Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Коран судран дээр тангараг өргүүлээд л авлигаас сална гэв

Цагдаа нараас гадна эмч, сувилагч нар мөн Коран судрын өмнө авлига авахгүй гэдгээ андгайлсан байна.


 

Aвлига, хээл хахуулийн эсрэг дэлхийн бүх улс орон л тэмцэж байна. Шунал гэдэг хүний төрөлх араншин хойно авлига амь бөхтэй байсаар байх аж. Манай урд хөрш Хятад авлигачдыг буудан хороосноор авлига устаж, алга болно гэж үздэг. Тэгвэл Төв Азийн Узбекистан улс огт өөр аргаар тэмцэж эхлээд байна. 
Хүн амын 79 хувь нь исламын шашинтай энэ орны Ерөнхий сайд Шавкат Мирзиеев авлигатай тэмцэх хөтөлбөртөө шинэчлэл хийсэн юм. Хөтөлбөр ёсоор бүх цагдаагийн албан хаагчид Коран хөлгөн судар дээр гараа тавиад "Хэзээ ч авлига авахгүй, айлган сүрдүүлэх хууль бус зүйл хийхгүй" гэж ёслол төгөлдөр тангараглалаа.

Тангаргаа зөрчиж, шашны хуулийн өмнө очин, хойд насандаа тамд унахгүйн төлөө цагдаа нар авлига авахгүй гэсэн тооцоотой арга хэмжээ гэнэ. 

Цагдаа нараас гадна эмч, сувилагч нар мөн Коран судрын өмнө авлига авахгүй гэдгээ андгайлсан байна. 

Гайхалтай нь фермер, малчид, тариаланчид мөн албаны хүмүүс, үзэгчдийн өмнө ийм ёслол хийсэн. Тэд ямар авлигад өртдөг нь тодорхойгүй. 
Дараа нь тангараг өргөх ээлж хэнийх вэ гэж хүмүүс тархиа гашилгаж байгаа ч орон нутгийн байдлыг мэдэх нэгэн хүн багш, барилгачид гэж мэдээлсэн байна. 
Нарлаг Узбекистаны ард түмэнд авлигатай хийх тэмцэлд нь амжилт хүсэхийн зэрэгцээ мэдээж шашин шүтдэггүй "эсэргүү" цагдаа, эмч, тариачидтай тааралгүй, холоор явахыг ерөөж байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
12 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
3
12 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
24
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.