Хайх зүйлээ бичнэ үү

36 нас хүрсэн Ники Минажийн амьдралын дүрэм

“Интернетэд орсон хүн бүр миний өгзгийг гүүглээр хайдаг”


Америкийн хамгийн алдартай эмэгтэй рэп дуучин Ники Минаж 36 нас хүрлээ. Өнөө цагийн рэп хөгжмийн ертөнцийн хамгийн том төлөөлөгчийн нэг болох Минаж 1982 оны 12-р сарын 8-нд  Тринидад Тобагогийн Порт-оф-Спейн хотод төржээ. Түүний жинхэнэ нэр Оника Таня Мараж бөгөөд 10 удаа Грэмми шагналд нэр дэвшсэн ч нэг ч удаа авч байгаагүй. 
Ингээд Ники Минажийн амьдралын дүрмийг танилцуулья. 

“Би алдарт гарахыг үргэлж хүсдэг байсан. Харин алдартай болчихоод нэр хүнд гэдэг чиний ухаан, авьяас, чадварын хэмжүүр биш юм байна гэж ойлгосон”
“Хэрэв та өөртөө бага ч гэсэн итгэлтэй байгаад ямар нэг юм хийхээр зориглосон бол маш сайн байна”

“Өнөөдөр бүтэн өдөр бороо ороосой гэж би хүсч байна”
“Битгий асуулт тавь, зүгээр л итгэ”
“Амьдрал бол шагнал гэдэгт би итгэдэг”

“Миний зураг болгон тачаангуй, гадуур гарахад хүн болгон намайг л хардаг”
“Надаас сайхан гичий байхгүй”
“Амжилт олоход нь тусалсан хүмүүсээс минь нэг нь ч надад баярлалаа гэж хэлээгүй”

“Амьдрал гэдэг миний хувьд мөнгө, алдар нэр биш. Хамгийн гол нь өөрийнхөөрөө амьдрах нь чухал”
“Би багадаа Бурханаас намайг алдартай болгож өгөөч гэж гуйдаг байлаа. Алдартай болж байж л би ээждээ байр худалдан авч өгч чадах байсан”
“Та нар рэп дуучны юу хийхийг хэзээ ч тааж чадахгүй. Би үргэлж та нараас 10 алхам урд байх болно”

“Хүмүүжил гэдэг амжилт олох үндэс юм”
“Интернетэд орсон хүн бүр миний өгзгийг гүүглээр хайдаг”
“Би эхлээд олон түмэнд таалагдах дуу хийхийг боддог байлаа. Харин одоо надад өөрийн фэнүүд байна. Тэдэндээ л зориулж дуу бичдэг”

“Рэпээр би нийгэмтэй харилцдаг. Хэрэв танд таалагдахгүй байгаа бол битгий сонс”
“Надад тушаал заавар хэрэггүй. Татгалздаггүй ганц зүйл маань дэмжлэг”

“Би өмнө нь хүмүүст итгэж, сонсдог байлаа. Гэвч маш их алдаа гаргасан. Одоо би өөрийн зөн совиндоо л итгэдэг”
“Мөрөөдлөө биелүүлэх гэж хөөцөлдсөн хүмүүсийн ихэнх нь хайртай, дотно хүмүүсээ орхихоос өөр аргагүй болдог”
 “Эмэгтэй хүн уян зөөлөн ч хүчтэй байх ёстой”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
27
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.