Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Налайхын замыг ирэх оны 10 дугаар сард ашиглалтад оруулна

Энэ өвөл уулзвар, нүхэн гарц зэрэг туслан гүйцэтгэх ажлаа дуусгах аж.


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, БНХАУ-ын “СиноХайдро” компанийн Төлөөлөгчийн газрын дарга болон төслийн захирал нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай замыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулах талаар ярилцлаа.

Ачаалал ихтэй, байнга осол гарч олон хүний амь нас хохирдог, аялал жуулчлалын гол замын нэг болох энэ замын ажлын бэлтгэлийг одооноос бүрэн хангахыг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэв. 

Энэ өвөл уулзвар, нүхэн гарц зэрэг туслан гүйцэтгэх ажлаа дуусган, татан авалтаа бүрэн хийж, ирэх гуравдугаар сард ажлаа эхлэн 10 дугаар сарын 01 гэхэд ашиглалтад оруулахыг үүрэг, чиглэл болгов. Мөн энэ зам хурдны замын бүх шаардлагыг хангасан байх ёстойг онцгойлон анхаарууллаа.

Хотын захиргаа болон БНХАУ-ын компани Налайх-Чойрын уулзвар хүртэлх хоёр урсгал бүхий замыг тогтоосон хугацаанд, чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгээ амлав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
19
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.