Хайх зүйлээ бичнэ үү

Жейсон Момоагийн тухай таны мэдэхгүй 10 баримт

Өнөөдөр "Aquaman" киноны нээлт боллоо. Гол дүр Жейсон Момоаг та мэднэ биз дээ.


11 интересных фактов о Джейсоне Момоа (фото 2)

Өнөөдөр "Aquaman" киноны нээлт боллоо. Гол дүр Жейсон Момоаг та мэднэ биз дээ. "Хаадын тоглоом", "Конан варвар", "Stargate: Atlantis" гээд олон кинонд тэр тоглосон билээ. Момоа бол жүжигчин төдийгүй найруулагч, зохиолч, продюсер хүн.

1. Тэр 39 настай

11 интересных фактов о Джейсоне Момоа (фото 5)

Өнгөрсөн наймдугаар сард Жозеф Жейсон Намакеаха Момоа 39 нас хүрсэн. 

2. Тэр Хавайд төрсөн

11 интересных фактов о Джейсоне Момоа (фото 7)

Жейсон Хонолулуд гэрэл зурагчин ээж, уран зураач аав гэсэн тун уран бүтээлч гэрбүлд мэндэлсэн юм. Момоаг бага байхад нь аав, ээж нь салж, ээж нь хүүгээ Айова мужийн Норволк хотод авчирсан юм.

3. Тэр фотомодель байсан 

11 интересных фактов о Джейсоне Момоа (фото 6)

"Baywatch" кинонд тоглохоосоо өмнө Момоа бүтэн нэг жил фотомодель байлаа. 1999 онд "Хавай арлын шилдэг модель" хэргэм хүртэж байв.

4. Тэнгисийн биологч, аврагч байсан

Дунд сургуулиа төгсөөд Жейсон Айовагийн коллежид тэнгисийн биологчийн мэргэжлээр суралцсан. Энэ мэргэжлээрээ Колорадогийн их сургуульд диплом хамгаалсан юм. Оюутан байхдаа наран шарлагын газар аврагч хийж, дэлгүүрт ажиллаж байлаа. Тэр маш их аялдаг. Парист уран зургийн эрдэмд суралцаж, Түвдэд буддизмийн ухаанд суралцсан.

5. Гэхдээ тэр ээжийн эрх хүү

Жейсоны ээж хүүгээ улаан хивсний ёслол болон энд тэндхийн ярилцлаганд нь байнга дагаж явдаг. Инстаграм хуудас нь ээжийнх нь зургаар дүүрэн. "Намайг хүчтэй эмэгтэй, өрх толгойлсон ухаалаг эмэгтэй өсгөн хүмүүжүүлсэн. Би түүнээс их юм сурсан" гэж Момоа бичиж байв.

6. Тэр маш өндөр

11 интересных фактов о Джейсоне Момоа (фото 16)

Тодруулж хэлэхэд 1 метр 93 сантиметр. "Хаадын тоглоом" киноны дүр сонгон шалгаруултын талаар тэр "Өндөр, том биетэй хавай эр гарч ирээд ална, тална гээд хашгарахад найруулагч нар битгий хэл тэнд байсан бүх хүн айсан" гэж ярьж байв. Тэр шалгаруулалт дээр Момоа Шинэ Зеландын хака бүжиг хийж байгааг нь үзнэ үү.

7. Жинхэнэ эр хүн

11 интересных фактов о Джейсоне Момоа (фото 15)

Зүүн хөмсгөн дээрх сорви нь гоёл чимэглэл биш, зодооны шарх юм. 2008 онд Холливудын Bird Cafe-д болсон зодооны  үр дүн.

8. Сайн нөхөр, сайн аав

Тэд 2005 онд танилцсан. Гэрлэлтээ 2017 онд л батлуулсан ч тэд 11 настай Лола охин, 10 настай Накоа-Вулф гэсэн 2 хүүхэдтэй. Түүний эхнэр Лиза 51 настай. Лизагийн охин 30 настай жүжигчин Зои Кравиц ч түүний хүүхэд.

9. Тэр эх оронч

2015 онд Момоа Хавайн гэгээн уул Мауна-Кеад зочид буудал барих шийдвэрийг эсэргүүцэн, хөдпөлгөөн өрнүүлж байв. 

10. Тэр Гиннесс шар айрганд дуртай

11 интересных фактов о Джейсоне Момоа (фото 31)

Жейсон шар айрганд маш дуртай. "Хаадын тоглоом" кинонд тоглохын тулд тэр шар айраг, пиццагаар жингээ нэмсэн гэдэг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
11 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
3
11 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
санал болгох
1
15 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.