Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Боулингийн спортын улсын шүүгч, спортын мастерууд батламжаа гардлаа

2018 оны боулингийн улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн “Big Bowling” төвд эхэллээ.


2018 оны боулингийн улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн “Big Bowling” төвд эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд эрэгтэй 55, эмэгтэй 28 тамирчин оролцож байгаагийн 11 нь спортын мастер, 9 нь дэд мастер ажээ.

Тэмцээний нээлтийн үеэр боулингийн спортыг сурталчлах, олон нийтэд таниулахад хувь нэмрээ оруулж, амжилт гаргасан шүүгч, тамирчдыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамцын тушаалаар боулингийн спортын улсын шүүгч, спортын мастер, спортын дэд мастер цол олгосныг гардуулан өгсөн юм.

Ингэснээр Г.Магсаржалам боулингийн спортын улсын шүүгч, В.Энхбат, Г.Сундуйжав, Ш.Гэрлээ, Д.Нацагдорж С.Дэлгэрцэцэг нар спортын мастер, Э.Энхболд, Б.Оюунцэцэг, Б.Оргилмаа нар спортын дэд мастер боллоо. 

Боулингийн спортыг сурталчлах, олон нийтэд таниулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, клубуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, 2019 онд тив, дэлхий, олон улсын тэмцээн уралдаанд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой тус тэмцээний дүн маргааш гарна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
10 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
18
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.