Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гаргүй нөхөр, хөлгүй гэргий нарын аз жаргалтай амьдрал

Хүмүүсээс юм гуйж үзээгүй, бүхнийг өөрсдийн хүчээр хийнэ гэсэн үзэлтэй.


Өвөрмонголын нэгэн хос Хятадын цахим ертөнцөд алдаршиж байна. "South China Morning Post"-д гаргүй эр, түүний эхнэр хөлгүй бүсгүй нарын тухай нийтлэл гарчээ. 

Цэргийн албан хаагч Лю Хэй ажил дээрээ тохиолдсон ослын улмаас гаргүй болсон хүн. 2007 онд Лю зурагт үзэж байгаад 13 настайдаа хоёр хөлөө алдсан Ли Мэйвэнь хэмээх бүсгүйн тухай нэвтрүүлэг үзжээ. Анхны харцаар дурласан залуу хайж явсаар Лиг олж, гэрлэх санал тавьсан байна. 

Лю Хэй "Бид хамт байвал гар, хөлтэй бүтэн гэсэн үг. Аз жаргалтай амьдарч чадна" гэж түүнийг хэлэхэд бүсгүй зөвшөөрчээ.

Одоо тэд нэг охинтой. Хөдөө ферм дээрээ тахиа үржүүлж, хүнсний ногоо тарьдаг. Хүмүүсээс юм гуйж үзээгүй, бүхнийг өөрсдийн хүчээр хийнэ гэсэн үзэлтэй. Тиймээс ч охиноо багаас нь бие даасан, тэсвэр хатуужилтай болгон өсгөсөн байна. 

Тэдний зургийг харсан хүмүүс аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөхөөс гадна "Үнэхээр аз жаргалтай гэрбүл байна", "Охин нь аз жаргалаар бялхаж байна", "Хүнээс юм гуйхгүй, өөрсдийн хүчээр амьдарч байгаа нь бахархалтай" зэрэг сэтгэгдэл үлдээсэн байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
11
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.