Таканоива зодог тайлах нь


  |     2018-12-07 19:03   |     715
  2018-12-07 19:03   |     715

Манай бөх Таканоива туслах бөхөө зодож, гэмтэл учруулсан хэрэгт орсон талаар Японы сүмо бөхийн холбооноос мэдээлсэн билээ. Таканоива өвлийн тойргийн барилдааны үеэр 24 настай туслах бөхөө “Хий гэсэн юмыг мартчихаад дандаа тайлбар тавьдаг” хэмээн энэ сарын 4-ний өдрийн 23 цагийн үед 4-5 удаа цохиж, гэмтээсэн хэрэгт холбогдсон. Зодуулсан бөх Фүкүокад болж байсан тойргийн барилдааны үеэр оргон зугтаах гэж оролдоод холбооны албан тушаалтан учрыг асуухад зодуулснаа хэлснээр хэрэг илэрчээ. Хохирогч Цагдаагийн газарт гомдол гаргаагүй ч  холбооноос Таканоиваг тойргийн барилдаанаас чөлөөлөн, Токиод дуудан ирүүлж,  дэвжээнд нь гадагш гарахгүй “гэрийн хорио” гэж хэлж болохоор шийтгэл оноосон байна. Цаашдаа хохирогчийн мэдүүлгийг сонссоны дараа ямар шийтгэл оноохоо шийднэ, маш хатуу шийтгэл онооно гэдгээ Шибатаяма ояката сэтгүүлчдэд хэлсэн юм.

Харин Таканоива холбооны шийтгэлийг хүлээлгүй зодог тайлах гэж байгаа талаар Японы хэвлэл өнөөдрөөс мэдээллэж эхэллээ. Чиганоүра дэвжээний дэмжигчдийн нийгэмлэгийн нэгэн гишүүн "Таканоива хариуцлага хүлээж, зодог тайлах бодолтой байгаа" гэж  ярьсан байна. Гол хариуцлага гэдэг нь өөрөө ёкозүна Харүмафүжид зодуулж гэмтэн, Харүмафүжи зодог тайлсан, гэвч удалгүй өөрөө туслахаа зодож, гэмтээсэн нь нийгэмд маш том цочрол өгсөн явдал байлаа. 
Таканоива "Споничи" сонины сурвалжлагчид "Сүмогийн холбооны оноох шийтгэлийг дагах болно" хэмээн холбооны шийдвэрийг хүлээх бодолтой байгаагаа хэлж байсан юм. Гэвч хэвлэл мэдээллээр гаран, Японы нийгэмд том шуугиан дэгдсэн тул хариуцлага хүлээж, зодог тайлна гэж дэмжигчдийн нийгэмлэгтээ нулимс дуслуулан хэлсэн гэсэн мэдээ ч гарч байна. 
Таканоива өнөөдөр зодог тайлахаа зарлана гээд Чиганоүра дэвжээний гадна хэвлэлийнхэн цуглан хүлээж байна.


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

2 сэтгэгдэлтэй

  • Mongol   [59.153.113.49]
      2018-12-07 20:38
    Uunees uur shiidel baihgui sh dee sumo sonirhogch buhen uzen yadaj bgaa uurt ni itgeed yrih neg ch hungui bolson bailgui dee mungund het shunaj nutag negtnee durvudtei niilj boliulsan geed ikh yum bn l daa hunshgui hog uiliin uree edeldee welcom to uiliin ur

  • Зочин   [202.9.43.169]
      2018-12-07 13:55
    үйлийн үр ээ гэж

NBA-гийн талбай дээр монгол концерт тоглолоо

"Бостон Селтикс", "Вашингтон Уизардс" багуудын тоглолтын өмнө монгол хүүхдүүд концерт тоглож, америкчуудыг гайхууллаа.

  2018-12-13 15:55

Чөлөөт бөх: Олимпийн алтан медалийн тоогоор Дагестан тэргүүлж байна

Дагестан (19), Хойд Осетийн (13) дараа Америкийн Оклахома муж (12 олимпийн алтан медальтай) ордог байна.

  2018-12-13 13:44

ПЕТЕР ШМЕЙХЕЛЬ МОНГОЛД ИРЛЭЭ

"Алтан Бөмбөг - 2018 " ёслолын ажиллагаанд оролцож шагнал гардуулна гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

  2018-12-12 13:25