Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Я.Содбаатарыг чөлөөлж, Ц.Цогзолмааг огцруулах саналыг хүргүүлэхээр болжээ

"ЗТХ-ийн Сайд Я.Содбаатар, БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа нарыг чөлөөлж, огцруулах асуудлыг МУ-ын Ерөнхийлөгчид зөвшилцөхөөр хүргүүлж байна" гэв.


Засгийн Газрын гишүүдтэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.

"Монгол улсын ЗТХ-ийн Сайд Я.Содбаатар ЖДҮ-ийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж ЗТХ-ийн Сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг шийдвэрлэж МУ-ын Ерөнхий Сайд МУ-ын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлж байна.

Засгийн Газрын гишүүнийг чөлөөлөх, томилох хуулийн зохицуулалтын дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-д өргөн мэдүүлнэ.

Хоёрдугаарт, БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа Засгийн Газрын тухай хуулийн 17.3-т Засгийн Газар танхимын буюу кабинетийн зарчмаар ажиллана гэснийг зөрчсөн тул, мөн 24.4-т Засгийн Газрын шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий Сайдын бодлогыг баримтална гэснийг зөрчиж ажиллаж байгаа Засгийн Газраа огцруулах саналд гарын үсэг зурж, саналаа гаргасан. Иймд гүйцэтгэж байгаа ажилтай нь холбоотойгоор цаашид ажлыг шуурхай зохион байгуулах үүднээс Засгийн Газрын тухай хуулийн 23.1.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол улсын Ерөнхий Сайд БСШУС-ын Сайд Ц.Цогзолмааг албан үүргээс нь чөлөөлж, огцруулах саналыг МУ-ын Ерөнхийлөгчид зөвшилцөхөөр хүргүүлж байна.

Зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д дээрх хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хүргүүлэх болно" гэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
43
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.