Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сахалтай эрчүүд хамгийн сайн амраг байж чаддагийг судалгаагаар нотолжээ

Ийм гэнэ дээ.


Та гайхалтай харагддаг сахалтай эрчүүдийг мэднэ биз дээ? Цаанаасаа л нэг сэтгэл татам, хүчирхэг, өөр харагддаг. Зарим хүмүүс сахал ургуулаад л хэдэн зуу дахин сайхан харагдах үе байдаг. Тийм бол Барнаби Диксоноор ахлуулсан  Күйнслэндийн Их сургуулийн Сэтгэл судлалын тэнхмийн нэгэн судалгааны баг сонирхолтой дүгнэлтийг гарган иржээ. 

Том Харди

"Journal of Evolutionary Biology" дээр хэвлэгдсэн уг судалгаагаар эмэгтэйчүүд сахалтай эрчүүдэд илүү татагддаг болохыг тогтоосноос гадна өөр сонирхолтой дүгнэлтүүдийг ч мөн гарган иржээ. Эрчүүдийн янз бүрийн дүр төрх бүхий зургуудыг ашигласан ба нийт 8,520 бүсгүй дээр тулгуурласан уг судалгаанд эмэгтэйчүүд сахалтай эрчүүд бол хамгийн сэтгэл татам, гайхалтай гэдэг дээр санал нэгдсэн төдийгүй маш сайн амраг байж чадахаас гадна урт хугацааны харилцаанд хамгийн тохиромжтой хүмүүс хэмээн үзсэн байна.

Жэйсон Момоа 

Судалгааны дүнд бүх 8,520 бүсгүй сахалтай эрэгтэйчүүдэд ямар нэгэн байдлаар татагдаж байсан аж. Маш их сахалтай эрчүүдийг гэрлэхэд тохиромжтой хэмээн үзсэн ба багахан сахалтай, бараг л сахалгүй шахам эрчүүдийг энгийн харилцаанд байхад тохиромжтой гэсэн байна. 

Хоакин Финекс

Сахалтай эрчүүдийн юу нь тийм онцгой байдаг вэ гэж үү? Нэгэн дүгнэлтээр бол энэ нь эр хүний шинж чанарыг илүү тодотгон харуулж буй хэрэг бөгөөд анхаарлыг өөр дээрээ илүү татах, илүү нууцлаг бас сэтгэл татам харагдах байдалтай холбоотой гэнэ. Эмэгтэй хүн байгалиасаа л ийм төрлийн эршүүд дүр төрхөнд татагддаг байж болох юм гэсэн дүгнэлт ч бий. Ямартай ч эмэгтэйчүүдийн дүгнэлтээр бол сахалтай эрчүүд хамгийн сайн амраг байж чадах хүмүүс гэнэ.

Крис Пайн 

Серхат Теоман 

Крис Хемсворт

Крис Эванс 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.