Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хос болгоны даван туулдаг 5 үе шат


Танилцах сайт eHarmony 1000 хэрэглэгч дундаа судалгаа явуулж, хайртай хос болгоны даван туулдаг 5 үе шат байдгийг тогтоожээ. 

1 үе шат - Гал цог
Танилцаад удаагүй байгаа тул цаашдаа яах эсэх нь тодорхой бус. Тиймээс сэтгэл байнга хөдлөж, догдлоно. eHarmony-ий судлаачдын батлаж байгаагаар хосуудын 25 хувь нь анхны болзоон дээрээ үнсэлцсэн бол ихэнх нь анхны үнсэлтээ 3 долоо хоног хүлээж байсан байна. Үнсэлцсэний дараа  хосуудын хамгийн тааламжтай үе эхлэдэг.

2 үе шат - Бал сар
Нэг нэгэндээ таалагддагаа хэдийнэ ойлгож мэдсэн тул дараагийн шатанд тайван шилжиж болно. Хамтдаа кино, үзэсгэлэн үзэж, үнсэлцэн алхана. Энэ судалгааг танилцах сайтын хэрэглэгч нарын дунд хийсэн бөгөөд 2-р шатанд эрчүүд найз бүсгүйтэй болсноо идэвхтэй дэлгэж эхэлдэг нь тогтоогджээ. Харин бүсгүйчүүд хэсэг хүлээдэг. Учир нь тэд найз залуугаа ээлжит нэгэн этгээд биш үнэхээр онцгой, дотно гэдгийг яс тас ойлгож байж, зарлахыг хичээдэг.

3-р үе шат - Дотно хайр
"Би чамд хайртай" гэх үгийг эрчүүд эхлэж хэлдэг нь тогтоогдсон. Гэхдээ үерхээд 3 сар болсны дараа анх хэлдэг байна. Энэ үг харилцаагаа дараагийн шатанд гарах болсныг илтгэдэг. Санал асуулгад оролцогчдын ихэнх нь энэ шатанд буюу 4 сарын дараагаас найз бүсгүйнхээ (залуу) гэрт шүдний сойзоо орхиж эхэлдэг гэж хариулжээ.

4-р үе шат - Хамтран амьдрах
Хүн гэдэг амьтан байгалиасаа хосоор байхаар заяагдсан билээ. eHarmony сайтын судалгаанд оролцогчдын 45 хувь нь анхны болзооноос хойш 1 жил өнгөрсний дараа банкны дансаа нэгтгэж, хүүхэдтэй болоход бэлэн болсон гэж хариулжээ.

5-р үе шат - Салалт
Хос болгоны даван туулдаг 5 үе шатын талаар бичиж байгаа болохоор зарим хосын хувьд энэ сүүлийн үе шат хэрэггүй. Гэхдээ орчин үеийн нийгэмд салалт маш ихсэж байгааг эрдэмтэд тогтоожээ. Ялангуяа миллениалууд маш их салж байгаа. Учир нь энэ үеийнхэн цахим ертөнцийн хамааралтай. Компьютерийн дэлгэцнээс шинэ адал явдалд уриалан дуудсан шинэ шинэ пост тэднийг уруу татна. Судалгаанд оролцогчдын 67 хувь нь нэг жил болоод салсан гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл зарим нь хүүхэдтэй болсон хойноо салсан гэсэн харамсалтай дүн гарсан байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
18
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.