Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2018 он: Биллбоардаас зарласан оны шилдэг 20 К-поп дуу

Хүлээн авна уу.


Биллбоард жагсаалт ийнхүү энэ оны жинхэнэ гал гаргасан шилдэг 20 К-поп дуунуудыг зарлалаа. Та санал нэг байгаа бол заавал цааш түгээгээрэй.

20. Seventeen, "Oh My!" (You Make My Day)

13 гишүүнтэй уг хамтлаг энэ онд үнэхээр үр бүтээлтэй байжээ. Тэр тусмаа уг дуугаараа тэд өөрсдийн дүр төрхийг гайхалтайгаар илэрхийлэн харуулж, акапелла хөгжим болоод өвөрмөц аялгууг хослуулснаараа хит болгож чаджээ.

19. NCT U, "Baby Don't Stop" (NCT 2018 Empathy)

Эхлэл хэсэгт гарах хүнд дуугаралт, шивнэх мэт үгс, өвөрмөц компьютер аялгуу зэрэг нь энэ дууг туйлын зэвүүн болгож өгчээ. 

18. EXO, "Tempo" (Don't Mess Up My Tempo)

Энэ оны халуухан хитүүдийн нэг "Tempo" байж чаджээ. Дууны янз бүрийн шилжилт, үсрэлт зэрэг нь сонсоод уйдамгүй бүтээл болгож чадсан хэмээн үзсэн байна.

17. fromis_9, "Love Bomb" (From.9)

Тэд зөвхөн өхөөрдөм байгаад зогсохгүй ретро хэв маягийг ч нэлээн харуулдаг. Солонгос улсад үнэхээр сайн хит болж чадаагүй байлаа ч олон улсад байх шүтэн бишрэгчдийнх нь хувьд энэ бол гарцаагүй шилдэг бүтээл байжээ.

16. Loco & Hwasa, "Don't" (The Hyena on the Keyboard, Pt. 4)

Дууны турш тэд гартаа уух юм барьсан хэвээр гарах бөгөөд илүү дутуу зүйлгүй клип болжээ. Уг R&B дуэт маш сэтгэл татам зөөлөн хэмнэлтэй болсон байна.

15. BTS, "134340" (Love Yourself: Tear)

Уг дууны хэмнэл аялгуу танд нэг тал дээрээ "lofi" санагдаж мэдэх юм. Бас хүмүүс уг бүтээлийг "эмо реп болон Латин поп хоёрын нийлмэл, жазз хэв маягийг хослуулан бүтээсэн маш мундаг бүтээл" хэмээн үзэж байна.

14. CLC, "Black Dress" (Black Dress)

Cube Entertainment-ийн уг охидын хамтлаг маш хурдтайгаар олон шүтэн бишрэгчтэй болж байна. Уг дуун дээрх бүжиг, дүрслэл зэрэг нь танд таалагдах нь гарцаагүй.

13. Dean "Instagram"

Уг дуучны зөөлөн хоолой, цаанаа л нандин хоолой нь дэлхий дахинд танигдаад байгаа. Клипийн зураг авалт нь, өөрөө хүртэл инстаграмын нэгэн өвөрмөц хэсэг мэт санагдуулна.

12. MAMAMOO, "Egotistic" (Red Moon)

Латин хэв маяг бүхий энэ дуу нь тэднийг хөгжмийн ертөнцөд хэрхэн хүрээгээ улам тэлж буйг илэрхийлнэ.

11. Super Junior, Leslie Grace & Play-N-Skillz, "Lo Siento" (Replay)

К-поп дэх хамгийн алдартай хамтлагуудын нэг болох Super Junior уг дуугаараа Биллбоардын Латины чартад орж ирсэн юм. Солонгос, Испани, Англи хэлийг холин дуулсан энэ дуу нь гадаадын зах зээлд улам л нэр алдараа түгээх нэгэн жишээ болсон билээ.

10. Sunmi, "Heroine" (Warning)

Уг дууг зүрх нь шархалсан хүн бүхний дуулал хэмээн тодорхойлсон нь түүний бүтээлийг тодорхойлох үгс болжээ.

9. IZ*ONE, "LA Vie en Rose" (Color*Iz)

Тэдний уг уран бүтээл Солонгос болон Японы хөгжмийн зах зээлд хит болж, дебют дуугаа Биллбоардын дэлхийн хэмжээний чартад оруулж ирсэн цөөхөн охидын хамтлагийн нэг болжээ. 

8. Apink, "I'm So Sick" (One & Six)

2011 оноос өөрсдийгөө таниулсан уг хамтлаг дэлхийд "bubblegum pop" хэв маягаараа алдартай. 

7. iKON, "Love Scenario" (Return)

Хүн бүхэнд уг хамтлагийн яг энэ дууны өгөх мэдрэмж бага ч болтугай хэрэгтэй. 

6. Heize feat. Gaeko, “Jenga” (Wish & Wind)

Жазз-трап төрлийн уг бүтээл нь сэтгэл өвтгөм, итгэлээ алдсан мэт мэдрэмж төрүүлэх аж. Жазз хөгжмийн хажуугаар гуниг цөхрөлийг хоолойгоороо мэдрүүлэх чадалтай мундаг дуучин хэмээн үнэлж байна.

5. SHINee, “Our Page” (The Story of Light EP. 3)

Тэдний анд нөхөр, хамтлагийн хэзээ ч үл мартагдах гишүүн нас барснаас ийнхүү жил орчим хугацаа өнгөрчээ. Шүтэн бишрэгчид нь түүнийг дурсан Нью-Йорк хотноо цугларч Мэдисон Паркд зул сарын модыг тойрон цугласан байдаг. Дуунд дээр тэд Ким Жун Хёны дурсгалыг хүндэтгэн, "Бидний дуу хоолой чиний хаа байгаа газар хүрэх болно" хэмээн дуулсан байдаг. Энэ дуу таны сэтгэлд хүрнэ.

4. IU, "BBIBBI"

Тэр өөрийн энэ хөөрхөн R&B дуугаараа үзэн ядагч, эсэргүүцэгчдийн эсрэг маш хөөрхөн хариу өгсөн гэж хэлж болно.

3. BTS, "Fake Love" (Love Yourself: Tear)

Энэ оны хамгийн том шуугиануудын нэгийг тарьсан дэлхийн хэмжээний хит "Fake Love"-д reaction хийж буй хүмүүсийн бичлэг ч бас нэлээн явсныг та бүхэн анзаарсан биз. Тэдний энэ дуу HOT 100-д багтсан юм.

2. Pentagon, “Shine” (Positive)

Тэдний дуунууд чартад өндөр амжилт эзэлж чадахгүй явсаар энэ бүтээл нь харин хит болж чаджээ. 

1. Red Velvet, "Bad Boy" (The Perfect Red Velvet)

Тэд Хойд Солонгост очоод өөрсдийн тоглолтыг хүртэл хийснийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ оны төгс дуу гэгдэж байгаагийн хажуугаар 2018 оны шилдэг К-поп дуу, Биллбоардын 2-т бичигдсэн гэх дуусашгүй нэр хүндийг хүртээд байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
2
Уржигдар
Фото: АйЮ Инчон стиль
3
2024.04.18
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
санал болгох
1
19 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.