Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Аймшгийн 8 зүүдний учрыг тайлахуй

Чоно нохойноос зугтаах, өндөр байшингаас унах гэх мэт аймар, гунигтай зүүд сэтгэл санаа тавгүй байхад байн байн "ирнэ".


Сэтгэл санаа бухимдсан, стресстэй үед нэг ижил зүүд хэдэн өдөр дараалаад зүүдлэгдэх нь бий. Гэхдээ жирийн биш аймаар зүүд. Чоно нохойноос зугтаах, өндөр байшингаас унах гэх мэт аймар, гунигтай зүүд сэтгэл санаа тавгүй байхад байн байн "ирнэ". Өглөө сэрээд зүүдээ хурдан мартах гэж оролдох нь хүний зан ч шөнө дундын нойронд чинь ирсэн зүүд таны бие махбодь, сэтгэл санааны талаар өөрт чинь ямар нэг зүйл мэдэгдэх гээд байгаа юм шүү. 

Амжилтгүй зугтах

Зүүд судлаач, "Llewellyn's Little Book of Dreams" номын зохиогч Майкл Леннокс "Хэрэв та ямар нэг хүн, амьтан, эсвэл мангасаас зугтаад яг баригдах гэж байгаад сэрсэн бол таны амьдралд ямар нэг түгшүүртэй зүйл байна гэсэн үг. Та ямар нэг юмнаас айж, эмээж байна" гэж тайлбарласан байдаг. Харин "An Introduction to the Psychology of Dreaming" ном бичсэн сэтгэл судлаач Келли Балкли зугтах зүүд зүүдлэдэг хүний амьдралд удахгүй ямар нэг зайлшгүй зүйл тохиолдох гэж байна гэсэн үг гэж үзэж байна. Тухайн хүн түүнийгээ далд оюун ухаандаа мэдэрч байгаа тул түгшиж, магадгүй битгий тохиолдоосой гэж хүсч байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл амьдралд нь тохиолдох тэр нэгэн зайлшгүй зүйлээс зугтаж байгаа ч харамсалтай нь бүрэн зугтаж чадахгүй гэсэн утгатай зүүд аж.

Олны өмнө нүцгэн байх

Олны өмнө шалдан нүцгэн гарч ирдэг зүүд бол өөрийгөө хэт дөвийлгөн магтдаг, ярьдаг этгээдүүдийн нойронд ирдэг гол зүүд гэнэ. Ажилд орохдоо өөрийгөө олон хэлтэй, мэдлэгтэй, чадвартай гэж хэлсэн хүн хэзээ нэгэн цагт баригдана гэдгээсээ үргэлж айж байдаг. Толгойдоо бодохгүй ч далд хаа нэгтэй айдас нуугдаж байгаа бөгөөд тэр нь зүүдэнд нь гарч ирдэг байна. Захирлуудын хурал болж байгаа өрөөнд нүцгэн орлоо гэж зүүдэлбэл та "Тэд намайг хэн болохыг мэдчихлээ. Одоо дооглож, шившиг болгоно доо" гэсэн айдас байна гэсэн үг юм.

Шалгалтанд унах

Хичээл сургуулиа төгсөөд олон жил болсон ч хүмүүс самбарт гарч, асуултанд хариулж байна, шалгалтанд орж байна гэж зүүдлэдэг. Харин тэд багшийн асууж байгаа юмыг огт ойлгохгүй байх тул энэ нь аймшгийн зүүд болон хувирна. Багшийн хатуу харцнаас хаашаа ч хамаагүй зугтмаар байдаг, гэвч хөл хөдлөхгүй. Ийм зүүд зүүдлэсэн хүн ажил дээрээ ямар нэг асуудалтай гэсэн үг. "Ахлах анги, их сургуульд хүн анх удаа нийгмийн өмнө хүлээх хариуцлагын талаар мэдэж авдаг. Энэ шалгалтын зүүд нь та ажил дээрээ маш их дарамттай тулгарч байгааг харуулж байна" гэж  Леннокс тайлбарлаж байна.

