Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны Монголын нөлөө бүхий 50 хүнээр та хэн хэнийг нэрлэх вэ?

Таныг “2018 оны Монголын нөлөө бүхий 50 хүн”-ий санал асуулгад урьж байна.


“Гэрэг” сэтгүүл 2018 оны Монголын нөлөө бүхий 50 хүний санал асуулгаа нээлээ. 

Бид 2016 оноос хойш тухайн жилээ Монголын нийгэмд эерэг болон сөргөөр хамгийн том нөлөө үзүүлж, нийгмийн уур амьсгалыг өөрчлөгсдийг “Монголын нөлөө бүхий 50 хүний” жагсаалтад оруулж, тусгай дугаар эрхлэн гаргасаар гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. 

Энэ бол ямар нэгэн уралдаан шалгаруулалт, шагнал урамшууллын төлөөх санал хураалт биш юм.

Харин улс төр, нийгэм, урлаг соёл, спорт гээд салбар салбартаа амжилт гаргаж, эерэг болоод сөрөг нөлөөллийн аль нэгийг дагуулж, дуулиан тарж, нийгмийг сайн зүйлд уриалан дуудаж, элдэв муугаар шоглуулж эсвэл бахархан магтуулсаар өнгөрсөн оныг өөрсдийнхөөрөө бүтээгсдийн жагсаалт билээ. 

Бид 2016 оны жагсаалтдаа Олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчид, дэлхийн тайзнаа Монгол орныхоо нэрийг дуудуулсан дуучид, монгол хүний ур чадварыг дэлхийд танилцуулж буй мэргэжилтнүүд, хамгийн их шуугиан тарьсан улс төрчдийг онцолж байлаа. Тэгвэл 2017 оны дугаартаа гарааны бизнест амжилттай ажиллаж буй залуусыг онцолж байв. Харин энэ жилийн санал асуулгад нийгмийг өөрчлөгч санаачилга, жагсаал, хөдөлгөөнүүд багтсанаараа онцлог. Цахим хэрэглээг соёлтой болгох “Unfriend” аян, шаардлагаа тодорхой гаргаж үр дүнд хүрсэн “Багш нарын жагсаал”, улс төрчдийн ёс зүйн зарчмын эсрэг зогссон “Бид уучлахгүй” аяныг багтаалаа.

Гэхдээ сонголт таны гарт бас буй. Бид дараах санал болгож буй эрхмүүдээс уншигчдын санал асуулга болон редакцын сонголтоор 50 нэрийг сонгон тусгай дугаартаа онцлох юм. Ингэхдээ тухайн хүний талаар нийтлэлийг сэтгүүлийн редакц бус хөндлөнгийн ажиглагчид, салбарын манлайлагчид, мэргэжлийн автороор бичүүлдэг уламжлалтай. 

Та дэмжинэ, эсвэл дэмжихгүй гэсэн сонголтоор САНАЛАА ЯГ ОДОО ӨГӨӨРЭЙ (Та "Let's Go" товч дээр дарж, санал асуулгыг эхлүүлэн хажуу тийш гүйлгээд хэдэн ч хүнд саналаа өгөх боломжтой).

 

 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
14
49
0
0
0
0
0