Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Замын түгжрэлд хийж болох 10 хэрэгтэй зүйл

Битгий бухимд. Харин ч ашигла.


Өнөө өглөө цас орсноос болоод ажил, сургуульдаа явах гэж та зөндөө түгжирч зогсов уу? Улаанбаатар хотын энгийн нэгэн өглөө түгжрэлээр эхэлж, түгжрэлээр дуусдаг нь жам юм шиг л санагдана. Угаасаа л түгжрэх нь гарцаагүй энэ үеүдэд та стресс, уцаартайгаар суух уу ямар нэг өөрт хэрэгтэй зүйл хийж суух уу? Мэдээж ямар нэгэн сонирхолтой, хэрэгтэй зүйл хийхийг илүүд үзнэ байх. Бас энэ мэдээн дотор түгжрэлээс хэрхэн гарч, илүү хурдан явах тухай ухаалаг нэгэн санаа ч бий. Тэгвэл сонирхолтой санаануудыг хамтдаа сонирхоцгооё.

1. Хамгийн шилдэг санаа бол бясалгал хийх.

Бясалгал хийнэ гэдэг заавал хүнгүй том өрөөнд, бэлтгэлийн юм уу сул хувцастай байна гэсэн үг биш. Хэрэв та сэтгэл санаагаа амар амгалан байлгаж, төвлөрч чадах л юм бол хаана ч хийх боломжтой. Утсан дээрээ уг аялгуунуудаас татаж аваарай. Тэгээд хөгжмийн ямар нэг аялгуунд эсвэл ямар нэгэн бодол дээр төвлөр. Бага багаар хийснээр та маш тайван, амар амгалан болно.

2. Аудио эсвэл цаасан ном унших.

Аудио ном бол тээврийн хэрэгсэлд хамгийн тохирсон арга. Сонсонгоо жолоогоо бариад явахад хамгийн тохиромжтой. Олон сайхан сонгодог зохиол манай эх хэл дээр аудио хэлбэрээр гарснаас гадна гадаад хэл дээрх хэдэн зуун аудио ном ч бий. Мөн та бага багаар таслан уншихад тохиромжтой ном уншиж болох юм.

3. "Traffic Channel" үзэх.

Замын түгжрэлийг бууруулах ажилд маш том хувь нэмэр оруулж буй "Traffic Channel"-ийн тухай та дуулсан уу? Утсаараа хаана ч, хэзээ ч байсан та замын хөдөлгөөн ямар байгааг харж, мэдэх боломжтой. Үүгээр дамжуулан ямар замаар явбал зөв гэдгийг ч шийдэж болох юм. Уг онцгой, тун хэрэгтэй суваг LookTV-д багтсан байгаа бөгөөд хотын замын байдлыг шууд хүлээн авч үзэх боломжтой. Тиймээс та уг сувгийн ачаар түгжрэхгүй явж болох юм.

4. Сонин унших.

Өдөр тутмын сонин унших нь ямар сайхан гээч? Өглөө гарахдаа замаараа аваад эсвэл хүргүүлж авсан ч болно. Тэгээд л түгжрэл дунд зогсохдоо өнөөгийн нийгэмд юу болоод байгааг тольдох боломжтой.

5. Онлайн дэлгүүр хэсэх.

Дэлгүүрүүдээр явах цаг тэр болгон гарахгүй байвал цагаа бүр хэмнэх нэг арга байна. Одоо үед ихэнх дэлгүүрүүд онлайн захиалга авдаг болсноос гадна онлайн дэлгүүр хэсэлтийн нэгдсэн сайт, аппликэйшнүүд ч гараад байгаа. Та замдаа сонин содон бараа, хямдрал үзээд явж болно шүү дээ.

6. Төлөвлөгөө гаргах.

Замын түгжрэлд зогсохдоо та цаг илүү хэмнэх өөр нэгэн зүйл хийж сууж болох юм. Баахан бөглөрч зогссон цагаа илүү цэгцтэй төлөвлөгөөгөөр нөхөөрэй. Тэнд очоод юу юу авах, хэнтэй уулзах, хэд гэхэд бүх зүйлээ дуусгах вэ гээд маш цэгцтэй төлөвлөгөө гаргах цаг танд хангалттай гарна.

7. Машинаа бөөцийлөх.

Зүгээр суухаар зүлгэж суу гэдгийн адилаар суудлаа янзлах, тоосоо арчих, хогоо түүж, жижигхэн хогийн саванд хийх гэх мэтээр машинаа бөөцийлөх нэг арга байна. Цэвэрхэн явбал танд ч, таны машинд ч, орж ирж суусан хүмүүст ч сайхан шүү дээ.

8ФМ сонсож, холбогдох.

Манай жолооч нар ФМ сонсох ихээхэн дуртай бас манай ФМ-үүд ч мөн сонирхолтой болж ирсэн гэдгийг хүмүүс бүгд мэдэх биз ээ. Янз бүрийн сонирхолтой нэвтрүүлгүүд явж байх хооронд би хэд хэдэн удаа ФМ асааж таарсан юм. Жишээ нь хүмүүс холбогдоод тухайн өгөгдсөн сэдэвтэй холбоотой түүхээ хуваалцдаг сонирхолтой нэвтрүүлгүүд, хууч хөөрдөг булан гээд янз янзын содон зүйлс бий шүү. 

9. Өөртөө анхаарал тавих.

Үсээ янзлаад, нүүрээ будах бол гялс амжуулаад авах цаг танд хангалттай гарна. Гарандаа тос түрхэж, чимэг зүүлтээ янзлах, толинд өөрийгөө ажих зэргээр анхаарал тавьж, бухимдаж суухаар өөрийгөө сатааруулаарай.

10. Удаан яриагүй хүнтэйгээ холбогдох.

Сайхан боломж. Та энэ хооронд маш удаан хугацаанд холбоо тасарсан байсан хүнтэйгээ ярьж болох юм. Хол амьдардаг аав ээж, эх эгчтэйгээ эсвэл найзтайгаа гээд л. Танд тэр болгон олддоггүй энэ эрхэм боломжийг түгжрэл танд олгоно гээд төсөөл дөө. Сайхан биш гэж үү?

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
25
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.