Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гүржийн эмэгтэй Ерөнхийлөгчийн талаар бид юу мэдэх вэ?

Саломе Зурабишвили Парис хотод Гүржийн улстөрийн дүрвэгчдийн гэрт төржээ.


Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй Төрийн тэргүүнтэй боллоо. Саломе Зурабишвили хэмээх 66 настай эмэгтэйн талаар дэлхий дахин юу мэдэх билээ? 

Гарал үүсэл, гэрбүл
Саломе Зурабишвили 1952 оны гуравдугаар сарын 18-нд Францын Парис хотод Гүржийн улстөрийн дүрвэгчдийн гэрт төржээ. Эцэг эх нь 1921 онд эх орноо орхин,  Францад ирж, Парист дээд боловсрол эзэмшжээ. Түүний аав Ливан их сургуулиа төгсөөд машины үйлдвэрт ажилласан бол ээж нь бүх амьдралаа хүүхдүүддээ зориулсан юм. 

Гадаад оронд дүрвэн амьдарч байсан ч Ливан Гүрж орон, ард түмнээсээ холдохыг хүссэнгүй. Тэр Франц дахь гүрж иргэдийг цуглуулан, нийгэмлэг байгуулж, гүрж сүм хүртэл барьсан байдаг. Гэртээ тэд гүржээр л ярьдаг байлаа. Хүүхдүүддээ Гүржийн утга зохиол, түүх байнга ярьж өгөх тул тэд ч жинхэнэ эх орондоо хайртай болон өссөн байна.
Эцгийнхээ нөлөөгөөр Саломе багаасаа олон нийтийн ажилд тун идэвхтэй байв. Гүрж хэл дээр сонин гаргаж, жагсаал цуглаан зохион байгуулдаг.

Боловсрол
Зурабишвили багаасаа утга зохиол, түүх, сэтгүүл, олон улсын харилцаа сонирхон, хичээллэж байв. Саломе 1972 онд Парисийн улс төрийн ухааны дээд сургууль, дараа нь АНУ-д Колумбын их сургуулийг төгссөн.

Ажлын замнал
1974 онд тэр Францын ГХЯ-нд ажилд орлоо. Ажлын ярилцлаган дээр тэр яагаад дипломат болох хүсэлтэйгээ "Дэлхийгээр аялах дуртай. Хэзээ нэгэн цагт Францын Гүрж дэх Элчин сайд болох мөрөөдөлтэй" гэж тайлбарлаж байв.

ГХЯ-нд орсон Саломе эхлээд Итали дахь ЭСЯ-ны нарийн бичгээр ажилласан. 3 жилийн дараа Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд ажилладаг болжээ. 1980-аад оны үед Австри, АНУ, Чад улсуудад алба хаасны эцэст мөрөөдөл нь биелэн, Гүрж дэх Францын Бүрэн эрхт Элчин сайдаар томилогджээ. 
2004 онд Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили Зурабишвилид давхар иргэншил олгож, Гүржийн Гадаад харилцааны сайдаар томилон, "Ийм чадварлаг дипломат Гүржид байхгүй" гэж магтаж байлаа. 

2010 онд  Саломе Гүржээс явж, НҮБ-д ажиллах болсон. Харин 2 жилийн дараа Гүржийн улстөрд эргэн ирсэн тэрбээр ийнхүү Ерөнхийлөгч болтлоо амжилт олсон юм. 

Хувийн амьдрал
Саломе Зурабишвили хоёр удаа гэрлэсэн. Эхний нөхөр Горжестан Гугушвилитэйгээ 22 настай байхдаа Ромд танилцаж байжээ. Тэд хүү, охин хоёртой. Гугушвилигээс салаад Саломе хүүхдүүдтэйгээ Африк явж, 3 жил ажилласан байна. 

Хоёр дахь нөхөр нь Гүржийн алдарт гүн ухаанч, нийтлэлч Жанри Кашия. Түүнийг Саломе "Бүх амьдралын минь хайр" гэж нэрлэсэн байдаг. Жанри Кашия 2012 онд 72 настайдаа нас барсан юм. "Ийм агуу хүнтэй хамт амьдарч байснаараа бахархаж байна" гэж тэр оршуулгын ёслол дээр хэлсэн. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
2
2 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
3
2 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
49
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.