Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Аймшигтай" гэгддэг ч авьяаслаг уганда дуучин

Тэр төрөхдөө энэ дэлхийд ингэж ирээгүй, харин эмч нарын алдааны золиос болсон эмгэнэлт түүхтэй.


Годфри Багумаг Угандагийн хамгийн аймар хүн гэж нэрлэдэг. Үнэхээр түүний нүүр, царай аймшигтай ч сэтгэл зөөлөн хүн. Тэр төрөхдөө энэ дэлхийд ингэж ирээгүй, харин эмч нарын алдааны золиос болсон эмгэнэлт түүхтэй.

Годфри зочдыг элэгсэг дотно хүлээн авч, дайлж цайлдаг. Хоёр өрөөтэй байшинд амьдардаг. 

Тэр хоёр удаа гэрлэсэн. Эхний гэрлэлтийн дараа Багума 2 хүүхэдтэй үлдсэн. Учир нь салсан эхнэр нь хүүхдээ авч явахыг хүссэнгүй. Гэхдээ тэр удаан ганцаар явсангүй. Тосгоныхоо сайхан бүсгүйчүүдийн нэг Кейттэй гэрлэсэн юм. 

Тэд 15 жил хамтдаа аз жаргалтай амьдарч байна. 6 хүүхэдтэй. Өмнөх эхнэрийн хүүхдээ нэмбэл Годфри 8 хүүхэдтэй аав. 

Багума маш том толгойтой байсан тул ээж нь маш хүндрэлтэй төрсөн гэдэг. Түүнийг эхийн хэвлийнээс татаж гаргахдаа эмч нар толгойны яс, хөлийг нь ч хүнд гэмтээж орхисон юм. 

Энэ жил 54 настай Багума жирийн хүмүүсээс өөр гэдгээ сайн ойлгодог. Дооглуулж, шоглуулсан ч тоодоггүй. Хөршүүдийн хэлснээр тэр маш ажилсаг, эелдэг зөөлөн хүн. Ямар ч боловсролгүй, гадаад хэлгүй гэхэд тэр Угандагийн хэмжээгээр бол дунджчуудын хэмжээнд  амьдардаг байна. Төрснийх нь дараа эцэг, эх нь хаяад явсан тул амьдрахын тулд гутал, цэвэрлэж, хоолоо залгуулдаг байв.

Харин сүүлийн үед түүнд ашиг орлогын нэгэн эх үүсвэр нээгдсэн нь дуу хөгжим. Дуу зохион, концерт тоглож эхэлснээр амьдрал нь ч дээшилжээ. Студид дуугаа бичүүлж, клип ч хийлгэнэ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.