Шүд унах

Эхлээд ам чинь эвгүй оргиж байснаа, шүд чинь ээлж дараалан, унаад эхэллээ гэж зүүдэлж байсан уу? Та сэжиг хүрсэн муухай зүүд зүүдэллээ гэж л бодох байх. Харин шүд унах зүүд бол таныг ямар ч хамгаалалтгүй байгааг чинь харуулсан зүүд гэнэ. Шүд бол хоол идэхээс гадна сайхан инээмсэглэхэд тус болдог эд. Шүдгүй болсноор бид хооллож чадахгүй болох төдийгүй аз жаргал, баяр баясгалангаа илтгэн инээж чадахгүй болох юм. Мөн энэ зүүд таныг өөрийн үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй хүн болохыг чинь харуулдаг.

Унах

Сэтгэл судлаач Келли Балкли өндөр газраас унаж байгаа зүүд нь хүнийг ямар ч тусламж, дэмжлэггүй болж, өөртөө итгэх итгэлээ алдсаныг харуулдаг гэж ярьж байна. Магадгүй таны хамгийн бат бөх, найдвартай гэж үздэг ямар нэг зүйл нуран унасан, эсвэл унах гэж байгаа байж болох юм. Уналтыг хянаж, зохицуулж болдоггүй. Дэмжлэг, тусламжаа алдсанаар чи амьдралаа хянаж чадахаа байж, үйл явдлын өрнөлтөд нөлөөлж чадахгүй болсныг энэ зүүд харуулдаг байна.

Ойр дотнын хүний үхэл

Хамгийн аймар зүүд бол ойр дотны хэн нэг нь нас бараад чи ганцаараа үлддэг зүүд билээ. Ийм зүүд маш тод, оршуулгын ёслол, цэцэг, уйлж байгаа хүмүүс хажууханд харагдах нь олонтаа. Хүйтэн хөлс асгараад сэрэх үе ч бий. Үнэндээ зүүдэндээ үхэлтэй таарах нь зүгээр л амьдралд чинь том өөрчлөлт шинэчлэлт болох гэж байгааг мэдэгдэж байгаа хэрэг аж. Хэрэв зүүдэнд чинь хэн нэгэн үхвэл таны тухайн хүнд хандах хандлага өөрчлөгдсөн гэсэн үг. Заавал муу талруугаа өөрчлөгдөх ёсгүй ч шинэ өөрчлөлт бага зэрэг түгшүүр танд төрүүлж байна.

Онгоц, галт тэрэгнээс хоцрох

Нисэх буудал, вокзалд хар хурдаараа гүйгээд очсон ч онгоцноосоо хоцорчихлоо. Онгоц цаашлан одож байгаа нь харагдана. Энэ зүүдэнд бид маш их харамсал мэдэрдэг. Гэхдээ энэ зүүдний гол учир нь та ямар нэг ажлыг цагт нь хийж амжихгүй болсныг илтгэдэг байна. Ийм зүүд зүүдэлсэн хүн юмыг маш хэтрүүлэн боддог хүн байдаг. Дарга дээрээ тайлангаа бариад орохдоо нэг цаг хоцрох нь тэдний хувьд олон улсын нислэгээс хоцорч байгаатай адил.

Машин барих

Машин жолооддог зүүд олон хувилбартай. 
Хэрэв машин чиний удирдлаггүй яваад байвал чи амьдралаа хянаж чадахаа байсныг харуулна. Харин шөнөжингөө түгжрээнд зогсвол чиний амьдралд ямар ч хөгжил, дэвшил гарахгүй. Жолооны эрхгүй машин барьсан бол дээр дурдсан олны өмнө нүцгэн гарахтай ижил, ямар нэг юм илчлэгдэхээс эмээж байгааг харуулна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
4
2
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Алимаа 2021.12.27 66.181.182.195

Хзн унаж байна гэж зүүдэлбэл яах вэ?

0 Хариулах