Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

“ГЭРЭГ” сэтгүүлийн шинэ дугаараас санал болгох 5 нийтлэл

“Гэрэг” сэтгүүл цаг үеийн үйл явдлыг хураангуйлан нэгэн шинэ дугаараа уншигч танд хүргэж байна.


“Гэрэг” сэтгүүл цаг үеийн үйл явдлыг хураангуйлан нэгэн шинэ дугаараа уншигч танд хүргэж байна. Намрын халуун өдрүүдэд улстөрийн амьдрал ч “халуухан” өрнөдгийн жишгээр энэ удаад Засгийн газрын асуудал арваннэгдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжиллээ. Гэхдээ улс төрчдийн “дайны” хажуугаар улс, оронд бүтээн байгуулалт ажил, амьдрал үргэлжилсээр буй. Мянга шахам айл шинэ сууцандаа орох “БуянтУхаа”-2 хороолол энэ ондоо багтаж ашиглалтад орох гэж байна. Эдгээр болон бусад сонирхолтой мэдээ мэдээлэл, нийтлэлүүдийг бэлтгэлээ. “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас заавал унших 5 нийтлэлээ санал болгож байна. 
 
 

Зэрэг хасахын өмнөхөн: ТАРАХ, ОГЦРОХ, ЗАСАГЛАХ

 
“БИ ТАНЫГ ХӨӨГӨӨД Л, ТА НАМАЙГ ХӨӨГӨӨД, БИД БИЕ БИЕНЭЭ ХӨӨГӨӨД Л” 
“Зэрэг нэмэхийн өмнө” киноноос.

ТАРААХ ХУВИЛБАР

УИХ-ыг тараая гэж хашхичих амархан. Чи амаа жаахан чийглэж, хоолойгоо засаж байгаад дөрөвхөн үг хашхирахад л болох хэрэг. Харин УИХ үнэхээр тарах тухай хуулиндаа хэрхэн заасныг харвал өөр зүйл бичээтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулинд УИХ тарах үндэслэлийг ганцхан тохиолдолд зөвшөөрөхөөр заажээ. Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор шийдвэрлэж чадахгүй бол УИХ өөрөө тарах эсвэл Ерөнхийлөгч тараах шийдвэр гаргана. Ердөө ингээд л болоо. Ерөнхийлөгчийн “Зөвшилцөх бичиг”тээ дурд сан “муу ажилласан учраас таръя” гэсэн өн цөг ч хуульд байхгүй. Хэрэв УИХыг тараах болвол Үндсэн хуулийн энэ заал тыг өөрчлөх эсвээс Засгийг уна гаж Ерөнхий сайд томилоод 45 хоног хүлээлгээд үзэх гэсэн хоёрхон хувилбар л байна. Гэхдээ УИХ тарлаа ч бухимдсан ард түмэн бидний бодож байгаа шиг гишүүд хохирох нь юу л бол. Нөхөн сонгууль, төсвийн мөнгө, шинэ албан тушаалтан, албан тушаалын өрсөлдөөн, халаа сэлгээ гээд өнөөх л бужигнаан эхэлнэ. Ердөө сонгууль 2 жилийн давтамжтай болж буй нь тэр. Бидний бухимдал ийм их үнээр илаарших аж.  

...

 

Ж.Хичээнгүй: Сайн гүйцэтгэл залуу хүний нэрийн хуудас

Төрийн орон сууцны корпораци (ТОСК)  зорьсондоо хүрвэл олон мянган залуус түрээслэх замаар болон өнөөдөр хэрэгжиж буй 8 хувиас бага хүү, илүү нээлттэй боломжоор хувьдаа орон сууцтай болох боломж бүрдэнэ. Энэ ажлыг Ж.Хичээнгүй толгой лон ажиллаж байна. Та түүний нэрийг элдэв дуулиан, сандал ширээ булаацалдсан мэдэг дэл, улиг болсон сонин, хэвлэлийн хуудас наас нэг их харж байгаагүй байх. Харин хийсэн ажлууд, санаачилсан төслүүд нь бидний нүдэн дээр ажил хэрэг болон харагдаж буй. Түүний арга барил энэ. Харьцангуй залуу хүн монголын хөгжлийн ирээдүйд хамгийн чухалд тооцогдох төрийн орон сууцны корпорацийг тэргүүлж яваа Ж.Хичээнгүйд шинэ төлөвлөгөө байна.
 
 
-Та хоёр жилийн өмнөөс ТОСК-ийн захирлын албанд очсон. Хэдийгээр өмнө нь ажиллаж байсан ч гэсэн шийдвэр гаргах түвшний байр суурь, бодлогоо бүрэн хэрэгжүүлэх боломжтой болсон. Анх энэ албанд ирэхдээ өөртөө тавьж байсан зорилго юу байсан бэ?
 
-Анх ирээд яг үнэндээ төлөвлөснөөрөө ажиллах боломж байгаагүй. Санхүүгийн зөрчилтэй, 291 тэрбум төгрөгийн өртэй байгууллага хүлээж аваад 197 тэрбум болтол төлөөд байна. Эхний ээлжийн асуудлуудыг шийдэж, жигдлээд цааш урагшлахгүй бол болохгүй байсан. Байгууллага удирдах хүн гоншигоноод суух биш хамт олонтойгоо нийлээд зүтгэсэн. Одоо бол ТОСК санхүүгийн хувьд тогтвортой болж ирж байна. Эрчтэй ажилласны хүчинд дуусаагүй олон барилгыг хөдөлгөөнд оруулж, 1562 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн байгууллагыг чадавхжуулах ажлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сайн хийлээ. Одоо бид цэвэр төслүүд рүүгээ орж, орон сууц, ипотекийн асуудлыг хэрэгжүүлэхээр зорьж байна.
...
 

