Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нефть импортлогчид бензин, шатахууны үнээ бууруулахаа илэрхийллээ

Бензин, шатахууны үнийг бууруулах боломжийн талаар санал солилцлоо.


Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өчигдөр нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, бензин, шатахууны үнийг бууруулах боломжийн талаар санал солилцож зарчмын байр сууринд хүрлээ.

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа үед импортлогчид бараа бүтээгдэхүүний үнээ бууруулж, нэмэгдсэн үед нэмэх байдлаар зах зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсын Засгийн газар бензиний үнийг хүчээр барьж, импортлогчдод дарамт үзүүлж, үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлэхгүй гэдэг байр суурь баримталсаар ирсэн. Иймд ам.долларын ханш суларч, дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ эрс буурсан энэ үед ойрын хугацаанд бензин шатахууныхаа үнийг литр тутамд хямдруулах нэгдсэн арга хэмжээ авахыг импортлогч компаниудаас Монгол Улсын Засгийн газар шаардаж байгааг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар илэрхийллээ. Импортлогчид улстөрийн зорилгоор эсвэл үгсэн хуйвалдах хэлбэрээр үнээ бууруулахгүй санаатай үйлдэл гаргавал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар анхааруулав.

Төгрөгийн ханш чангарч, ам.долларын ханш аажмаар суларч байна. Энэ байдал тогтворжвол дэлхийн зах зээлийн үнэтэй хамааруулж бензин шатахууны үнээ шат дараатай бууруулах боломжтой гэдгээ импортлогчид хэллээ.

Ам.долларын ханшийг хөөрөгдөж, зохиомол хомсдол үүсгэн, бензин шатахууны үнийг өсгөхөд хүргэсэн гол хүчин зүйлийн нэг нь БНХАУ-руу Тавантолгойн ордоос хийж буй нүүрс тээвэрлэлт саатах нь гэх мэдээлэл нийгэмд тархсан явдал байв. Иймд ЗГХЭГ-ын дарга БНХАУ-ын ЭСЯ-ны удирдлагуудтай уулзаж мэдээлэл сонсов. 

Нүүрс тээвэрлэлт хэвийн болно

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мөн энэ өдөр  БНХАУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Ян Чин Дун, Улстөрийн зөвлөх Ли Янь Жүн нарыг хүлээн авч уулзан Тавантолгой, Гашуунсухайт, Ганцмодны боомт чиглэлд нүүрс тээврийн тэрэгний урт дараалал үүсээд байгаа явдалд БНХАУ-ын ЭСЯ-аас анхаарлаа хандуулж, нүүрс тээврийн автомашины хил нэвтрэх тоог нэмэгдүүлэхийг хүслээ. БНХАУ-ын Засгийн газраас хилийн боомтууддаа техник, технологийн нэгдсэн шинэчлэлт хийж, ухаалаг системд шилжиж байгаа нь Ганцмод боомтын үйл ажиллагааг түр удаашруулсан байна.  Боомт дахь технологийн шинэчлэлт дуусч буй бөгөөд энэ долоо хоногоос нүүрс тээврийн автомашинуудыг хилээр нэвтрүүлэх ажил хэвийн горимд шилжинэ гээд энэхүү түр зуурын саатал нь Хятад Монголын худалдаа эдийн засгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэгт итгэж байна гэж ноён Ян Чин Дун хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
3 өдрийн өмнө
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
14
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.