Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

"НОМЫН ЖОР" 2018 чуулганд оролцогчдын "халуун" сэтгэгдлүүд


НОМ гэсэн нэгэн том малгайн дор “Self Publish”, “Podcast” “Түүх”, “Утга зохиолын орчуулга”, “Бүтээлч уншигч” гэсэн сэвдүүдээр маш сонирхолтой 5 илтгэл, яруу найраг, бүтээхүйн эрдэм, уран зохиолын тухай сонсоод л баймаар ярилцлагаас бүрдсэн “Номын жор”-2018 чуулган энэ оны 12 сарын 01-ны өдөр болж өндөрлөв. Эл чуулганыг “Номын жор” сан, “Book Cafe Mongolia” бүлгэмээс зохион байгуулдаг бөгөөд салбартаа манлайлж буй залуусын төлөөлөл, нэр хүндтэй зохиолч, түүхч нарыг урьж оролцуулснаараа онцлог юм.

Номын хорхойтон, номд шимтэгч, эх түүхээ таних мэдэх хүслээр дүүрэн оролцогчид уг чуулганыг ийн дүгнэж сэтгэгдлээ харамгүй илэрхийлжээ.

 

Ido Nyamsuren

Зохиолч, яруу найрагч, орчуулагч Дашийн ОЮУНЧИМЭГ ийн хэлснийг онцлон тогтоогууштай санагдсан. "Уран зохиол бол тухайн улс үндэстний түүх, соёлын ОЙ САНАМЖ юм. Уран зохиол бол амьдралын ТУСГАЛ хийгээд БОДИТ байдлын нэгдэл юм. Хэдийгээр уран зохиол гэж нэрлэх авч энэ нь ямар нэгэн хоосон зүйлийг зохиож байгаа хэрэг огт биш. 
Уран зохиолын бүтээлд: 
- ҮНЭТ ЗҮЙЛ байх хэрэгтэй
- ҮЗЭЛ САНАА байх хэрэгтэй
- ЭРХЭМЛЭХ ШҮТЛЭГ байх хэрэгтэй
Зохиолч хүнд: 
- АМЬДРАЛЫН ТУРШЛАГА байх хэрэгтэй
- ӨӨРИЙН ГЭСЭН ҮЗЭЛ САНАА байх хэрэгтэй
- ӨӨРИЙН ГЭСЭН ГҮН УХААН байх хэрэгтэй
Бас хэд хэдэн зүйлтэй хүлцэнгүй санал нийлсэн. "БҮТЭЭХ ЭРЧМЭЭ ХАМГААЛАХ" гэсэн санаа их таалагдлаа. Заримдаа үнэхээр хэнтэй ч яримааргүй, ямар ч шалтгаан байсан утсаа унтраачихмаар бүтээлч эрчмээ хадгалмаар мөч байдаг шүү.

Khulan Delegnyam

Нулимс, инээд хослосон дурсамж бүтээж, сургамж үлдээсэн маш сайхан чуулган болж байна. "Номын жор чуулган 2018"-ыг зохион байгуулагч баг хамт олон болон илтгэгч, зочин нартаа маш их баярлалаа. Би бас Д.Оюунчимэг эгчийн яриаг сонсоод уйлав, Оюунчимэг эгчид хандаж хэлсэн үгийг сонсоод уйлав, Тэгшзаяа эгчийн яриаг сонсоод бас л уйлав. За юу ч болов бүү мэд, өөрийгөө маш их сэтгэл хөдлөлтэй хүн гэдгээ л мэдэж авлаа.

 

Б. Отгонцэцэг


Сэтгэлийн үгс сэтгэлд хүрсэн сайхан уулзалт боллоо. Би Тэгшзаяа илтгэгчийн яриаг сонсоод л уйлсаар байгаад таарсан.

 Б.Жаргалмаа 

Зүрх догдлуулж сэтгэл огшоосон яриа, ухаан сорьж цэц булаалдсан асуулт, оюун бодолд оч гийгүүлсэн зочид, чин үнэнчээр тэмдэглэл хөтөлсөн үзэгчид.

Mongol Dook

Охины маань өнөөдрийн чуулганаас ойлгосон зүйл бололтой...#Толгойгооух
Яагаад ингэж бичсэн юм гэсэн чинь, толгойд харин зөндөө олон бодол орж ирээд гэнэ. Сайхан арга хэмжээ зохион байгуулсан Базарсүрэнд болон багийнханд нь баяр хүргэе!

