Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны Шилдэг үнсэлтүүд

52 настай Венсан Кассель 21 настай Тина Кунаки нар Италийн Vanity Fair сэтгүүлийн нүүрийг үнсэлтээр чимсэн.


 

Бид өнгөрч буй оны онцлох үйл явдлуудыг танилцуулж байгаа билээ. Энэ удаад 2018 оны оддын шилдэг үнсэлтүүдийг толилуулж байна. 

Бела Хадид, The Weeknd

Өнгөрсөн жил шилдэг үнсэлтийн танилцуулгад Селена Гомес, The Weeknd хоёрын үнсэлт орж байлаа. Харин энэ удаад тэр өөр бүсгүйтэй үнсэлцээд жагсаалтад багтлаа. Шар хэвлэлийн мэдээнээс үзвэл Тhe Weeknd Бела Хадидад гэрлэх санал тавих гэж байгаа гэнэ. Тэднийг Нью-Йорк хотын гудамжаар үнсэлцэн зугаалж явахад нь папарацци нар зургийг нь авчээ.

Ханхүү Харри, Меган Маркл

Их Британийн хаан ширээ залгамжлагчдын жагсаалтын 6-д бичигдэж байгаа 34 настай ханхүү Харри Америкийн жүжигчин 37 настай Меган Маркл нарын хурим энэ жилийн гол үйл явдлуудын нэг болсон. Хуримын ёслол дээр тэд олны өмнө анх удаа үнсэлцсэн.

Хейли Болдуин, Жастин Бибер

Хейли Болдуин и Джастин Бибер

Жастин Бибер, Хейли Болдуин хоёр гэрбүлээ батлуулснаас хойш хэнээс ч айж, эмээлгүй ил тод үнсэлцдэг болсон. 

Мила Кунис, Эштон Катчер

Тэд хамтдаа олны өмнө гараад байдаггүй тул хамт байгаа зургийг нь ч авахад хэцүү байдаг. Харин хоккейн "Вегас Голден найтс", "Лос-Анджелес кингс" багуудын тоглолтын үеэр тэд Kiss-камерт өртөөд яалт ч байхгүй үнсэлцсэн билээ. Тэдний анхны үнсэлт их дээр цагт тохиолдсон. "70-аад оны шоу" цувралын зураг авалт дээр 14 настай Мила 18 настай Эштоныг үнсэж байв.

Хайди Клум, Том Каулитц

Хайди Клум и Том Каулитц

45 настай Хайди Клум, 29 настай Том Каулитц хоёрын хайрын гал бөхөөгүй байна. Энэ жилийн Хеллоуин баяраар тэд "Шрек" хүүхэлдэйн киноны баатруудын дүрд хувилж, халуунаар үнсэлцсэн.

Жорж, Амаль Клуни

Джордж и Амаль Клуни

Клунигийн гэрбүл олны анхаарлыг яаж татахаа сайн мэднэ. 46 дахь удаагийн AFI Life Achievement Award шагнал гардуулах ёслол дээр хосууд үнсэлцэж, танхим тэр чигээрээ алга ташиж байлаа.

Майкл Дуглас, Кэтрин Зета-Жонс

Майкл Дуглас и Кэтрин Зета-Джонс

74 настай Майкл Дуглас энэ жил л Холливудад алдрын одтой болсон билээ. Энэ ёслолын үеэр тэрбээр эхнэртээ баярлаж явдгаа хэлж, Кэтрин хариуд нь чанга гэгч нь үнссэн.

Тина Кунаки, Венсан Кассель

52 настай Венсан Кассель 21 настай Тина Кунаки нар Италийн Vanity Fair сэтгүүлийн есдүгээр сарын дугаарын нүүрийг үнсэлтээр чимсэн. Сэтгүүл гарснаас хойш удалгүй тэд үнсэлтээ хуримын бөгжөөр баталгаажуулсан. 

Женнифер Лопес, Алекс Родригес

Дженнифер Лопес и Алекс Родригес

Өнгөрсөн тавдугаар сард Нью-Йоркт болсон "Робин Гүд" сангийн буяны ажиллагааны үеэр тэд боломж гарангуут үнсэлцэж байсан юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
27
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.