Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Та өөрийн бизнесийг оношлуулмаар байна уу?

Таны бизнес ашиг орлоготой байж чадаж байна уу?


Таны бизнес ашиг орлоготой байж чадаж байна уу? Олон жил сэтгэл зүрх, хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа харамгүй зориулан эхлүүлсэн бизнес тань нэг л урагш ахиж өгөхгүй байгаа юм биш биз? Та өөрийн бизнесийг оношлуулмаар байна уу? Бизнес эрхлэгчдийн өөрсдийнх нь олж харж чадахгүй байсан боломж, бэрхшээлийг илрүүлж, түүнийх нь арга замыг тодорхойлж өгдөг хүмүүсийг менежментийн мэргэшсэн зөвлөхүүд гэдэг. Тодорхойлоод зогсохгүй тэд асуудлуудыг зөв эрэмбэ дараатайгаар, шат дараалсан цогц арга хэмжээ авч, хэрэгжүүлснээр бизнесийг нь ашиг орлоготой шинэ түвшинд хүргэхийн төлөө ажилладаг хүмүүс юм. Одоогоор Монгол Улсад менежментийн зөвлөх үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй 20 компанийн 32 зөвлөх албан ёсоор Монголын менежментийн мэргэшсэн зөвлөх цол аваад байгаа аж. 

Тэгвэл таны бизнесийг аварч бас эмчилж чадах мэргэшсэн зөвлөхүүдийг нэг дор цуглуулсан “Consult expo-2018” арга хэмжээг Монголын менежментийн зөвлөхүүдийн институтээс маргааш “Blue sky” цамхагт зохион байгуулах гэж байна. Өнөө жил “Монголын бизнесийг төгөлдөржүүлэхүй” сэдвийн дор зохиогдох энэхүү экспогийн  ерөнхий ивээн тэтгэгчээр ХААН Банк ажиллаж буй юм. Экспод хүрэлцэн ирснээр та бүхэн салбартаа тэргүүлэгч 30 гаруй мэргэшсэн зөвлөхтэй биечлэн уулзаж зөвлөгөө авах, тэдний шилдэг илтгэлүүдийг сонсох, бодит туршлагаас суралцах боломжтой. Мөн зөвлөх үйлчилгээнд шинээр нэвтэрсэн арга хэрэгсэл, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хөнгөлөлттэй үнээр авах эрх үүсэх юм байна. Түүнчлэн оношилгооны програм дээр өөрийн бизнесийн талаарх мэдээллийг оруулж, үнэ төлбөргүй оношлуулах боломжтойгоос гадна Монголын шилдэг зөвлөхүүдийн бодит туршлага дээр үндэслэн бичигдсэн ”Бизнес эрхлэгч нарт зөвлөх нь” номыг бэлгэнд авах юм.

Экспогийн ерөнхий ивээн тэтгэгч ХААН Банкны хувьд 2018 онд “Бизнес инкубатор” төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэн Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв болгон өөрчилсөн бөгөөд бизнес эрхлэгч харилцагчдадаа менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм. Энэ үйлчилгээгээрээ дамжуулаад ХААН Банк харилцагчдаа илүү чадавхижуулах, бизнесээ илүү удаан урт хугацаанд тогтвортой авч явахад нь бодитой дэмжлэг үзүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Өдөрлөгийн үеэр та бүхэн ХААН Банкны бүүтээр зочлон тус банкны бизнес зөвлөхүүд, харилцааны менежерүүдээс банкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн зөвлөх үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авах боломжтой. 

2018 оны 11-р сарын 30-ны өдөр “Blue sky” цамхагт болох “Consult expo-2018” арга хэмжээний хөтөлбөр болон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байвал ЭНД дарна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
25
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.