Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Unplug 2018" арга хэмжээнээс онцлох 5 зүйл

"Unplug" арга хэмжээ гурав дахь жилдээ “Шинэ үеийн манлайлагчдын хамгийн том цугларалт” нэр дор амжилттай боллоо.


"Unplug" арга хэмжээ гурав дахь жилдээ “Шинэ үеийн манлайлагчдын хамгийн том цугларалт” нэр дор өчигдөр болж өнгөрлөө. Амжилттай бизнес эрхлэгч, үүсэгэн байгуулагчид болон тэднээс суралцах хүсэлтэй залуусын дунд гүүр болсон тус арга хэмжээнээс онцлох 5 зүйлийг хүргэе.
 

1. Орчиндоо ээлтэй “Unplug2018”

"Unplug 2018" арга хэмжээг орчиндоо ээлтэй, эко хэлбэрээр зохион байгуулсан нь бусад арга хэмжээнээс ялгарч байлаа. Засал чимэглэл, хэрэглэж буй зүйлсээ аль болох хуванцар биш байхаар сонгож, арга хэмжээнийхээ жижиг хэсэг тус бүрт анхаарч ажилласан нь UNPLUG 2018-т оролцсон хүн бүхэнд таалагдаж байв.
 

2. Unread Awards

"Unplug"-ийн нэгэн онцгой үйл явдал бол "Unread awards". Монголын томоохон медиа компаниудын бизнес, технологийн сэтгүүлчид, энэ чиглэлийн экспертүүдээс бүрдсэн 21 хүний нээлтэй санал асуулгаар "Unread awards"-ийн шилдгүүдийг тодруулдаг. Энэ жилийн хувьд “Шилдэг санаачилга” номинаци шинээр орсон юм. 
 
“Шилдэг санаачилга” – Ид шидийн орон
 
“Шилдэг энтрепренер” – Ч.Анар
 
“Шилдэг start-up” – erxes
 
“Шилдэг Апп” – M+
 

3. Media корнер, live blog

Хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулан зассан медиа корнерыг онцлохгүй байхын аргагүй. Тусгайлан зассан хэсэгт ярилцлага, дүрс авах, шууд дамжуулалт хийх зэрэг олон давуу талыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад гаргасан байсан. Мөн арга хэмжээнд ирэх хүсэлтэй байсан ч ирж чадаагүй хүмүүст зориулан арга хэмжээний турш "Live blog" хөтөлж байсан юм.
 

4. Unread updates

Эвентийн турш Unread-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө, технологийн шинэчлэл, шинэхэн бүтээлүүдээ хэсэг хэсгээр нь хуваан танилцуулж байсан юм. Үүнээс онцловол:
 
Шинэхэн ном
Үйл ажиллагаагаа тэлэх
 
Дараагийн зогсоол Манила
 
 

5. Хэлэлцүүлгийн зочид

Нийт гурван хэлэлцүүлэг өрнөсөн. Эдгээрийг дурдвал  “Дэлхийд үнэлэгдэх орчин үеийн мэргэжилтэн болох нь”,  “Эрүүл, хүчирхэг сэтгэл зүйтэй хувь хүнийг цогцлоох нь”, “Айсуй өөрчлөлтийн давлагаанд”. Харин хүмүүс юу гэж жиргэснийг сонирхъё.
 
 
 
 
 
 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
17 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
18 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.