Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Чөлөөт бөх: Олимпийн алтан медалийн тоогоор Дагестан тэргүүлж байна

Дагестан (19), Хойд Осетийн (13) дараа Америкийн Оклахома муж (12 олимпийн алтан медальтай) ордог байна.


"Бээжин 2008" олимпийн наадмын сэргээшийн шинжилгээг 2017 онд дахин шалгахад чөлөөт бөхийн 120 кг-ийн жинд аварга болсон Узбекистаны Артур Таймазов сэргээш (туринабол, станозолол) хэрэглэсэн байсан нь тогтоогдсон юм. Таймазов финалд Бахтияр Ахмедовыг ялж байсан билээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шийдвэрээр Ахмедов олимпийн аварга болж, алтан медалийг нь энэ сарын 2-нд гардуулсан өгсөн. 

Ийнхүү тэр бөхийн нутаг Дагестанд чөлөөт бөхийн 19 дэх олимпийн алтан медалийг авчирч байгаа юм. Дагестан олимпийн алтан медалийнхаа тоогоор ОХУ-ын  төдийгүй дэлхийн бусад орны муж, хотуудаас тасархай тэргүүлдэг. Ахмедовоос гадна Загалав Абдулбеков, Владимир Юмин, Сайпулла Абсаидов, Магомедгасан Абушев, Хажимурад Магомедов, Бувайсар Сайтиев (3 удаа), Мурад Умаханов, Адам Сайтиев, Мавлет Батыров (2 удаа), Сагид Муртазалиев, Ширвани Мурадов, Жамал Отарсултанов, Абдулрашид Садулаев болон Туркийн шигшээ багийн Рамазан Ирбайханов (Шахин), Азербайжаны багийн Шарип Шарипов гэсэн дагестан эрчүүд олимпийн наадмаас алтан медальтай эх орондоо эргэн ирж байлаа.

Хоёрдугаар байрт Хойд Осет-Алан орж байна. Энэ нутгийн бөхчүүд 14 олимпийн алтан медальтай. Үүнд Сослан Андиев (2 удаа), Арсен Фадзаев (2 удаа), Махарбек Хадарцев (2 удаа), Вадим Богиев, Давид Мусульбес, Хажимурат Гацалов, Сослан Рамонов болон Эльбрус Тедеев (Украин), Узекистаны өмнөөс барилдсан  Артур Таймазов (3 удаа) нар багтаж байна. 
Цагтаа ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Гүрж улс олимпийн 9 алтан медальтайг Давид Цимакуридзе, Арсен Мекокишвили, Мириан Цалкаманидзе, Леван Тедиашвили (2 удаа), Лери Хабелов, Давид Гобежишвили, Реваз Миндорашвили, Владимир Хинчегашвили нар авчирчээ. 
Орон нутгийн хэмжээнд авч үзэхэд олимпийн алтан медалийн тоогоор Дагестан (19), Хойд Осетийн (13) дараа Америкийн Оклахома муж (12 олимпийн алтан медальтай) ордог байна. 
Харин улс орнуудын хувьд АНУ 50 олимпийн алтан медальтай тэргүүлж, ЗХУ (31), Турк (18), Япон (17), ОХУ (17) удаалдаг билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
35
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.