Хайх зүйлээ бичнэ үү

мин

Теннисчдийн удам дархлаагаа баталгаажуулсан их наадам

Б.Билэгт улсын хошой аварга, Б.Батхишиг улсын найман удаагийн аваргаар тодорлоо.


Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын ширээний теннисний тэмцээн “Оч” төв клубт дөрвөн өдөр үргэлжилж, өчигдөр дүнгээ гаргалаа. Энэ удаагийн их наадамд эрэгтэй 44, эмэгтэй 44 багийн 300 орчим тамирчид оролцсоноос хамгийн ахмад нь МБАТ-ий анхдугаар спартакиадаас эхлэн оролцож байгаа, Өмнөговь аймгийн тамирчин, 83 настай Н.Долгор гуай байсан бол хамгийн залуу нь Говьсүмбэр аймгийн тамирчин, өсвөр үеийн улсын аварга, 11 настай Д.Нямбаяр байлаа.

Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд спортын мастер, 2014 оны улсын аварга Б.Билэгт түрүүлж, улсын хошой аварга, эмэгтэй ганцаарчилсан төрөлд ОУХМ Б.Батхишиг түрүүлж, улсын найман удаагийн аваргаар тодорлоо.

Энэ жилийн МБАТ-ий спартакиад удамт теннисчидийн тэргүүлэл дор явагдаж өнгөрлөө. XIV спартакиадын аварга Б.Билэгтийн аав Б.Батхишиг 1988 онд улсын аварга болж, аав, хүү хоёр Монгол Улсын аварга цолыг хүртсэн анхны тохиолдол болж байсан бол дэд байрт шалгарсан ОУХМ Э.Лхагвасүрэнгийн аав нь спортын дэд мастер, сэтгүүлч Ц.Энхбат билээ. Мөн эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн М.Дэлгэрмаагийн аав нь спортын дэд мастер Т.Мэргэн, хүрэл медаль хүртсэн Б.Должинзуугийн аав нь спортын мастер Р.Батбаяр юм. Ийнхүү удамт теннисчдийн хоёр дахь үе улсдаа тэргүүлж эхэллээ.
Тэмцээний нэгдсэн дүн:
Эрэгтэй

1. Б.Билэгт   С/М
2. Э.Лхагвасүрэн ОУХМ
3. Я.Бэгз  ОУХМ
Эмэгтэй
1. Б.Батхишиг ОУХМ
2. М.Дэлгэрмаа С/М
3. Б.Должинзуу  дэд /мастер
Эрэгтэй багийн төрөлд:
1. Дархан-Уул
2. Баянгол дүүрэг
3. Чингэлтэй дүүрэг
Эмэгтэй багийн төрөлд
1. Чингэлтэй дүүрэг
2. Орхон аймаг
3. Баянгол дүүрэг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Боруссиа Дортмунд"-ын домог Марко Ройс энэ улирлын төгсгөлд багаа орхино
2
Уржигдар
Л.Энхрийлэн Душанбегийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
3
Уржигдар
Кино тэмдэглэл: "Mary and Maх"
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
31
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.