Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хятадууд Сибирийг өөрийн нутаг гэв

Хятадын 1,5 тэрбум хүн ам эх орондоо шахцалдаж байхад хажуухан талд маань хүн амьтангүй Сибирь байж байна.


ОХУ-ын "Московский комсомолец" сонинд ийм гарчигтай нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна. 

"Московский комсомолец" АННА АДАМАЙТЕС

Хятадуудын эсрэг ээлжит арга хэмжээ change.org сайт дээр эхэллээ. Хэвлэл мэдээллээр ч Хятад Сибирийг эзлэх нь хэмээн бичиж байна. Гэхдээ энэ булаан эзлэлт нь энх тайван аргаар явагдана гэж тэмдэглэжээ. Алтайн шинжээчид яагаад сибирь нутгийнхан эрт үеэс л хятадуудаас айдаг байсныг тайлбарлаж байна.

Хятадын эсрэг шинэ хөдөлгөөн яагаад гарав?

Хятадууд Алтай, Сибирийн ой модыг огтлон устгаж байгаа мэдээ сонин хэвлэлээр гарч эхэлснээр Хятадын эсрэг уур амьсгал гарч эхэлсэн билээ. Хятадын хэвлэл мэдээллээр "Алтай Хятадын газар нутаг" гэж ил тод зарласан нийтлэл их гарах болсон нь ч ОХУ-ын олон нийтийн байгууллага, сэтгүүлчдийн анхааралд өртсөн юм. "China Daily"-гийн твиттертээ бичсэн пост маш их шуугиан тарьсан. Энэ постод зохиогч хүмүүсийг Хятадын Алтайн үзэсгэлэнт байгалийг үзэхийг уриалсан байв. Хятадын энэ эрээ цээргүй үйлдэлд мэдээж оросууд дургүйцсан. Харин мэргэжилтнүүд "Алтай гэдэг том ойлголт. Алтай ганц Орост байдаг юм биш. Казахстан, Монгол, Хятадад ч өөрийн Алтай бий" гэж тайвшруулж байлаа.
Удалгүй Хятадын "Цзиньжи Тоутяо" сайт нэгэн нийтлэл гаргасан нь гал дээр тос нэмэх шиг болгож орхисон юм. Энэ үед Сибирийн ойг хятадууд огтолж, ачуулж байгааг зогсоох гарын үсэг цуглуулах арга хэмжээ Орост болж байлаа. Хятад сэтгүүлч энэ арга хэмжээнд эгдүүцэн уурлаж, Сибирь бол Хятадын түүхэн газар нутаг гэж бичсэн байв. 

Хятадуудын хамгийн сүүлийн үеийн нэгэн нийтлэлийг "Московский комсомолец" сонин гаргасан. Хятадын "Fenghuang wang" порталд "Хятадын 1,5 тэрбум хүн ам эх орондоо шахцалдаж байхад хажуухан талд маань хүн амьтангүй Сибирь байж байна. Энд 1 хавтгай дөрвөлжин километр газарт 1 хүн л амьдардаг. Хүн ам багатай гэхээсээ илүү Сибирь бол хүн амьдрах аргагүй нутаг юм" гэж бичжээ. 
Энэ нийтлэлийг сибирьчууд доромжлол хэмээн хүлээж авсан.Тэд олон нийтийн сүлжээгээр эсэргүүцлээ илэрхийлсээр Хятадын эсрэг үзэл улам өсөн нэмэгдсэн юм. Омск хотынхон 3500 хятад ажилчдад зориулсан хотхон байгуулахыг эсэргүүцсэн арга хэмжээг change.org дээр зохион байгуулж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. 

