Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нийслэлийн 5 сургууль сэтгэл зүйчийн жишиг өрөөтэй боллоо

Нийслэлийн 9, 62, 72, 74, 85 дугаар сургуулиудад сэтгэл судлаач ажиллах олон улсын стандартад нийцсэн тавилга, сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөөнд шаардлагатай техник болон сургалтын хэрэгсэл бүхий өрөөг тохижууллаа.


“Канад сангийн орон нутгийн санаачлага” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад суугаа Канад улсын элчин сайдын яам “Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн” ТББ–тай хамтран Нийслэлийн 9, 62, 72, 74, 85 дугаар сургуулиудад сэтгэл судлаач ажиллах олон улсын стандартад нийцсэн тавилга, сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөөнд шаардлагатай техник болон сургалтын хэрэгсэл бүхий өрөөг тохижууллаа. 

Жишиг өрөө нь сэтгэл зүйч болон зөвлөгөө авч буй хүүхдийн хооронд итгэлцэл бий болгох, халуун дотно яриа өрнүүлэх, асуудлыг оношлох, сэтгэл засал хийх нөхцөл бүрдүүлсэн дуу чимээ нэвтэрдэггүй хана, зориулалтын ширээ, сандал, буйдан бүхий өрөө аж.

Сургууль бүрт сэтгэл зүйч ажиллах зайлшгүй шаардлага байгааг сургуулийн орчинд гарч байгаа зөрчилүүд, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын судалгаа, өсвөр насны сурагчдын гэмт хэрэгт холбогдох тохиолдол буурахгүй байгаа зэргээс харж болохоор байна. 

Сэтгэл зүйч сургуульд ажилласнаар олон асуудлыг нээн илрүүлэх, урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн тусламж шаардлагатай сурагчдад мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт, таниулгын ажил зөвхөн сурагчдад бус багш нар, эцэг эхчүүдэд зохион байгуулдаг тул эерэг нөлөөллийг бий болгох боломжтой юм байна. 

Төсөл хэрэгжүүлэгч “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” нь 2013 онд байгуулагдан сэтгэл зүйн тусламж, сургалт, зөвлөгөө, оношилгооны үйлчилгээг үзүүлдэг мэргэжлийн баг хамт олонтой байгууллага юм. Мөн "Сургуульд суурилсан сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх" зорилго бүхий сэтгэл зүйн зөвлөгөө өгөх стандарт жишиг өрөөнүүдийг бүрэн засварлан тохижуулж, ажиллах сэтгэл зүйчийн практик ур чадварыг дээшлүүлэхээр шаргуу ажиллаж байна.

Төслийг хамтран хэрэгжүүлэгч “Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга Хөтөлбөр” нь орон нутгийн бүлэг, төрийн бус байгууллага, орон нутгийн төрийн институтийн орон нутгийн хөгжлийн чиглэлээрх төслүүдийг дэмжин ажилладаг. Тус сан 1997 оноос хойш Монголд ядуурлыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр нийт зургаан сая гаруй канад долларын санхүүжилт бий болгосон ажээ.

Нийслэлийн алслагдсан дүүргийн 30 гаруй сургуулиудад “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын санхүүжилтээр мэргэжлийн сэтгэл зүйчдийг ажиллууулж байгаа юм. Энэ төслийн хүрээнд, эрхийн зөрчлийг илрүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сурагчдын сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой ажиллан, зохих үр дүнд хүрсээр байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
6 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
6 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.