Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Кевин Хартыг “Оскар"-ын хөтлөгчөөс болиулжээ

Кевин Хартын ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхсан твийт (жиргээ) болон энэ талаарх ёс зүйгүй хошигнол нь дэлгэгдээд байсан юм.


Ирэх оны хоёрдугаар сард болох “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг жүжигчин, комедиан Кевин Харт хөтлөхөөр болоод байсан билээ. Гэвч ердөө гурав хоногийн дараа түүнийг Америкийн кино академиас шагнал гардуулах ёслолыг хөтлөхгүй байх нь зохилтой гэж шийджээ. Учир нь Кевин Хартын ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхсан твийт (жиргээ) болон энэ талаарх ёс зүйгүй хошигнол нь дэлгэгдээд байгаа юм. Хэдийгээр эдгээр нь 2010 оны твийт, видео боловч олон нийтийн зүгээс өмнө нь ийм үйлдэл гаргасан хүн дэлхийн хамгийн нэр хүндтэй, уран бүтээлчдийн алдрын тайзнаа хөтлөгч хийх эрхгүй гэж хүчтэй эсэргүүцсэн юм.

Энэ асуудалд Кевин Харт “Гайхалтай уран бүтээлчдийн баяр хөөрийг миний асуудал унтраах вий гэж би санаа зовж байна. Түүнчлэн өнгөрсөнд хэлж, нийтэлж байсан үгсийнхээ төлөө ЛГБТ олон нийтээс уучлалт хүсч байна” гэжээ.

“Ride Along”, “Jumaniji”зэрэг киногоороо олны танил болсон Кевин Харт “Оскар”-ын наадмыг хөтөлбөл түүхэнд үлдэх байлаа. Учир нь түүнээс өмнө Крис Рок, Вупи Голдберг, Жр Сэмми Дэвис зэрэг хар арьст уран бүтээлчид наадмыг хөтөлж байв. Гэвч энэ асуудлаас шалтгаалан боломжоо алдсан тэрбээр Академийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна гэсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
16 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
18 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
11
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.