Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Э.Эрдэнэбат: Ирээдүйн чухал алхмын нэг боллоо

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах 30 оюутан батламжаа гардлаа.


“Оюу толгой” компаниас зарласан 2018-2019 оны Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах 30 оюутанд тэтгэлгийн батламж гардуулах ёслол боллоо. 

Тус тэтгэлгийн талаар “Оюу толгой” ХХК-ийн ур чадвар, сургалт хариуцсан зөвлөх Э.Болд-Эрдэнэ “Оюу толгой компани Монгол Улсын оюутан залуусыг дэмжих үүднээс дорвитой үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулдаг. Эдгээр төсөл хөтөлбөрүүдийн нэг нь “Дотоодын тэтгэлэг” юм. Хамгийн гол нь тухайн оюутны дүнгийн голч нь 3,2 болон түүнээс дээш байх, хүсэл эрмэлзэлтэй байх зэрэг тодорхой шалгууртай. Сайн суралцаад явбал төгсөх хүртэл нь сургалтын төлбөрийг нь дааж, стипент олгодог. Одоогийн байдлаар манай төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрт 1000 гаруй оюутан залуус хамрагдаад байна” гэв. 

“Оюу толгой” компани нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (хуучин нэрээр)-тай боловсрол, мэргэжлийн сургалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт 2010 оны 6 дугаар сард гарын үсэг зурсан юм. 2010-2018 онд нийт 290 оюутныг Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, 36 оюутныг Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулаад байгаа аж. 

ШУТИС-ийн Геодезийн инженерийн IV курсийн оюутан Э.Эрдэнэбат “Дотоодын тэтгэлэгт хамрагдахын тулд хоёр шатны шалгуурт орсон. Эхний шатанд эсээ бичиж, гаргасан амжилт болон өөрийнхөө тухай бичиж өргөдөл өгсөн. Мэдээж дүнгийн голчийг харна. Хоёрдугаар шат нь гурван шалгуураас бүрдсэн. Ганцаарчилсан ярилцлага, багийн ажиллагаа, шалгалт гэсэн хэсгээс бүрдсэн. Ерөнхийдөө 400 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс эхний шатанд 75 хүүхэд тэнцэж, хоёрдугаар шатанд 30 хүүхэд тэнцээд өнөөдөр батламжаа гардаж байна. Эсээндээ би бол ирээдүйн гүүр юм гэсэн утгаар өөрийнхөө тухай болон хүсэл эрмэлзэл, мөрөөдлийнхөө тухай бичсэн. Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумынх. Намайг 7 дугаар ангид байхад Энхболд гэж геодези ах ирж, хэмжилт хийж байхыг нь хараад энэ мэргэжилд дурлаж, заавал ийм мэргэжилтэй хүн болохоор шийдсэн. Хийж байгаа ажил нь гоё, сонирхолтой санагдахаар нь тэр ахтай танилцаж, зөвлөгөө аваад геодезийн инженер болохоор шийдсэн. Оюу толгой компанийн энэхүү тэтгэлэг оюутан залууст санхүүгийн дэмжлэг болохоос гадна бидний ирээдүйн хөрөнгө оруулалт болж байгаа. Цаашдаа тус компанид ажиллах магадлал ихсэж байгаа гэж ойлгож байна. Ирээдүйн маань чухал алхмын нэг боллоо. Сэтгэгдэл маш их өндөр байна” гэж баярын сэтгэгдлээсээ хуваалцсан юм. 

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөр геологи, геотехник, геодези, уул уурхайн ашиглалт, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, механикийн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгосны 22 нь ШУТИС, 7 нь МУИС, 1 оюутан нь MIU олон улсын дээд сургуулийн суралцагч байлаа. “Оюу толгой” компани 2017-2022 онд нийт 25 магистрын түвшний тэтгэлэг нэмж олгохоор төлөвлөжээ. 

Уг тэтгэлэгт хамрагдсан MIU Олон улсын дээд сургуулийн ОУБХ-ны 1 дүгээр курсийн оюутан Б.Мөнгөнсудар “Юуны өмнө энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж буй “Оюу толгой” компанид баярлаж байгаагаа илэрхийлье. Сэтгэгдэл маш өндөр байна. Төсөөлөөгүй байж байгаад тэтгэлэгтээ тэнцсэн байсан. Би өөрийгөө сорьж үзэхээр шийдээд энэхүү хөтөлбөрт хамрагдсан. Нийт хоёр үе шаттай шалгаруулалт байсны эхний шатанд 500 үгтэй 30 жилийн дараах өөрийнхөө тухай эсээ бичих даалгавар байсан. Эхний шатанд тэнцсэний дараа ганцаарчилсан ярилцлагад орсон. Ярилцлагаар уг хөтөлбөрт яагаад хамрагдсан болон өөрийнхөө давуу, сул талуудыг ярих хэрэгтэй болсон. Би ирээдүйд эх орондоо маш том хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг. Ирээдүйд сургуулиа төгсөөд том эмнэлэгтэй болоод олон хүмүүсийг эрүүл байлгаж, эмчлэхийг хүсдэг” гэж сэтгэгдлээ хэллээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bagsh ni 2019.01.09 66.181.185.241

my shavi mundag shuu amjilt husie

0 Хариулах