Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Залуу хоккейчид Азид мөнгөн медальтай

Индонезитой хийж, 3:1-ээр ялалт байгуулснаар Азийн “Challenge Cup” тэмцээний дэд аварга болов.


Олон улсын шайтай хоккейн холбооны албан ёсны тэмцээн болох 20 хүртэлх насны Азийн Challenge Cup тэмцээн Малайз улсын нийслэл Куала-Лумпур хотод 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд боллоо.

Тус тэмцээнд Монголын баг мөнгөн медаль хүртэж, бахархалтай сайхан амжилт үзүүллээ. Тэмцээний аваргаар Тайландын баг шалгарсан бол Индонезийн залуус хүрэл медаль хүртжээ.
Монголын залуучуудын шигшээ баг эхний тоглолтод Тайландад 14:1-ээр хожигдсон ч Кувейтийн шигшээ багийг 9:2-оор хожсон. Улмаар хэсгийн сүүлийн тоглолтоо Индонезитой хийж, 3:1-ээр ялалт байгуулснаар Азийн “Challenge Cup” тэмцээний дэд аварга болов.

Тайландын баг гурван хожилтой, есөн оноогоор тэргүүлсэн бол Монголын баг зургаан оноогоор удаалж, Индонез нэг хожилтойгоор гуравдугаар байрт бичигдэв. Харин Кувейтийн баг нэг ч хожил авч чадаагүй байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
10 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
11 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
48
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.