Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдөр 49 нас хүрсэн JAY Z-гийн амьдралын дүрэм


JAY Z бол амжилттай бизнесмен, агуу рэп дуучин билээ. Түүний дуунуудыг хэвлэл мэдээлэл эшлэл болгон хувааж, хип-хоп уран бүтээлчид шүлгээс нь үе үе хумсалдгаа нуудаггүй. Шинэ дуу гарсан л бол цахим ертөнц түүний эшлэлээр хэд хоног амьдардаг гэхэд буруудахгүй. 

Ингээд JAY Z-гийн амьдралын дүрмээс танилцуулья.

"Миний үүнийг хийсэнтэй ижил нөхцөлд хийгээд үхэхгүй байхыг чинь харья" 
"Над шиг амжилт олох гэсэн хүн болгонтой би тулалдахад бэлэн"
"Бейонсед хэрэг гарахад би үргэлж дэргэд нь байдаг. Намайг замаа алдахгүй байхад Бейонсе охин минь хяналт тавьдаг"
"Охин минь төрснөөс хойш би амьдралд юу хэрэгтэйг ойлгосон"
"Би бизнесмэн биш, би бол өөрөө бизнес"

"Надад цаг хугацаа үнэтэй. Хүн алаад 25 жил суух нь надад зохихгүй тул чамайг орхиё"
"Хүмүүс юу ч хэлж болно. Гэхдээ тоо баримт худлаа хэлдэггүй. Хамгийн их зарагдсан рэп цомгийн жагсаалтыг хар"
"Бурхан шиг болоход хол байна, гэхдээ би их хичээж байгаа"
"Дуу хөгжмийн ертөнц намайг үзэн яддаг ч би өөрөө өөрийнхөө замыг зассан"
"Хэрэв би чамайг алчихвал тэнэг амьтан гэж хэлүүлнэ. Харин чи намайг буудчихвал дэлхийд алдартан болно"
"Энэ дэлхийг орхихдоо би өвдөг сөхрөөгүй, хоёр хөл дээрээ бат зогсож байх болно"
"Надаас хэзээ ийм зоригтой болсон юм бэ гэж их асуудаг. Би тэнгэрээс унахаас айдаггүй болсон тэр үеэсээ зоригтой болсон"
"Би үхэхээс айдаггүй, би ямар нэг юм хийж амжилгүй үлдээхээс айдаг"
"Би өвөл мөс, диваажинд гал, ус зөөгчид ус ч зарж чадна"

Жей Зигийн төрсөн өдөрт зориулан, дэлхийн хамгийн их орлоготой 10 рэп дуучны жагсаалтыг толилуулья.

10. КАНЬЕ УЭСТ ($27,5 сая)

9. FUTURE ($30 сая)

8. PITBULL ($32 сая)

7. NAS (35 сая)

6. DR. DRE ($35 сая)

5. J. COLE ($35,5 сая)

4. ДРЕЙК ($47 сая)

3. КЕНДРИК ЛАМАР ($58 сая)

2. DIDDY ($64 сая)

1. JAY Z ($76,5 сая)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
21
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.