Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ОРК жолооч, ОРК зорчигч болохгүйн тулд мэдэж байх хэрэгтэй 11+1 ДҮРЭМ

Та үүнийг мэдсэн үү?


2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм үйлчилж эхэлсэн. Уг хүрээнд Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй төрлийн өөрчлөлт орж байгаа юм. Шинэ дүрэм хэрэгжиж эхлээд сар гаруй хугацаа өнгөрсөн ч ОРК жолооч, ОРК зорчигч болохгүйн тулд мэдэж байх хэрэгтэй 11+1 дүрмийг онцолж байна. Энэхүү 11 дүрмийг Тээврийн цагдаагийн албанаас тодотгожээ. Жолооч болоод явган зорчигчид аль аль нь уг өөрчлөлттэй танилцаарай.

1.

Явган зорчигч нь зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, чихэвч зүүх, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом хэрэгсэл ширтэх, оролдохыг хориглоно.

2.

 
Зогсож байгаа тээврийн хэрэгслээс зорчих хэсэг талд ачаа буулгах, ачих, тэр талын цонхоор биеэ болон бусад зүйл гаргавал 50 мянган төгрөгөөр торгоно.

3.

 
Хурдыг заасан хэмжээнээс 50-иас дээш хувиар хэтрүүлбэл 50 мянган төгрөгөөр торгуулна. Жолоо барьж байхдаа утсаар яривал 20 мянган төгрөгөөр торгуулна.

4.

 
Хүүхэд тээвэрлэх автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглоогүй бол 50 мянган төгрөгөөр торгоно.

5.

 
10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглаагүй бол 50 мянган төгрөгөөр торгуулна.

6.

 
Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн хүнгүйгээр буюу харгалзах хүнгүй машинд үлдээсэн бол 50 мянган төгрөгөөр торгоно.

7.

 
Суудлын таксиг нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрөв.

8.

 
Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд зорчих хэсгээр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн хувцас хэрэглэл, эд зүйлтэй явбал зохино.

9.

 
Жолоочийн өвөр дээр эсвэл суудлын ба ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно. 

10.

 
Трактор болон өөрөө явдаг машин, механизмд зорчигч тээвэрлэвэл 50 мянган төгрөгөөр торгоно.

11.

 
Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно.

+1.

 
Шинэ жил дөхөж, сургууль цэцэрлэг амрах болоогүй энэ үед замын түгжрэл нэлээд нэмэгдэж иргэдийг нэлээдгүй бухимдуулж байгаа билээ. Тиймээс та бүхэн гэрээсээ гарахдаа аль эсвэл гадуур явж буй үедээ замын түгжрэлийн мэдээллийг “Traffic Channel”-аас аваарай. Утсаараа хаана ч, хэзээ ч байсан та замын хөдөлгөөн ямар байгааг харж, мэдэх боломжтой. Тун хэрэгтэй энэхүү суваг LookTV-д багтсан бөгөөд хотын замын байдлыг шууд хүлээн авч үзэх боломжтой. Ажил, амьдралаа зохицуулах хамгийн зөв зам бол ТҮГЖРЭЛГҮЙ зам билээ. 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.