Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал

Хэцүү бүхний цаанаас илүү хүчирхэг болж өссөн та бол жинхэнэ баатар.


Хүнд хэцүү амьдрал гэх үг өөрөө их олон талтай. Учир нь хүн бүрийн хувьд зовлон гэдэг өөр өөр. Гэхдээ өлсөж үзсэн, ганцаардаж, өвдөж, айж, гоочлуулж үзсэн гээд хэцүү бүхнийг зах зухаас нь мэдрэх хүн бүхэнд бас түүнийгээ дагаад гэрэл гэгээтэй, давуу талууд ирдэг гэдгийг мэдэх үү? Энэ бол зовлонд сөхрөхгүй байх сэтгэлийн хат болоод бусдыг ойлгох гэсэн хүсэл. Мөн үүнээс гадна ямар ямар давуу талууд байдгийг сонирхоцгооё.

1. Уран бүтээлч чанар

Хүнд бэрх хүүхэд насыг туулж гарсан хүмүүс хожим маш алдартай уран бүтээлчид болох нь их байдаг. Калифорни мужийн нэгэн судлаач уг тохиолдлын тухай илүү их судлахыг хүсэж, нийт 234 хөгжимчин, дуучин, жүжигчин, жүжигчин болоод загвар зохион бүтээгчид дээр судалгаа явуулжээ. Уг судалгааг энэ оны 5 сард хийсэн бөгөөд хүмүүсийг хүүхэд нас нь хэр хүнд хэцүү байснаар нь гурван бүлэгт хуваасан байна. Харин хүүхэд нас нь хэцүү өнгөрсөн хэмээн өөрсдийгөө тодорхойлсон гурав дахь бүлгийн уран бүтээлчид санаа зовнил, хүнд хэцүү байдлуудтай маш их тэмцэхийн хажуугаар шаргуу, тун шинэлэг, цоо шинэ өөр өнцгийг гаргаж ирсэн хүмүүс байжээ. Мөн урлаг тэдэнд амьдралаа илүү сайхан болгох хүч чадлыг өгсөн тул тэд бүх чадлаараа үүнийхээ төлөө хичээн зүтгэсэн гэсэн байна.

2. Стратегийг хурдан хугацаанд боловсруулах чадвар 

Мөн судлаачдын олж нээснээр бэрхшээлүүдтэй нүүр тулж, тэмцэж өссөн хүмүүс маш эрт буюу хүүхэд байхаасаа эхлээд л стратегийг хурдан боловсруулж сурдаг байна. Энэ нь аливаа асуудлын давуу болон сул талыг маш хурдан анзаарч, сонголтоо түргэн хийхийг хэлж байгаа хэрэг. Та аливаа нэг асуудлыг шийдэхийн тулд заавал өчнөөн хугацаа авч, хүлээлгэдэггүй. "Стэнфордын хөөсөн чихрийн туршилт" гэх нэгэн олны танил болсон туршилт байдаг. Энэ туршилтаар хүүхдүүдийн өмнө нэг амтат хөөсөн чихэр тавьдаг. Хэрэв 15 минут идэхгүйгээр хүлээж чадвал дахиад нэгийг авна, одоо идвэл нэмж өгөхгүй гэж хэлдэг. Яг энэ туршилтаар юм хоёр талтай гэдгийг харуулж чадсан байдаг. Учир нь маш тогтвортой тайван амьдралтай байсан хүүхдүүд идэлгүй хүлээхэд бэлэн байсан юм. Харин хэцүү байдалд өссөн хүүхдийн хувьд тэр амтат хөөсөн чихрийг шууд идэх сонголтыг ихэнхдээ гаргадаг байна. Учир нь хүлээж байх хооронд санал болгосон насанд хүрсэн хүн шийдвэрээ өөрчилж магадгүй эсвэл өөр хүн түрүүлээд авна, эсвэл өөр ямар нэг зүйл болж болзошгүй хэмээх бодлууд жаахан хүүхдийн тархинд төрж эхэлдэг. Энэ мэтчилэн аливаа асуудлын эрсдэл, аюултай нөхцөл байдлуудыг түрүүлж харах чадвар суусан байдаг.