Алтай үнэхээр Хятадын эзэмшилд байсан уу

Алтайн хягаарынхан Хятадаас айдаг болсон нь эртний түүхтэй. Зүүн гарын хаант улсын үеэс эхлэлтэй гэж түүхчид үздэг байна. Алтайн их сургуулийн Дорно судлалын тэнхимийн доцент асан түүхч Олег Боронин "Хятадууд үнэхээр Алтайг өөрийн нутаг гэж тооцдог. Новосибирск, Кемеров, Омск муж, Зүүн Казахстаныг тэд алдсан газар нутгийнхаа тоонд оруулсан байдаг. Хаант Орос, ЗХУ, орчин үеийн ОХУ бүгд Зүүн гарын хаант улсыг бие даасан улс байсан гэж үздэг бол хятадууд Зүүн гарын хаант улсыг өөрийн бүрэлдэхүүнд байсан улс гэж зүтгэдэг. Тийм болохоор Зүүн гарын хаант улсад харьяалагдаж байсан бүх газар Хятадынх гэж баталдаг. Дэн Сяопин Михаил Горбачевтай ярилцаж байхдаа "Хятад улс газар нутгийн асуудлыг энх тайвнаар шийдэх болно. Гэхдээ Орос орон энэ талаар санаж яваарай" гэж хэлж байсан" гэж ярьж байна.

Хятадаас айдаг байсан, айж байна, цаашдаа ч айх болно

Түүхч Евгений Платунов Хятадын эсрэг үзэл ОХУ-д үе үе хурцаддаг гэж ярьж байна. Хамгийн их хурцадсан үе нь 1929 он. Хятадын Дорнын төмөр зам дээр гарсан мөргөлдөөний дараа Алтайд хятад хүн болгоныг тагнуул гэж үздэг болсон. Дорнын төмөр зам нь хоёр улсын хамтарсан аж ахуйн нэгж байсан ч хятадууд эзлэн авсан юм. Зөвлөлтийн цэрэг тэр дор нь хариу цохилт өгсөн билээ. Үүний дараа Орос дахь хятадуудыг бөөнөөр нь баривчлан хорьж байв. 
Зөвхөн Сибирь ч биш Оросын бусад бүс нутагт ч Хятадаас эмээдэг. Ор үндэсгүй айгаад байгаа юм биш. Жишээ нь, хятадууд 7 жилийн өмнө Исландаас хэсэг газар нутаг худалдан авах гэж оролдсон. Ард түмэн эсэргүүцэн тэмцэж байж, болиулсан билээ. 
"Орон нутгийн захиргаа, дарга нар хятадуудаас авилга авдаггүй байсан бол тэд ингэж эрээ цээргүй загнаж чадахгүй байсан. Хөрөнгө оруулалт сайн зүйл ч газар нутгийнхаа эзэн байж чадахгүй болно гэдэг буруу" гэж Евгений Платунов хэлж байна. 

Хятад Алтайд аюул учруулж чадахгүй

Дээр дурдсан хоёр мэргэжилтэн одоогийн байдлаар Хятад Алтайг эзлэн түрэмгийлнэ гэж байхгүй гэдэг дээр санал нэгдэж байна. 
Евгений Платунов "Алтайд хятадуудын тоо сүртэй нэмэгдсэн юм байхгүй. Биднийг тэд сонирхоод байгаа юм ч үгүй. Алтайгаас илүү ой мод, байгалийн баялагтай, дэд бүтэц хөгжсөн газар нутаг олон байгаа"
Олег Боронин "Хятадууд хойд нутгаас илүү өмнө зүгийн орнуудыг сонирхож байгаа. Вьетнам, Индонез гээд л. Бидний айх зүйл бол хятад ажилчид хэт их болох асуудал. Хятадууд энд амьдрах хүсэлгүй болохоор газар нутгийг эзэмшээд эдлээд, гэртээ буцах төлөвлөгөөтэй. Ой модыг бүгдийг нь огтолж, хөрсийг нь дахин сэргэхгүй болтол нь ашиглана гэсэн үг. Энэ л хамгийн гол аюул"

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
20 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
21 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
49
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.