Хайх зүйлээ бичнэ үү

БРИТНИ СПИРС 37 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ ЭШЛЭЛҮҮД

“Тачаангүй харагдлаа гээд би заавал замбараагүй явдалтай байх албагүй”


Бритни Спирс багаасаа л алдарт гарахын төлөө зүтгэсэн нэгэн. Хэцүү хүнд зам байсан ч тэр чадсан юм. Бритни уран сайхны гимнастикаар хичээллэж, тэмцээн уралдаанд ордог байсан бөгөөд 8 настайдаа Disney Channel сувгийн шалгалтад оржээ. Тэр үед түүнийг хэт бага байна гэж голсон ч гурван жилийн дараа Спирс “Микки Маусын клуб”-т шалгалтгүй орж байв. Гэвч жилийн дараа түүнийг хассан. Сургуульдаа буцан очсон ч Бритни нэр алдарт гарах зорилгоосоо няцсангүй, дуучны карьераа эхлүүлсэн юм. 18 настайдаа гаргасан анхны цомог "…Baby One More Time” нь түүнийг дэлхийн хэмжээний од болгосон. Хоёр дахь пянз “Oops!… I Did It Again” амжилтыг нь бататгалаа. Од болсон хойно тэдний үздэг олон хоногийн тоглолт, папарацци, хэвлэл мэдээллийн анхаарал гээд бүгдийг туулсан. Нөхөртэй болж 2 хүүхэд төрүүлсэн ч салсан төдийгүй хар тамхи хэрэглэдэг хэргээр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх эрхгүй болж байв. 2010 онд тэр эргэн ирэлт хийж, хэд хэдэн цомог гаргасны нэг болох 2016 оны “Glory” “Грэмми” шагнал хүртэж болохоор сайн бүтээл болсон байв.

Ингээд түүний эшлэлүүдтэй танилцая.

“Заримдаа хүмүүс намайг сонсож байгаа мөртлөө сонсохгүй байх шиг санагддаг. Ийм үед би сэтгэлээр их унадаг”
“Өөрийгөө дооглон инээж сур. Ингэснээр та эргэн тойрны хүмүүстэйгээ хэл амаа олж, сайхан амьдрах болно. Өөрийгөө дооглож чаддаггүй хүн хөгждөггүй”
“Хэрэв хэн нэг нь намайг ямар нэг юм хийж чадахгүй гэж хэлбэл би чаддаг гэдгээ батлахын тулд ямар ч гэсэн хийж үздэг”

“Надад дургүй хүн байдгийг би мэднэ. Гэхдээ би байгаагаасаа өөрөөр байж чадахгүй. Намайг хайрладаггүй бол яая гэхэв...”
“Тачаангүй харагдлаа гээд би заавал замбараагүй явдалтай байх албагүй”
“Миний гол дутагдал бол худлаа ярьж чаддаггүй. Хүмүүст бодож байгаа юмаа шууд хэлдэг. Худал хуурмаг бол хамгийн муухай зүйл. Худал хуурмагийг эелдэг байдалтай хослуулсан хүн бол хамгийн адгийн амьтан”

“Миний амьдралын хамгийн чухал зүйл бол гэрбүл, ойр дотны хүмүүс минь”
“Амьдралдаа хэд хэдэн сайхан цомог, мөн төдий чинээ сайхан дүр кинонд үлдээмээр байна”
“Хайр дурлал хүнийг ариусгаж, тэнгэрт хөөргөдөг. Хайр бол айдас, асуудал, уйтгар гунигийг даван гарч, эрх чөлөө, аз жаргал бэлэглэдэг. Энэ л амьдрах гол утга учир юм”
“Ерөнхийлөгчийнхөө гаргасан бүх шийдвэрт бид итгээд л сууж байх хэрэгтэй мэт санагддаг”

“Заримдаа би өөрийгөө ээжээсээ хөгшин мэт санадаг”
“Надад худлаа ярихыг би тэвчдэггүй. Би худлаа ярьж байгааг мэдэрдэг. Худалчуудаас юу ч ирж болох тул би дахиад тэр хүнтэй харьцдаггүй. Худал хуурмагаас болоод л би стресст орж, итгэл найдвараа алддаг байсан”
“Өөрийгөө эвгүй байдалд орж байсныг би огт тоохгүй ярьж, инээж чадна. Биеэ тоогоогүй хүмүүс хошин шогийн мэдрэмжтэй байдаг. Энэ бол сайн чанар”

“Өөрийгөө тодорхойлох дургүй. Би бол би шүү дээ”
“Миний амьдралын дүрэм бол өөртөө шударга байх”
“Миний ирээдүйн мөрөөдөл хүүхдүүдээ эрүүл энх өсгөх, мөрөөдлийнхөө эр хүнтэй гэрлэх”
“Чиний дууг сонсож байгаа хүн болгон өөр өөрийнхөөрөө дууг чинь ойлгон хүлээж авч байна гэдэг гайхамшиг”
“Миний хүүхэд миний шүтээн”

“Өөрөө өөртөө аз жаргалтай байхад л болно”
“Шоу бизнес урьдчилан тааврлахын аргагүй, солиотой эд ч үнэхээр гоё”
“Тайзан дээр байхдаа би дэлхийн хамгийн аз жаргалтай хүн”
“Би хэн нэгний хүүхэлдэй байхыг хүсдэггүй. Би дуртай юмаа хийдэг. Энэ маань хүмүүст таалагдаж байвал баярлана”
“Чиний зүрхэнд сэтгэл хөдлөл байгаад түүнийгээ үзэгчидтэй хуваалцахад бэлэн байвал маш сайн”

“Би хүмүүстэй амьд харилцааг чухалчилдаг, ийм харилцаа л сонирхолтой, олон талтай”
“Би хамарныхаа хэлбэрт дургүй. Жижигхэн хамартай байсан бол сайхан сан”
“Итгэл, үнэнч шудрага байх бол хамгийн чухал зүйл”
“Хайр дурлалын үндэс бол итгэл, үнэнч шудрага байх”

"Би эрүүл энх, аз жаргалтай байна. Ирээдүйгээ өөдрөг харж байна”
“Нөхөр минь Том Хэнкс шиг эелдэг халамжтай байвал сайхан. Эсвэл Брэд Питтэй адилхан бол”
“Гэнэт ая толгойд ороод ирвэл би мартахгүйн тулд гар утсандаа аялан дуулж, хадгалдаг”

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
28
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.