Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Таканоивад мэргэжлийн бөхийн урилга ирлээ

"Таканоива буруугаа ухааран, дахин шинээр амьдралаа эхлэхийг хүсэх юм бол би Америктай холбон өгч болно" гэж сэтгүүлчдэд ярьжээ.


Саяхан зодог тайлсан манай сүмоч Таканоивад Японы прорэслинг буюу мэргэжлийн бөхийн домог Оонита Ацүши урилга илгээжээ. Цагтаа мэргэжлийн бөхөөс 7 удаа зодог тайлсан ч тухайн бүр эргэн ирж байсан, одоо ч тулалдсаар байгаа 61 настай Оонита цагтаа Японы парламентийн гишүүн байсан хүн. Ёкозүна Харүмафүжитэй дотно харилцаатай гэх тэрбээр "Таканоива Монголдоо харихгүй бол мэргэжлийн бөхөд хүч үзэх хэрэгтэй. Хэвлэл мэдээллээр муулаад байгаа бол прорэслингийн сөрөг талын баатар болон тулалдахад яг тохирно" гэж хэлжээ.

Оонита өнгөрсөн жилийн 10-р сарын 31-нд 7 дахь удаагаа зодог тайлах ёслол хийсэн. 2001 онд Либерал ардчилсан намаас сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан. Дараагийн парламентийн сонгуульд ялагдаад 2010 онд Нагасаки хотын захирагчийн сонгуульд мөн ялагдал хүлээсэн. Энэ жилийн 4-р сард Сага мужийн Канзаки хотын даргын сонгуульд ч мөн өвдөг шороодсон. Ингээд прорэслингэд 10-р сард эргэн ирсэн юм.   
Таканоиваг холимог тулааны "RIZIN" холбоо бас сонирхож байгаа ч Оонита "Таканоива чамд "RIZIN" зохихгүй. Прорэслингэд сөрөг талын баатар болон гарч ирээд үз. Үзэгчид шүгэлдэн эсэргүүцэх тэр мөч прорэслингийн хамгийн сайхан үе шүү. Энд хүрээд ир" гэж хэлжээ. Оонита Америкийн Hardcore wrestling төрлийн "Combat Zone Wrestling" (CZW) холбооны захиралтай Таканоивагийн талаар ярилцсанаа хэлээд "Мэргэжлийн сүмогийн дээд зиндааны бөх Америкийн рингэнд гарч тулалдах сонирхолтой биз дээ. Бараг түүхэнд анх удаа гэсэн үг. Тэгэх юм бол Америкад алдаршиж, том одуудтай нь гар зөрүүлж чадна. АНУ-аар тойрон тулаан хийж чадах мэргэжлийн бөх болно гэдэг бас нэгэн мөрөөдөл шүү, Таканоива. Мэдээж би түүний хийсэн хэрэгт дургүй байгаа. Гэхдээ Таканоива буруугаа ухааран, дахин шинээр амьдралаа эхлэхийг хүсэх юм бол би Америктай холбон өгч болно" гэж сэтгүүлчдэд ярьжээ.  

Сүмо бөхчүүд зодог тайлаад тулааны урлагт шилжсэн жишээ маш олон бий. Мэргэжлийн бөхийн хамгийн том од Рикидозан сүмогийн сэкивакэ байсан бөх байлаа.  Ёкозүна Акэбоно ч холимог тулаан, мэргэжлийн бөх аль алинд нь хүч үзэж байна. Сүүлийн үеийн жишээ гэвэл жолооны эрхгүй машин барьж, осол гаргасан хэргээр зодог тайлсан Египетийн Оосүнаараши "RIZIN"-д орж, Боб Сапптай тулалдсан билээ. Харамсалтай нь Оосүнаараши өнгөрсөн 10-р сард дахин үнэмлэхгүй машин бариад цагдаад баригдаж, холбооноос гэрээг нь цуцалсан юм.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
6
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.