Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2019 онд ямар ордны бүсгүйчүүд нөхөрт гарах вэ

Энд гарах ордын ганц бие бүсгүйчүүд хуримын даашинзаа бэлтгэж эхлэхэд буруудах зүйл огт үгүй.


Энд гарах ордны ганц бие бүсгүйчүүд хуримын даашинзаа бэлтгэж эхлэхэд буруудах зүйл огт үгүй. Та бүхний хувьд Гахай жил бол хайр дурлал, романтик үдшээр дүүрэн ид шидийн жил байх болно. Тэнгэрт гялалзах од эрхэс, зурхайч, мэргэд 2019 онд нөхөрт гарах 3 ордыг тодруулан зарласан байна. Болзоо, цэцэг, инээд баясгалан тэр байтугай хагалсан аяга таваг, нулимс ч та бүхнийг хүлээж байна. Энэ ордны бүсгүйчүүдийн 2019 онд эр нөхөрт гарах магадлал 99.9 хувь гэж од эрхэс зааж байна. 

Хилэнц 

Хилэнц та "Зөвшөөрч байна" гэж хэлэхдээ бэлтгэ. Хуримаа яаж хийх, хэн хэнийг урихаа шийдээд эхэлсэн ч гэмгүй. Ирэх жил та хайрттайгаа харилцаагаа  тодорхой болгож, бүх амьдралаа холбох болно. Хилэнцийн ордын хамгийн ичимхий, их зантай, хүйтэн бүсгүйчүүдийн ч "ганцаардал" хэмээх ханыг гахай жил цөм цохин орох болно. 2019 онд таны төрх байдал, зан ааш бүх эрчүүдийг өөртөө татна. Харин зөвлөхөд тохиолдлын харилцаа, ганц өдрийн үерхэл саад болно шүү. Зөн совиндоо итгэ. Зөн чинь танд энэ хүнтэй бүх амьдралаа холбоход аз жаргалтай байна гэдгийг хэлээд өгнө. Нөхөрт гарах хамгийн магадлалтай үеийг намрын сүүлч гэж од эрхэс хэлж байна.

Нум

Удахгүй танд зориулан хуримын аялгуу тоглох болно. Хайрын бурхан ирэх жил та нарыг онцгой анхаарч байгаа. Тиймээ, нумын ордны бүсгүйчүүд 2019 онд аз жаргалтай хуримлах болно. Зарим нэг нь эрх чөлөөгөө алдахгүй гэж хэсэг тээнэглэзэх ч бүү ай, эргэлз, хэзээ ч харамсахгүй. Таны сонголт зөв байх болно. Таны хурим хөгжилтэй сайхан, анд нөхөд, ах дүү нар ч олон жил дурсан санах хурим болно гэж зурхайнд буужээ.

Загас

Хуримын гэрчилгээгээ ямар жаазанд хийж, хаана тавихаа бодсон уу? Ганц бие загаснуудын ганцаардмал амьдрал ирэх жил төгсөнө. 2019 онд тэдэнд од гарагаас маш олон сонирхолтой, амьдралыг нь өөрчлөх уулзалт бэлтгэжээ. Ялангуяа зуны дэлгэр цагт та гэрлэх санал сонсох магадлал маш өндөр байгаа. Зоригтой зөвшөөр, учир нь од гараг байдлыг хянаж байна. Дараагийн боломж гарахгүй их удаж болох юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.