Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Трамп, Ким Жон Ун хоёр Монгол, Вьетнам, Индонезийн аль нэгэнд уулзана

Дээрх 3 улсаас хамгийн өндөр боломжтой нь Вьетнам гэж шинжээчид үзэж байна.


"Вьетнамын Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын Удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь уулзалтыг хүлээн авах хүсэлтэй байна" гэж CNN мэдээллээ. 
Мэдээнд дурдсанаар Вьетнамын өндөр албан тушаалын хүмүүс БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй энэ талаар хэлэлцсэн байна. Трамп, Ким Жон Ун нарын анхны уулзалтыг зохион байгуулахад бэлэн гэдгээ Вьетнам улс Монгол, Индонезийн адил илэрхийлж байсан. Энэ 3 улсад БНАСАУ-ын ЭСЯ байдаг билээ. 

Энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Трамп "Ирэх оны 1 эсвэл 2-р сард Ким Жон Унтай дээрх 3 орны аль нэгэнд уулзах болно" гэж мэдэгдсэн. Гэхдээ тэргүүн нарын хоёр дахь уулзалт дахиад Сингапурт явагдах магадлалтай гэсэн мэдээ гараад байгаа. Дээрх 3 улсаас хамгийн өндөр боломжтой нь Вьетнам гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан туслах Марк Ламберт саяхан Вьетнамд очсон. Дээд хэмжээний уулзалтын талаар ярилцсан эсэх нь тодорхойгүй ч БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо энэ сарын эхээр Вьетнамд айлчилсан гээд Трамп, Ким Жон Ун нар Вьетнамыг сонгосон байх магадлал өндөр байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
43
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.