН-г системийн дагуу нэвтрүүлсэн анхны орон

Японы Үндэсний технологийн хүрээлэнгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа

Японы Үндэсний Технологийн хүрээлэнгийн төлөөлөгчийн газрыг Монголд яагаад нээх болсон бэ?

Коосэн сургалтын коллежуудыг бодлого, удирдлагаар хангадаг Үндэсний Технологийн Хүрээлэн гэж байдаг. Энэ нь бие даасан байгууллага хэдий ч, зардал нь төсвөөс хамааралтай Японд үйл ажиллагаа явуулж байгаа улсын бүх коллежуудаа бодлогоор хангаж, хүний нөөцийн бодлогоо явуулдаг. Нэгэнт манай улсаас энэ сургуулиудад өнөөг хүртэл 350 орчим оюутан суралцаж төгссөн, одоо жилдээ 20 орчим оюутан явж байгаагийн хувьд энэ сургалтын систем анхаарал татах нь гарцаагүй. Мөн манай улсын хувьд коосэн системийн сургалт 2014 оноос нэвтэрч одоо ШУТИС-ийн дэргэд, Техник технологийн дээд сургууль болон “Шинэ Монгол” Эрдмийн Хүрээлэнгийн дэргэд гээд гурван коосэн сургууль байна. Эдгээр нь Японы коосэн сургуулийн хөтөлбөрийг аль болох тэр хэвээр нь загварчилж, үүнийг Японоос ирсэн багш нар дэмжин ажиллаж буй. Тиймээс Японы талаас энэ сургалтыг дэмжих, нэг цонхоор, нэгдсэн бодлоготойгоор үйл ажиллагааг нь хөгжүүлэх үүднээс Төлөөлөгчийн газраа 2016 оны арваннэгдүгээр сард байгуулсан. Улмаар дараа жил нь Тайланд, Вьетнамд гэхчлэн байгуулсан юм билээ.

Ярилцлагын холбоос: Ub.life

  1. Тэд бидний тухай: Японы Коосэн ба “Yйлдвэрлэлийн сэргээн босголт”-ыг Монголд экспортолно

Японы “Никкэй” өдөр тутмын сонины эхний нүүрэнд Коосэн ба Монголын талаарх сурвалжлага гарсныг орчуулан хүргэж байна

Монголчууд яагаад коосэнг сонирхох болов. Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ 2016 оны байдлаар 3,686 ам.доллар байгаа бөгөөд энэ нь Японы 1973 оны ДНБ-ий үзүүлэлттэй адилхан байгаа нь сонирхол татаж байна. Тухайн үеэс эхлэн Японы анхны коосэн төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд гарч эхэлсэн юм. Түүх давтагддаг. 

Зургаадугаар сард Коосэнгийн агентлаг нь Улаанбаатар хотын дарга С.Батболдтой боловс­ролын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд “Японы боловс­ролын тогтолцоо нь эдийн засгийн өсөлтийг авч ирсэн гэж сонссон. Монгол улсын хүн амын тал нь оршин суудаг манай хотын хувьд эрүүл орчноор хангахын тулд дэд бүтэц, түүнийг бүтээх инженерүүдийг бэлдэх нэн шаард­лагатай байна” хэмээн тэрбээр хэлж байсан. Улс орноо бүтээн бос­гохоор ажиллаж байгаа удир­дагчид 40 жилийн өмнөх Японы хөгжлийн түүхийг давтахыг хүсч байна. Энэ тухай бэлэн жишээ байгаа тул амжилт олох нь ч гарцаагүй биз ээ.

  1. Ц.Цогзолмаа: Аж үйлдвэрийн IV хувьсгалыг хийхэд чадварлаг инженерүүдийг бэлтгэх нь чухал

Гадаад улсуудын хамтын ажиллагааны тухай дурьдлаа. Тэдний турш­лага ямар онцлогтой байна вэ? Мөн хам­тын ажиллагаа боди­­тоор хэр­хэн хэрэгжиж байгааг тод­руулж өгөөч?

-Манай их, дээд сургуулиудад ХБНГУ, АНУ, Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй оронд суралцаад доктор, профессор болоод ирж буй маш олон залуус ажиллаж байна. Эдгээр залуус маань шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Бид шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх шаардлагатай байна. Үйлдвэрлэлд ойрхон, онолын мэдлэгээс гадна үйлдвэрлэлийн үйл явцыг гардан явуулах чадвартай, сургуулиа төгсөөд ажил хайгч биш, ажил олгогч болох хүнийг бэлдэх хэрэгтэй байгаа юм. Мөн Японы коосэн хөтөлбөрийг бид дэмжин ажиллаж байна. Японы Үндэсний Технологийн Хүрээлэн 2016 онд Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээсэн байгаа. Үүгээр дамжуулан Монголын Технологийн коллежийн багш нарыг сургах, мэргэжил дээшлүүлэх, япон багш нарыг илгээх, сургалтын материал хөрвүүлэн гаргах зэрэг ажлыг эхлүүлээд явж байна. Мөн Японы Засгийн Газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хоёр сая долларын тоног төхөөрөмжийг ШУТИС-Коосэнд гардуулж өгөхөөр бэлтгэл ажил хангагдсан байна. ШУТИС маань ШУТИС-ын Коосэн болон бусад коосэн буюу технологийн коллеж төгссөн оюутныг шууд гуравдугаар курст үргэлжлүүлэн сургах, кредитийг дүйцүүлэн тооцохоор болсон байгаа. Герман, Япон зэрэг өндөр хөгжилтэй улсын боловсролын агуулга, хөтөлбөр нь манай дээд боловсролын хөгжилд маш эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьс­галаас бид хоцорч болохгүй, үүний тулд хуучнаасаа бид зоригтой салж, шинэ зоримог шийдвэрийг гаргах ёстой. Бид орчин үеийн био технологи, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаан, сансар судлал зэрэг оюуны шингээлт ихтэй салбарыг хөгжүүлэх нь зүйтэй юм.

