Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

ДОХ-ын халдвартайгаа зарласан 12 од

Тэд ДОХ-той гэдгээ зарлахаас ичиж, айгаагүй бөгөөд энэ өвчний халдвартай хүмүүсийн эрхийн төлөө тэмцэж байгаа юм.


Энэ өвчний талаар анх өнгөрсөн зууны 1980-аад оны дунд үеэс ярьж эхэлсэн билээ. Энэ бүх хугацаанд эмч нар ХДХВ яагаад эмчилгээгүй байдгийн нууцыг тайлах гэж оролдож, судласаар байна. Анагаах ухааны ололт амжилтын ачаар ХДХВ өвчний халдвар авсан ч жирийн амьдрах боломжтой болжээ. Хар тамхичин, ижил хүйстэн гэсэн нийгмийн нэг хэсэг л тусдаг өвчин мэт байсан ойлголт өөрчлөгдөж, ХДХВ хүн болгоны асуудал болсон билээ. Энэ талаар дэлхийд алдар цуутай эрхмүүд ярьж байна. Тэд ДОХ-той гэдгээ зарлахаас ичиж, айгаагүй бөгөөд энэ өвчний халдвартай хүмүүсийн эрхийн төлөө тэмцэж байгаа юм.

Томас Нойвирт, 30 нас, дуучин

"Евровидение-2014" наадмын аварга Кончита Вурст энэ оны тавдугаар сард инстаграм хуудсаараа дамжуулан, ХДХВ өвчний халдвартай гэдгээ зарласан. Олон жилийн өмнө туссан ч нийтэд зарлахгүй байсан түүнийг дотнын нэгэн хүн нь илчлэхээр айлган сүрдүүлж эхэлсэн тул зарлахаас өөр аргагүй болсон. Томас эмчилгээнд явж байгаа бөгөөд хүч чадал дүүрэн уран бүтээлээ туурвиж байна.

Ирвин "Мэжик" Жонсон, 59 нас, тамирчин

Америкийн "Лос-Анджелес Лейкерс" багийн алдарт сагсан бөмбөгч Жонсон NBA-гийн түүхэн дэх хамгийн шилдэг 50 тоглогчийн нэг. 1991/92 оны улирлын өмнөх эрүүл мэндийн шинжилгээгээр түүнээс ХДХВ-ын халдвар илэрсэн юм. Жонсон 1991 оны 11 дүгээр сарын 7-нд энэ талаараа зарлаж, их спортыг орхиж байгаагаа мэдэгдсэн. Эхнэр, хүүхэд нь эрүүл байсан бөгөөд шидтэн үлдсэн амьдралаа ХДХВ-тэй тэмцэхэд зориулна гэж байлаа. Хачирхалтай нь 2002 онд хийсэн шинжилгээгээр Жонсоны биенд ХДХВ-ын ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна. Тэрбээр "Анагаах ухаан ажлаа хийсэн. Би ч гэсэн чадах зүйлээ хийсэн. Үлдсэнийг нь Бурхан хийсэн" гэж хэлж байлаа.

Надя Бенаисса, 36 нас, дуучин

Германы "No Angels" хамтлагийн дуучин Надя хамтран амьдрагчдаа ХДХВ халдаасан хэргээр хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонсоод 2010 онд хамтлагаа орхисон.  1999 онд бие давхар байхад нь түүнээс ХДХВ илэрсэн юм. Түүнийг 2004-2006 онд хамгаалалтгүй секс санаатайгаар хийж, бусдад ХДХВ халдаасан хэргээр баривчилсан билээ. 

Антон Красовский, 43 нас, сэтгүүлч

Телевизийн хөтлөгч Антон 2017 онд Zag-д ярилцлага өгөхдөө энэ талаар зарласан. Одоо тэр "СПИД-центр" хэмээх төв ажиллуулж, ХДХВ-ын талаар иргэдэд мэдээлэл түгээх ажил хийж байна.

