Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ХЭҮК| Хүний эрхийн түгээмэл 30 ТУНХАГЛАЛ

1948 оны эл өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталжээ.


Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Хүний эрхийн Олон Улсын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн Хүний эрхийн өдрийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 70 жилийн ойн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталсан бөгөөд энэ нь дэлхийд анх удаа хүний эрхийг хамгаалах бүх нийтээр дагаж мөрдөх олон улсын стандарт болжээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нийт 30 зүйлээс бүрдэнэ. Тунхаглал нь хэдийгээр санал зөвлөмжийн шинжтэй ч хүний эрхийг хамгаалах үүсэл хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрэлдэх үндэс суурь болсон билээ. Ингээд ХЭҮК-оос гаргасан Хүний эрхий түгээмэл тунхаглалын постеруудыг хүргэж байна.


1. Бид бүгд эрх чөлөөтэй, эрх тэгш төрсөн.

2. Бүү ялгаварлан гадуурх.

3. Амьд явах эрхтэй.

4. Боолчлох ёсгүй.

5. Эрүүдэн шүүх ёсгүй.

6. Та хаана ч байсан эрхээ эдэлнэ.

7. Бид бүгд хуулийн өмнө эрх тэгш.

8. Хүний эрхийг хуулиар хамгаалдаг.

9. Хууль бусаар хорьж саатуулах ёсгүй.

10. Шударга шүүхээр шүүлгэх эрхтэй.

11. Бидний гэм буруутайг нотлох хүртэл гэм буруугүйд тооцогдоно.

12. Хувийн нууцаа хамгаалуулах эрхтэй.

13. Чөлөөтэй шилжин суурьших эрхтэй.

14. Дүрвэх, орогнол хүсэх эрхтэй.

15. Иргэний харьяалалтай байх эрхтэй.

16. Гэрлэх, гэр бүлтэй байх эрхтэй.

17. Эд хөрөнгө өмчлөх эрхтэй.

18. Чөлөөтэй бодож сэтгэх эрх чөлөөтэй.

19. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй.

20. Эвлэлдэн нэгдэх эрхтэй.

21. Сонгох, сонгогдох, эх орноо удирдахад оролцох эрхтэй.

22. Нийгмийн хамгаалалд хамрагдах эрхтэй.

23. Хөдөлмөрлөх, хийсэндээ тохирсон цалин хөлс авах эрхтэй.

24. Амарч, тоглох эрхтэй.

25. Бүх хүн хоол хүнс, орон байртай байх эрхтэй.

26. Сурч боловсрох эрхтэй.

27. Шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны бүтээл туурвих эрхтэй.

28. Шударга, эрх чөлөөт дэлхий ертөнцөд амьдарна.

29. Бусдын эрхийг хүндэтгэх үүрэгтэй.

30. Хүний эрх: Таны, миний, бидний эрх.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
19 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.