Хайх зүйлээ бичнэ үү

2018 оны дэлгэцийн шилдэг хосууд

Киноны гол баатруудтай цуг бид уйлж, инээж, баярлаж, бас гуниглаж байсан.


2018 он дуусах дөхлөө. Энэ жил биднийг кино ертөнц хайр дурлалын тухай олон шинэ бүтээлээрээ баярлуулсан билээ. Киноны гол баатруудтай цуг бид уйлж, инээж, баярлаж, бас гуниглаж байсан. Ингээд бид 2018 онд хүмүүсийн сэтгэлийг хамгийн их уяраасан дэлгэцийн хосуудыг танилцуулж байна. 

Жексон Мейн, Элли ("A Star Is Born")

Кадр из фильма

Брэдли Купер, Леди Гага нарын баатрууд энэ жилийн хайрын хамгийн романтик түүхийг бидэнд өгсөн. Энэ кинонд хайр сэтгэл, хэрүүл маргаан, архи дарс, нулимс, дуу хөгжим гээд бүх юм бий. Заавал үзээрэй.  

Элайза Эспозито, газар уснаа явагч хүн ("The Shape of Water")

Кадр из фильма

Энэ жилийн хамгийн хачирхалтай хайрын түүх. Цэвэрлэгч эмэгтэйн уйтгартай, нэгэн хэвийн амьдрал газар уснаа явагч хүнд дурласнаар өөрчлөгдөнө. Эрдэм шинжилгээний лабораторид зовж, шаналж байгаа хайртаа аврахаар тэр зүтгэх болно. 

Анастейша Стил, Кристиан Грей ("Fifty Shades Freed")

Кадр из фильма

Дакота Жонсон, Жейми Дорнан нарын баатруудыг бид олон жил дэлгэцийн хамгийн сайхан хосоор шалгаруулж байгаа. Энэ жил тэд гэрлэж, гэрбүлийн амьдралын сайн мууг танин мэдэх болно.

Надежна Лапшина, Александр Горин ("Лед")

Кадр из фильма

"Хайр дурлалаас үзэн ядалт хүртэл ганц алхам" гэдэг үг үнэн болохыг энэ  киноны гол баатрууд бүрэн ойлгоно. Гэмтэл авч, алдартай уран гулгалтын тамирчин болох мөрөөдлөө орхихоос өөр аргагүй болсон бүсгүй, түүнийг сахиж суух хоккейчин залуу. Тэдний хооронд...

Уэйд Уилсон, Ванесса ("Deadpool 2")

Кадр из фильма

Хошин шогийн өндөр мэдрэмжтэй гол баатар, түүний үнэнч хамтрагч Ванесса нарын харилцааг бид анхааран үзсээр байгаа билээ. Тэднийг салан одох нь хэмээн нэг бус удаа уйлсан ч тухай бүр эргэн нийлсээр байгаа.

Фрэнк, Линдси ("Destination Wedding")

Кадр из фильма

Тэд хуриман дээр танилцана. Фрэнк хурим хийхийг хүсдэггүй ганц бие залуу. Харин Линдси хуучин найз залуугийнхаа урилгаар хуриман дээр нь иржээ. Анх харахад энэ хоёр хүн хэзээ ч хамт байхгүй мэт санагдав ч амьдрал өөрөөр шийджээ. 

Колетт, Георгия Рауль-Дуваль ("Colette")

Кадр из фильма

Францын зохиолч эмэгтэй Сидони-Габриэль Колеттийн тухай намтарчилсан энэхүү кинонд бид түүний уран бүтээлээс гадна хайр дурлалынх нь түүхтэй танилцана. Эмэгтэй хүнд хайртай болсон нь түүний буруу гэж үү? 

Виктор, Зула ("Zimna wojna")

Кадр из фильма

Польшийн найруулагч Павел Павликовский дайны дараахь хүнд хэцүү цагт дүрэлзэн ассан хайр дурлалын тухай өгүүлнэ. Энэ кино түүнд Каннын наадмаас шилдэг найруулагчийн шагнал авчирсан билээ.

Ньют Саламандер, Тина Голдштейн ("Fantastic Beasts and Where to Find Them")

Кадр из фильма

Киноны эхний хагаст Ньют Тинаг хайдаг бол үлдсэн хагаст нь хамтдаа дайснуудаас зугтдаг. Энэ кино дахиад 3 анги гарах тул хайрт хосуудын тухай бид ахиад үзэх болно.

Фредди Меркьюри, Жим Хаттон ("Bohemian Rhapsody")

Кадр из фильма

Домогт Фредди Меркьюри түүний найз залуу Жим Хаттон нарын хайр дурлалыг Рами Малек, Аарон Маккаскер нар бидэнд үзүүлсэн. 

Виктор Цой, Наталья Науменко ("Лето")

Кадр из фильма

"Кино" хамтлагийн дуучин Виктор Цой, Наталья Науменко нарын дурлалын тухай өгүүлэх энэ киног үзэж суухад нүүрнээс инээмсэглэл арилдаггүй.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
47
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.