Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ДИЗАЙНЕР Р. ОТГОНЛХАМ ТАЙЛАНДЫН ТОРГОНЫ ШОУНД ОРОЛЦОВ

“Ринчин Есүй” брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Р.Отгонлхам тай торгоор бүтээсэн монгол дээлээр оролцов.


2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Тайландын нийслэл Бангкок хотноо “Celebration of Silk: Thai Silk Road to the World 2018” загварын шоуны нээлт “Сентара Гранд” зочид буудалд болов. Торгоны шоуг тус улсын Ерөнхий сайд генерал Прают Чан-o-ча нээж, Тайландын төр, засгийн өндөр албан тушаалтнууд, Бангкок дахь дипломат корпус болон бизнес, загварын ертөнцийн төлөөлөгчид оролцов.

Тай торгыг дэлхий нийтэд сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээг Цог жавхлант хатан Сирикитийн ивээл дор Тайландын жуулчдын туслах сангаас Бангкокт суугаа элчин сайд нарын гэргий нарын холбоотой хамтран 2009 оноос хойш зохион байгуулж байгаа билээ.
Энэ жилийн арга хэмжээнд Бангкокт суугаа 48 орны Элчин сайдын яамдын төлөөлөгчид өөр өөрсдийнхөө орны шилдэг дизайнераа урьж оролцов. Мөн “Ертөнцийн мисс 2017” тэмцээний оролцогч 35 орны гоо бүсгүйчүүд тай торгоор урласан даашинзны шоу үзүүлсэн нь онцлог болов. Тус арга хэмжээнд зориулж нийт 3,500 метр тай торгыг дэлхийн 40 гаруй орны дизайнеруудад хүргэжээ.

Монгол Улсыг төлөөлж “Ринчин Есүй” брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Р.Отгонлхам тай торгоор бүтээсэн монгол дээлээр оролцов. Түүний урласан дээлийг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын гэргий Ц.Должинсүрэн өмсөж танилцуулав.
Дэлхийд алдартай дизайнер Жимми Чүү тус арга хэмжээнд оролцож Сирикит хатанд тай торгоор урласан гоёлын гутал бэлэглэсэн нь энэ удаагийн шоуны хамгийн онцлох үйл явдал боллоо гэж ГХЯ-наас мэдээллээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.