Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Narcos": Колумбын хар тамхины наймаачин Эскобарын тухай 15 ЗЭВҮҮН БАРИМТ

1980-аад онд Эскобар нь АНУ-ын хар тамхины нийлүүлэлтийн 80 хувийг дангаараа эзэмшдэг байв.


1980-аад оны Колумб, Мексикийн хар тамхины зах зээл, АНУ болон Колумб улсын харилцаа, нийгмийн талаар  өгүүлэх "Narcos" цувралын талаар сонсож байсан уу? Уг цувралд Колумбын хар тамхины эцэг гэгдэх Пабло Эскобарын амьдрал, түүхийн талаар өгүүлэх болно. Баримтат дүрс, зураг түлхүү ашигласан тул таны сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна.

1. "Netflix"-ийн албан ёсны цуврал

2015 онд эхний бүлэг нь цацагдаж байсан бол өнгөрсөн сард 4 дэх бүлгээ "Narcos:Mexico" нэрээр гаргасан. 

2. "Narcos" цуврал нь бүрэн хэмжээний кино байх байсан. 

Тус киноны продюсер Эрик Ньюмэний хэлснээр “Нэгэнт л бид энэ түүхийг сөхсөн учраас түүхийн цаана байгаа бүхнийг харуулахыг хүссэн. Ингэхийн тулд сайн, муу бүхий л дүрийг гаргах хэрэгтэй. Тиймээс бид багаараа ярилцаад нэг ангит кинонд хэтэрхий олон зүйл багтаах шаардлагагүй гэж үзээд цуврал болгосон” гэжээ. Зохиол нь маш сайн болсныг давхар дурдсан байна. 

3. Гол дүрд Бразилын жүжигчин Вагнер Мура тоглосон.

Бразилын жүжигчин Вагнер Мура нь Пабло Эскобарын дүрд тоглохын тулд хотынхоо их сургуульд испани хэл сурч, Пабло Эскобарын тухай нийтлэгдсэн бүхий л мэдээллийг уншиж судалсан байна.

4. Эскобарын дүрд тоглохын тулд 20 орчим кг жин нэмсэн.

Мура нь Эскобарын дүрд тоглохын тулд 20 орчим кг жин нэмсэн ч кинонд тоглохдоо хуурамч гэдэс зүүж тоглосон. Найруулагч Хосе Падила хэлэхдээ “Эскобар бүхий л өдрийн турш мариуна татаж, хүссэн зоогоо иддэг. Түүний гадаад төрх баян тансаг байдлыг нь төдий чинээ илэрхийлэх ёстой” гэж байсан тул түүний нэмсэн 20 кг хангалтгүй байжээ. 

5. Хосе Падила уг цувралыг найруулсан.

“Goodfellas” цувралын төгсгөл "Narcos"-ийн найруулагч Падилад уг цувралыг бүтээх урам зориг өгсөн аж.

6. Түүний тухай баримт хангалттай байсан

1993 онд 44 насандаа таалал төгссөн түүний тухай дүрс бичлэг, зураг хангалттай их байв. Тиймээс цувралд тоглох дүрүүдийн хувцасны дизайн, гадаад төрх зэргийг бүтээхэд нэг их төвөг болоогүй гэнэ. 

7. Тэр маш их хэмжээний бэлэн мөнгөтэй. 
 

Тэрээр бэлэн мөнгөө хувийн нисэх онгоцоор тээвэрлэдэг байсан.

8. Жилд 21,9 тэрбум ам.долларын орлого /хувийн орлого/ олдог байсан. 

Эскобар богино хугацаанд маш их мөнгөтэй болсон. Түүнийг зугтаж явахдаа охиноо дулаацуулахын тулд хоёр сая ам.доллараар гал асааж байсан ч гэдэг. 

9. Эскобарын үл хөдлөх хөрөнгөд амьтны хүрээлэн хүртэл байжээ. 

Энэхүү цувралд гардаг Эскобарын эдлэнд амьтны хүрээлэн хүртэл байсан. Түүний гэрийг нураахад 20 усны үхэр гарч ирсэн байна. Тэрээр хэд хэдэн эдлэн газартай байжээ. 

10. Түүний айдас.

Эскобарын хамгийн том айдас нь түүний хэрэг АНУ-д шилжих явдал байв. Амьдралынхаа сүүлийн жилүүдийг Америкийн шоронд өнгөрүүлэхгүйн тулд шилжүүлгийн хуулиа өөрчлөх, түүнийх нь оронд 10 тэрбум ам.доллараар Колумбын өрийг төлөх санал хүртэл тавьж байжээ.

11. 80 хувь.

1980-аад оны сүүл үед Эскобар нь дэлхийн кокейны зах зээлийн 80 хувийг хангаж байв. Таван Америк хүний дөрөв нь шууд болон дам байдлаар Эскобараас кокейн авдаг байжээ.

12. 1980-аад онд Колумбаас АНУ-руу 70-80 тонн кокейн тээвэрлэдэг байв

1989 онд Эскобар дэлхийн хамгийн баян хүн жагсаалтын 7-т жагсчээ. 

13. Тэр маш олон хүний амь хөнөөсөн.

Эскобар нь 200 шүүгч, 1000 цагдаа болон сэтгүүлч, засгийн газрын ажилтнууд тэргүүтэй 4000 хүний үхэлд буруутай аж.

14. Колумб улсынхаа төлөө их зүйл бүтээсэн.

Колумбын гэмт хэргийн ертөнц түүний гарт байсан ч тэрээр эмнэлэг, сургууль, барилга байгууламж шинэчилж, барих ажилд сая сая доллар зарцуулж байв. Тиймдээ ч түүнийг Колумбчууд “Робин Гүүд” хэмээн хочилдог.

15. Түүний тухай ном бий.

Эскобарын хүү өөрийн Хуан Пабло Эскобар нэрээ Сибастиан Маррокин болгон өөрчилж, аавхынхаа тухай "Миний аав" гэдэг ном бичсэн. Маррокин хэлэхдээ “Миний аав баатар гэдэг тодорхойлолтоос их хол байсан. Хэрэв миний номыг уншаад аав шиг минь болохыг хүсвэл та буруу л зүйл хийх байх шүү” гэж хэлсэн байдаг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
6 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
6 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.