Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бодит явдлаас сэдэвлэсэн шилдэг 12 Солонгос кино

Та мэдэх үү?


1. The Chaser

Цуврал алуурчныг баривчлахаар хөөж буй хуучин мөрдөгчийн тухай уг кинонд өгүүлдэг. Үнэндээ тухайн цуврал алуурчны дүрийг бодит хүнээс сэдэвлэсэн байдаг. Бодит байдал дээр тухайн алуурчныг барьсан байдаг ч энгийн нэг хулгайч байна гэж бодоод суллаж явуулсан байдаг тухай нэгэн сонирхолтой баримт мөн байдаг байна.

2. Northern Limit Line

2002 онд нээлтээ хийж байсан уг бүтээл Ёнпён арал руу хийсэн халдлагын тухай өгүүлдэг. Энэ үед Хойд Солонгос Ёнпён руу гал нээсэн тохиолдол гарчээ. Үүнээс цааш юу болсон тухай ярих юм бол спойлер болж мэднэ. Ямартай ч түүхийн маш сонирхолтой бас аймшигтай үйл явдлуудын нэг энд өрнөнө.

3. Memories of Murder

Өмнөд Солонгосын анхны цуврал алуурчны тухай өгүүлдэг. 1986-1991 оны хооронд 10 эмэгтэйг Хуасон хотод хөнөөсөн байдаг. Гэхдээ кино хоёр мөрдөгчийн үзэгдлүүд дээр илүү төвлөрсөн байдаг. 

4. Silenced

Уг зүрх зүсэм киног үзээгүй хүмүүс ховор байх. Шинэхэн багш сонсгол болон хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд багшлахаар очдог бөгөөд аймшигт зүйлийг олж мэдэж буй тухай өгүүлдэг. Энэ нь бодит явдал төдийгүй гэмт этгээдийг багахан шийтгэл амсуулсан болоод л суллаж байсан тохиолдол гарсан байна. 

5. Spy Myung Wol

Энэ драма дээр Хойд Солонгосын тагнуулч Өмнөд Солонгосын алдарт жүжигчнийг хулгайлах тушаалтай ирээд, дурладаг тухай гардаг. Тэр чигтээ зохиомол юм шиг санагдаж болох ч үнэн зүйл бас бий. 1977 онд Хойд Солонгос улсаас нэгэн найруулагчийг эхнэртэй нь хамт хулгайлсан бөгөөд Хойд Солонгосын киног дэлхийн хэмжээнд аваачих зорилгоор тэр үйлдлийг хийсэн байдаг.

6. My Father

Нэгэн өргөмөл хүү өөрийн төрсөн эцгийг эрж хайсаар олох боловч аав нь цаазын ял авсан алуурчин болж таардаг. Уг бодит явдлыг кино болгоно гэхэд хохирогчийн гэр бүлээс дургүйцсэн боловч нээлтээ хийсэн даруй асар их амжилт олсон байдаг.

7. The Admiral: Roaring Currents

1597 онд Япон улс Солонгосыг эзлэхээр 300 завь хөлөглөн ирсэн байдаг. Энэ тулаан бол дэлхийн хамгийн алдартай тулаануудын нэг бөгөөд уг кино ч мөн асар их амжилт олсон байдаг.

8. 71: Into The Fire

71 сурагч Хойд Солонгосын зуу гаруй цэргүүдтэй дайны нэгэн чухал цэгийг хамгаалан тулалддаг тухай гардаг уг кино үнэндээ бодит явдлаас сэдэвлэгдсэн байна.

9. Where The Truth Lies

Өөрөөр бол "Итавоны хэрэг" гэгддэг уг кино Итавоны Бургер Кингд амь насаа алдсан байдалтай олдсон ахлах сургуулийн нэгэн хүүгийн үхлийн тухай өгүүлнэ. АНУ-ын хоёр өсвөр насны хүүг уг хэрэгт сэжиглэдэг бөгөөд цааш юу болохыг кинон дээрээс үзээрэй.

10. Way Back Home

Нэгэн эгэл жирийн эмэгтэй хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн хэргээр гадаадын шоронд 2 жилийн турш хоригдож буй тухай өгүүлдэг.

11. As One

Өмнөд болон Хойд Солонгосын ширээний теннисийн баг Дэлхийн Теннисийн Аваргын тэмцээнд хамтран оролцсон түүхийг харуулдаг. Мэдээж тэд хамтдаа маш олон хэцүү зүйлсийг туулж, олон удаа зөрөлдөж байсан нь мэдээж. Тун сонирхолтой бүтээл шүү.

12. Signal

Уг алдартай гэмт хэрэг жанрын цуврал нь хэд хэдэн бодит гэмт хэргийн үйл явдлаас сэдэвлэгдсэн. Үүн дээр "Memories of Murder" кинонд гардаг бодит гэмт хэрэгтний түүх ч мөн орсон байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
2
19 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
Уржигдар
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
санал болгох
1
14 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.02.19 172.69.252.145

where is taxi driver ?

0 Хариулах