Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Г.Занданшатар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг түр хамаарагч Паскал Нгануг хүлээн авч уулзлаа.


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар дэлхийн банкны суурин төлөөлөгчийг түр хамаарагч Паскал Нгануг хүлээн авч уулзав.

  Монгол Улс Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдсанаас хойш тодорхой үр дүн гарч байгааг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэллээ. Эдийн засагт өсөлт гарч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн алдагдалгүй болж байгааг тэмдэглэв. Цаашид эдийн засгаа төрөлжүүлэх, экспорт, ялангуяа ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүн гээд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна гэв. 

Мөн “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Хөгжлийн банкны удирдлага, зохион байгуулалтыг олон улсын стандартад нийцүүлж сайжруулахаар ажиллаж байгааг хэлэв.

Монгол Улсын Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа үр дүнд хүрч байгааг Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэлээд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн өдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломменийг хүлээн авч уулзлаа.

Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо тодорхойлж энэ хүрээнд төрийн албаны болон эдийн засгийн шинэчлэл зэрэгт онцгой анхаарч үр дүнд хүрч байгааг сайд Г.Занданшатар тэмдэглэв. Уул уурхайд түшиглэсэн эдийн засгаа олон тулгууртай болгох үүднээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээ авч байгааг хэлэв.  

Тухайлбал АНУ-д ноос, ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй оруулах, бусад орон руу мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг бүтээгдэхүүн түлхүү  экспортлохоор тохиролцож байна гэлээ. Хөгжлийн банк ч экспортыг дэмжих чиглэлээр ажиллах ёстой. Иймээс банкны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр туршлагаа хуваалцаж, техникийн туслалцаа үзүүлэхийг Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчөөс хүсэв.  

Мөн нэр бүхий судалгааны байгууллагаас олон нийтийн дунд явуулсан судалгаагаар иргэдийн дийлэнх олонхи нь Засгийн газрыг дэмжиж байгааг дурдлаа.

Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгаадаа сэтгэл хангалуун байна гэдгээ Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен илэрхийлэв.

Тухайлбал “Эрдэнэс Монгол” компанитай хамтран засаглал, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах,  аймаг, сумдын хөгжлийг дэмжих зэрэг төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд удахгүй өртөг багатай, ногоон орон сууцны хороолол барих төсөл эхлэх гэж байгааг хэлэв. Цаашид Хөгжлийн банкны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
17
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.