Ярилцлагын холбоос: Ub.life

  1. “Манайхан чадна аа”

Энэ жилийн “Робокон” тэмцээнд ШУТИС-ийн Коосэн технологийн коллежоос хоёр баг оролцсон бөгөөд “Коосэн-2” багийг Б.Болдмаа багш удирджээ. Өмнө нь ШУТИС-д багшилж байсан тэрбээр техник технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч Япон улсын технологи, инженерийн боловсролын ийм том тогтолцоо Монгол хөрснөө бууж, түүнд өөрийн гар бие оролцож байгаадаа баяртай явдаг. “15 настнууд юм сурахдаа их амар, сэргэг байдаг болохоор сурсан зүйл нь ой тоонд нь гүн бат үлддэг болов уу. Манай 15 настай хүүхдүүд их сургуулийн гурав, дөрөвдүгээр курсийн хэмжээний мэдлэг, дадал авсан байдаг” гэж Б.Болдмаа багш хэлэв. Энэ сургуулийн 15 настнуудын сурах бичиг үе тэнгийнхнээсээ их ялгаатай. “Дифференциал, интеграл тоолол”, “Шугаман алгебр”, “Хэрэглээний математик”, “Магадлал, статистик” гэхчилэн “өөр” номууд үзнэ. Коосэн технологийн коллеж одоогоор механикийн инженер, барилгын инженер, цахилгааны инженер гэсэн гурван мэргэжлээр элсэлт авч байгаа аж. Хэрэв хэлээ сайн сураад төгсвөл Японд ч ажиллах эрх нээгддэг. Монголын их сургуульд дөрвөн жил төгсөөд шууд л Японд очиж ажиллана гэдэг хэцүү байдаг бол коосэний сургалтын хөтөлбөрөөр таван жил сураад төгссөн хүүхдүүд Японд ажиллах магадлал нь их.

  1. Бяцхан инженерyyдийн анхны алхам

Цаг хугацааг үл анзааран роботоо угсрах хүүхдүүдэд зохион бүтээгч нь “Би” гэсэн бодол тэднийг урамшуулж байгаа нь лавтай. Бүгд дор бүрнээ идэвхтэйгээр бүтээлээ оролдон, эрэг шураг, эд ангиудыг эвлүүлнэ. Тэдний нэг 115 дугаар сургуулийн 9б ангийн сурагч Э.Мөрдорж “Манай физикийн н.Түвшинтөгс багш робот угсардаг сургалт болж байгааг хэлсэн. Сургуулиасаа хэдэн хүүхэдтэй цуг суусан. Бүх эд ангиа өөрсдөө угсарч, ажиллуулдаг болохоор их сонирхолтой. Тоглоом биш жинхэнэ ажиллаж, хөдөлдөг нь гоё санагдсан. Би нисэхийн инженер болохыг мөрөөддөг. Өнгөрсөн жил Японд очоод пуужин дотор орж үзсэн. Яг хүмүүс байрладаг хэсэгт нь ороход олон товчлууртай, зайтай юм билээ. Их сонирхолтой санагдсан” гэв. Э.Мөрдорж багаасаа эвлүүлдэг тоглоом сонирхож, цахилгаан залгуурын холболтоо янзалж, эвдэрсэн цоож цуурга, ахуйн хэрэглээний зүйлсээ засахыг нь хараад түүний аав, ээж хүүгээ инженер болох ирээдүйтэйг мэдэрчээ. Түүний ээж Б.Дуламсүрэн “Хүү маань сургалтаасаа их баяртай ирсэн. Таалагдсан юм шиг байна лээ. “Миний робот угсраад л шууд ажилласан. Зарим хүүхдийн робот холболтоо буруу хийснээс болоод ажиллаагүй” гэсээр орж ирсэн. Ер нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ дур сонирхолд үндэслээд нарийн мэргэжилтэй болоход нь тусалж дэмжих хэрэгтэй. Манай хүү физикийн хичээлдээ сонирхолтой, техник сэтгэлгээ сайтай. Техник технологийн өндөр хөгжилтэй орноос багш, мэргэжилтнүүд урьж, сургалт хийж байгаад нь баяртай байна. Инженерийн чиглэлээр нь хүүгээ коосэн сургуульд оруулах боломж байгааг мэдсэн” гэж “Миний анхны робот” сургалтын тухай сэтгэгдлээсээ хуваалцлаа.

  1. Humans of UB

Токиогийн Цахилгаан холбооны их сургуулийн IV курсийн оюутан Г.Оргил, Японы үндэсний технологийн хүрээлэнгийн төлөөлөгчийн газрын захирал Хирофүми Кувабара, “Skeletonics” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ака Томохиро , “Шинэ Монгол Коосэн” Технологийн коллежийн захирал Ш.Буянжаргал нар КООСЭН тогтолцооны сургалтын талаарх туршлага, мэдээллээсээ хуваалцлаа.

Холбоос: Ub.life 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.07
Тэд бидний тухай | Японы КООСЭН ба “Yйлдвэрлэлийн сэргээн босголт”-ыг Монголд экспортолно
2
2018.11.29
КООСЭН: “Манайхан чадна аа”
3
2018.11.28
Humans of Ulaanbaatar: КООСЭН
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
6
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.