Хөгжлийн салхин Ханбогдыг хэрхэн өөрчлөв?

Сум суурингийн амьдрал ихэнхдээ ажин түжин үргэлжилнэ. Хамар хашаанаас эхлүүлээд хаана хэнийх амьдардаг нь тодорхой. Тэнд нэгнийхээ байтугай нийт сумынхныхаа тухай гарын арван хуруу шигээ мэднэ. Яг л ийм байсан Ханбогд сүүлийн 10 орчим жилийн дотор гэрлийн хурдаар хувьсан өөрчлөгдөж, түм түжигнэж бум бужигнасан том суурин болжээ. Монгол Улсын 21 аймгийн 300 гаруй сумын хөгжлийг түүчээлэгч нь Өмнөговь аймгийн Ханбогд гэхэд хилсдэхгүй. Хөдөө орон нутаг, сум суурингаас төв газар болоод нийслэл рүү шилжин ирэгсдийн тоо жил бүр өсөж, орон нутаг эзгүйдэж байгаа нь Монгол Улсын өнөө цагийн томоохон асуудлын нэг болсон. Харин Ханбогдод эсрэгээрээ. Жил бүр оршин суугчдын тоо ихсэж,  хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт ид өрнөж байна. 

...

"Бороометр буюу эгэл бөөмс"

Халуун нар шарсан амралтын өдөр хотын захад байрлах нэгэн гудамжаар өгсөж явсаар бид зорьсон айлдаа ирэв. Хашааны хаалгаар ормогц цементээр хучсан сагсан бөмбөгийн талбай, төмрөөр хийсэн гурван ТҮЦ, нямбайлан будаж чимэглэсэн хүрээтэй нэг давхар байшин биднийг угтлаа. Гэрийн эзэн Батаа нохойгоо хорьж, бид хашаан доторх эд зүйлс, тохижилтыг анхааралтай ажсаар байшин руу оров. Хажуу хамрын хашаануудаасаа тохь тух, цэвэр цэмцгэр байдлаараа илт ялгарах эл айл лав олон охинтой айл байна даа гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд буусныг нуух юун. Дотогш орвол гэрийн эзэгтэй Даваа хэрээсэн хатгамлаар “Мөрөөдлийн байшин” нэртэй бүтээлийг хичээнгүйлэн оёж сууна. Харин гэрийн зүүн хойморт байрлах компьютерийн ширээн дээр суух том хүү чихэвч зүүгээд дэвтэр дээрээ юу ч юм бичиж байв. Бидний төсөөлж байсан шиг олон охин байсангүй. Батаагийнх нэг охин, гурван хүүтэй өнөр гэр бүл.
...
 

Томдсон савхин хүрэм, өргөн жийнстэй залуухан амараа тулаантай киноны хэсгийг дуурайн нурсан барилгын балгас дотор найзтайгаа ноцолдон жүжиглэж байгаа бичлэг сонирхогчийн камерт үлджээ. Техникийг нь мэдэхгүй жинхэнээсээ өшиглүүлээд өвдөж байгаа нь, тэгэхнээ бас дүрдээ үнэмшин үргэлжлүүлсээр байгаа нь эглээс эгэл харагдана. Карьер нь цаашид хэрхэн эргэж, монголын өнөө цагийн урдаа барих жүжигчдийн нэг, холливудын хаалгыг “өшиглөж” орсон анхны монгол жүжигчин болно гэдгээ төсөөлөө ч үгүй 17 настай дэврүүн хүүг бид тэрхүү бичлэгээс олж харна.

Энэ бол 1994 он. Дэлхий тэр чигтээ Холливуд, Хонконгийн тулаантай киногоор амьсгалж байсан үе. Жан Клод Ван Дамм, Арнольд Шварценеггер, Брюс Ли, Жэки Чан гэх жүжигчдийн нэр бүхэл бүтэн нэгэн үеийг дангаар нь төлөөлж чадахуйц тэр бадрангуй цагийг энд хэлж байна. “Marvel”, DC-ийн супер баатруудаас ч илүү нэр хүндтэй жинхэнэ тулаанч эрс хөвгүүн бүрийн цөсийг хөөргөж, үйл хөдлөл, өмсгөл хувцас, гар хөлийн алхалт гишгэлтийг нь хүртэл дуурайн хөгөлж асан дурсамж эр хүн бүрийн дотор хадагдан үлдсэн нь дамжиггүй. Жүжигчин Б.Амарсайхан бол тэдний нэг. Тэр мөрөөдөлтэй хүн. Гэхдээ тэр мөрөөдлөө мартдаггүй хүн аж. Мөнөөх сонирхогчийн бичлэгээс 24 жилийн дараа би жүжигчин Б.Амарсайханы мөрөөдөл дотор сууж байлаа. 

...

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Өчигдөр
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
29
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.