Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

У.Хүрэлсүх Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдэхээр Япон явна

Ерөнхий сайд Шинзо Абэ хулгайлагдсан иргэдийн асуудлыг хурдан шийдэх гэж хүсч байгаа бөгөөд Монгол улс зуучлалын үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаа юм.


"Япон, Монголын Засгийн газар Монголын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалтыг ирэх долоо хоногт Токио хотноо зохион байгуулахаар ажиллаж байна" гэж "Ройтер" агентлаг мэдээллээ. 
Уулзалтын гол зорилго нь Хойд Солонгостой ойр харилцаатай Монгол улсаар дамжуулан, Хойд Солонгост хуйлгайлагдсан иргэдийн асуудлаа шийдэх юм гэж тус агентлаг мэдээлсэн байна.

Ерөнхий сайд Шинзо Абэ хулгайлагдсан иргэдийн асуудлыг хурдан шийдэх гэж хүсч байгаа бөгөөд Монгол улс зуучлалын үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаа юм. Өнгөрсөн 9-р сард ОХУ-д болсон олон улсын форумын үеэр Абэ Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, энэ талаар ярилцан, тохиролцоонд хүрсэн гэнэ. 

"У.Хүрэлсүх өнгөрсөн зун, намар Улаанбаатарт Япон, Хойд Солонгосын албаны хүмүүсийн уулзалтыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн" гэж "Ройтер" агентлаг онцолсон байна.
Хойд Солонгос нь 1977-1983 оны хооронд Японы иргэдийг хулгайлан, нутагтаа аваачиж байснаа хүлээсэн. Японы Засгийн газраас 17 хүн хулгайлагдсан гэж албан ёсоор тогтоосон байдаг ч зарим мэдээгээр 80, 100 хүн гэсэн тоо байдаг билээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон "Парис-2024" олимпын эрхээ авлаа
2
5 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн барилдаанд түрүү...
3
5 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
1
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.