Жерри Герман, 87 нас, хөгжмийн зохиолч

Композитор Джерри Герман

"Хелло, Долли!" зэрэг алдартай мюзиклийн зохиолч, яруу найрагч Герман 1985 онд халдвартайгаа мэдсэн ч хэдэн жилийн дараа л хүмүүст зарласан юм. Тэр бол ХДХВ-ын эсрэг эм, бэлдмэл үйлчилдэг гэдгийг өөр дээрээ харуулсан хүн. 

Энди Белл, 54 нас, хөгжимчин

Музыкант Энди Белл

Erasure хамтлагийн дуучин Энди 1990 онд халдвар авсан ч одоо жирийн хүмүүстэй адил ажилласаар байгаа.

Павел Лобков, 51 нас, сэтгүүлч

Журналист Павел Лобков

НТВ-гийн хөтлөгч энэ хүн ХДХВ-тэйгээ зарласан зоригтой хүний нэг. 2015 оны 12 дугаар сард ХДХВ-ын эсрэг өдрөөр "Дождь" сувагт ярилцлага өгөхдөө 2003 оноос хойш ДОХ-той амьдарч байгаагаа ярьсан байна.

Ларри Крамер, 83 нас, зохиолч

Ларри Крамер Фото: GLOBAL LOOK PRESS

Пулитцерийн шагналт, ЛГБТ, ХДХВ өвчтөнүүдийн эрхийн төлөө тэмцэгч Крамер 1986 онд ХДХВ-оор өвчилсөн эхний жилүүдийнхээ талаар намтарчилсан жүжиг бичиж байлаа. Дараа нь энэ зохиол кино дэлгэцэнд шилжиж, гол дүрийн залуу нь "Алтан бөмбөрцөг" хүртсэн.

Грег Луганис, 58 нас, тамирчин

Усанд үсрэлтийн од Луганис 1988 онд ХДХВ туссанаа мэдсэн ч хоёр ч олимпийн наадамд түрүүлж чадсан юм. 1995 онд тэр намтраа гаргахдаа ХДХВ-тэй гэдгээ мэдэгдсэн. Өвчнөө нууж, тамирчин байхдаа бусдад халдвар тарааж болзошгүй байсандаа тэр хүлцэл өчсөн. Одоо тэр кино, театрт тоглож, сургуульд багшилж байна. Цусан дахь өвчний вирус нь мэдэгдэхгүй болтол багассан байна.

Чарли Шин, 53 нас, жүжигчин

В Голливуде Чарли известен как большой любитель женщин Фото: GLOBAL LOOK PRESS

Холливудын од Шин 2015 онд ХДХВ-тэй гэдгээ зарлаж, дэлхий дахиныг цочроож байв. Тэр үргэлж хамгаалах хэрэгсэл хэрэглэдэг байсан ч ганцхан удаа согтуудаа залхуурсаны гайгаар ХДХВ-тэй болсон гэж мэдэгдсэн. Шин цаашдаа эрүүл амьдарч, архи, тамхи хэрэглэхгүй гэж фэнүүддээ хэлсэн юм.

Крис Смит, 67 нас, улстөрч

Политик Крис Смит

Их Британийн Соёлын сайд асан Крис Смит ижил хүйстэн гэдгээ зарласан анхны улстөрч. 2005 онд тэр мэдэгдэл хийхдээ 1987 оноос ХДХВ-ын вирус тээж байгаагаа хэлсэн. Одоо ХДХВ-ын талаар лекц, семинар явуулж, олон төсөлд оролцож байгаа.

Андреас Лундстедт, 46 нас, хөгжимчин

Alcazar хамтлагийн үссгэн байгуулагч Лундстедт 2007 онд хэвлэлээр гарсан түүнийг ХДХВ-тэй гэсэн мэдээлэл үнэн болохыг баталсан юм. Эмчилгээнд тэр даруй орсон Андреас уран бүтээлээ туурвисаар байгаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
48
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.