3. Дасан зохицох чадвар өндөр

Сэтгэл өвтгөсөн, түгшүүртэй нөхцөл байдлыг мэдэрч өссөн хүмүүс аливаа асуудлын учрыг олж, шийдэл олохдоо хурдан. Жан Мэри Бианчи гэх судлаач юу болох нь урьдчилан мэдэгдэхээргүй нөхцөл байдал дунд өссөн хүмүүс сэтгэхдээ илүү хурдан, аливаа зүйлд шийдэл олохдоо шилдэг нь байх тохиолдол дийлэнхийг нь эзэлнэ хэмээн үзсэн байна. Учир нь ямар нэг зүйл болохгүй байна гээд л орхичих аргагүй нөхцөл байдал хүнийг яаж ийгээд үүнийг болгоно гэсэн нөхцөл байдал руу түлхдэг. Жишээ нь компьютер тоглоомыг зааврын дагуу эхлүүлэх гэсэн ч болохгүй байх тохиолдолд ихэнхдээ тайван, сайхан орчинд өссөн хүн яг дүрмийн дагуу явах нь л зөв, яагаад ингээд байгаа юм бол доо хэмээн улам төөрч будлиж орхидог. Учир нь тэд заагдсан дүрмийн дагуу бүхнийг хийсэн байдаг. Харин адилхан асуудалтай тулгарсан, бэрхшээлийг давж гарсаар ирсэн хүн бол цоо шинэ өөр аргаар оролдож үзэхийг илүүд үздэг бөгөөд таамаглашгүй байдлаар амжилтад хүрэх нь олон байдаг.

4. Аюулыг шууд анзаарах

Норадреналин бол аливаа нэг аюулыг олж мэдрэхэд тусалдаг гормон. Уг гормон ямар нэгэн төсөөлөөгүй үйл явдал, айдас, түгшүүрээс үүдэн ихээр ялгардаг. Бага байхдаа хэцүү зүйлстэй олон удаа нүүр тулсан хүмүүс уг айдсыг түрүүлж, маш соргогоор мэдэрдэг. Мөн ийм төрлийн стресс, мэдрэмжээс болоод эмэгтэй хүмүүс тэр тусмаа бага байхаасаа маш соргог болж өсч торнидог байна.

5. Бусдыг ойлгох чадвар болон хурц тод ой санамж

Техасын Их сургуулийн судлаач Чираа Миттал "Хэцүү хүүхэд насыг өнгөрүүлсэн хүмүүс тод дурсамжтай байдгаас гадна хэрэггүй гэж үзсэн дурсамжуудаа маш хурдан мартаж, энэ нь аажмаар сэлбэгдэж, шинэ дурсамжийг хүлээн авч байдаг" гэсэн байна. Гэхдээ харамсалтай нь сайн хадгалагдсан дурсамжууд нь ихэнхдээ тааруухан, муухай дурсамжууд байдаг. Хэн нэгэн муухай харьцсан, буруу шийдвэр гаргасан, ямар нэг аймшигтай зүйл болсон гэх мэт. Энэ болгон нь ирээдүйд өөрийгөө хамгаалах хамгаалалт болж өгдөг ба мөн бусдыг ойлгоход том нөлөө үзүүлдэг. Өрөвдөх сэтгэл нь ямагт илүү байдаг ба яг адилхан зүйл туулж яваа хүмүүсийг, хүнд хэцүү байдалд орсон хүнийг ойлгож, туслах хүсэлтэй байдаг байна. Тэр бүхний ардаас гарч ирж чадсан та бусдад урам зориг, хайрыг түгээж байгаарай. Хүнд хэцүү бүхэнд нугардаг нь биш сөрж зогсдог нь байж чадсан танд мөн энэ дашрамд талархал илэрхийлэх нь зүйтэй биз ээ. Зовж шаналж үзсэн хүмүүс л бусдад аз жаргал, хайр түгээхийн утга учрыг бүрэн дүүрэн ойлгодог юм шүү.

холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
8 цагийн өмнө
ДАШТ: Өнөөдөр барилдсан манай бөхчүүдийн гурав нь тэмцээнээ өндөрлүүллээ
2
8 цагийн өмнө
Алисагийн тэмдэглэл: "Үнэг ажиллагаа"-д очиж, монгол үлгэрүүдийг дахин "анх удаа" мэт с...
3
9 цагийн өмнө
Э.Сумьяа ялагдал хүлээлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
3
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.