Baasandorj Natsagdorj

Яруу найрагч, орчуулагч Оюунчимэг та Монголын уран зохиолын хувь заяаны төлөө үнэн үгээ хаа ч явсан дуугарч, авч үлдэх талаар санаа тавьж явдагт тань их баярлалаа.

Зохиолч, орчуулагч, түүхийн ухааны доктор, мөн өөрийн өдөр тутамд хөтөлж байсан санаа, сэтгэгдэл, төрсөн бодол, мөн улсаас улсын хооронд суралцаж явсан үеийнхээ тухай тэмдэглэл хөтлөөд олон олон залууст амьдралын идэвх чармайлалтыг ном болгон хүргэж чадсан залуу зохиолчид гээд олон хүмүүсийн дунд дөрвөн цагийг өнгөрүүллээ.
 

Dolgorjav Batdorj

Үнэхээр гайхалтай өдөр байлаа. Би хувьдаа судалгааны ажилдаа шинэлэг санаа их авсан. Олон сайхан хүмүүсийг нэг доор уулзуулж өгсөн та нартаа их баярлалаа. 

 

Байгальмаа Энхтөгс 

Мэдээж юуны түрүүнд 5 илтгэгч болон 1 зочиндоо туйлын ихээр талархаж сууна аа. Миний хувьд өнөөдрийн илтгэгч нарын маань илтгэсэн сэдвүүдээс түүхч Д.Өлзийбаатар ахын илтгэл өнөө цагт залуу үеийнхэнд хамгийн ихээр дутагдаж буй асуудлын нэгт зүй ёсоор багтах билээ. Түүх соёлоо мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил хэмээх зүйр үгийг оюундаа тунгаан суулаа. Тийм болохоор би, бид эх түүхээ маш сайн судалж, түүнээс сургамж авч, хойч үеийхэндээ түүхээ бүрэн бүтнээр нь залгамжлуулах ёстойг ойлгож ухаарч авлаа. Уншсан ном бүр чинь өөрийн тань оюуны дархлаа бол "Монгол улсын дархлаа нь эх түүх" билээ. 

Нимон 'Б 


Намраас хойш оролцсон бүх эвэнтүүдээс шилдэг нь байлаа. Маш их баярлалаа. Гайхалтай өдөр. 

Oyunsvren M

Маш сайхан хүмүүстэй, маш сайхан өдрийг өнгөрүүлсэндээ баяртай байна. Нэг хором ч уйдаагүй ээ. Аяга нь хүртэл хайр хүргэм байсан. Хэхэ. Хогийн саванд хийж чадахгүй цүнхлээд гэртээ ирсэн. Номын хавчуурга хийе гэж бодож байгаа. 

Хэрлэн Хэкэ 

Хязгааргүй оюунлаг орон зайд зочилж харах өнцөг тэлэгдэж, үзэл бодлоо нээж, мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр зүтгэж буй Unlock podcast, түүхийн үнэ цэн, эргэн тойронд минь түүх эргэлдэж буйг мэдрүүлж, мэдрэмж, санаанаас цаашхи үе шатыг хөгжүүлэхийг, хамгийн чухал нь аливааг эхлэх байдагт, бие сэтгэл оюунаа хэрхэн номоор дүүргэж бүтээлч унших тухай халуун дулаан уур амьсгалтай, инээмсэглэлээр чимэгдэж тархи оюун гэгээлэг болж, нэг сумаар нэг биш, хоёр биш багадаа арван туулай буудсан азтай одтой сайхан өдөр байлаа. Баярлалаа.

Банзрагч Гануяг

Эгчийгээ дэлхий дээр буулгаад өгөөч ард түмээн. Миний бие #НомынЖор2018 чуулганд оролцсоноос хойш хөл газар хүрдэггүй ээ, хөнгөн гуниг ч төрөхөө байлаа. Энэ байдлаараа хэзээ эморч, эморлоо хэзээ ашиглах юм бүү мэд. За тэр яахав, замбуу тивд яагаад хөл газар хүрэхгүй яваагаа уртаас уртаар бичнэм билээ би. 

 

Номын жор 2018 чуулган ийн зочин илтгэгчдийн оюунлаг яриа, бадрангуй түүхүүд, оролцогч залуусын халуун дулаан сэтгэгдлээр дүүрэн болж өнгөрчээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.